FIFA-2014: ДАШТ-д оролцох Английн баг бүрэлдэхүүн тодорлоо

Twitter Print
2014 оны 05-р сар 13-нд 17:35 цагт
Мэдээний зураг,

Английн шигшээ багийн дасгалжуулагч Рой Хожсон Бразилыг зорих бүрэлдэхүүнээ зарлалаа.  Олны таамаглаж байснаар уг багт 24-оос доош насны 8 тоглогч багтсан нь Английн шигшээ ямар залуужсаныг харууллаа.

Арсеналын хослол Жек Уилшер болон Алекс Окслэйд Чемберлэйн нар гэмтэл нь бүрэн эдгэрээгүй байгаа ч шигшээд дуудагдлаа. Энэ улирлы нээлт болсон Соутхэмптоны гурвал Люк Шав, Адам Лаллана, Рики Ламберт нар бүгд Бразил зорих эрхтэй болсон байна. Премьер лигт хамгийн сайн формтой байсан баг гэж хэлж болох Ливерпүүлээс багийн ахлагчаас гадна Жордан Хендерсон, Рахим Стерлинг, Даниел Старриж болон Глен Жонсон нар шигшээд дуудагдсан байна.

Өөрийн сонгосон багийнхаа талаар Рой Хожсон “Шийдвэр гаргах амаргүй байлаа. Гэхдээ энэ баг улсынхаа итгэл найдварыг хөсөрдүүлэхгүй гэж итгэж байна” хэмээн ярьжээ.

Дасгалжуулагч Рой Хожсон эдгээр тоглогчдоос гадна хүлээлгийн жагсаалтанд багтсан 7 тоглогчийг нэрлэсэн. Хаалгачаар Норвичийн Жон Рудди, хамгаалагчдаар шигшээдээ нэг ч тоглолт хийж үзээгүй байгаа Эвертоны Жон Стонес болон Ливерпүүлийн Иан Фланаган нар нэрлэгджээ. Үндсэн багийн тоглогчдоос гэмтсэн болон тодорхой шалтгаанаар ДАШТ-д оролцох боломжгүй болсон үед энэ тоглогчдод боломж гарна гэсэн үг.

Харин хагас хамгаалалтанд Юнайтедын хослол Майкл Каррик, Том Клеверли нар ээлжээ хүлээх хэрэгтэй. Торонтод тоглож буй Жэрмайн Дефо болон Уэст Хэмийн Энди Кэррол нар ч үндсэн багт хараахан нэрлэгдэж чадсангүй.

Английн шигшээ баг 5-р сарын 30-ны өдөр Перугийн багтай Уэмблид нөхөрсөг тоглолт хийх бөгөөд 6-р сарын 4-нд Эквадортой, 6-р сарын 7-нд Гондурастай тус тус Майами хотноо тоглох болно. Тэд D хэсэгт Итали, Уругвай, Коста Рикагийн багтай нэг хэсэгт багтсан билээ.

ДАШТ-д оролцох Английн багийн бүрэлдэхүүн:

Хаалгач: Фрейсер Форстер /Селтик/, Бен Фостер /Уэст Бром/, Жо Харт /Ман Сити/

Хамгаалагч: Лейтон Бейнс /Эвертон/, Гари Кахилл /Челси/, Фил Ягьелка /Эвертон/, Глен Жонсон /Ливерпуль/, Фил Жонс /Ман Юнайтед/, Люк Шо /Саутэмптон/, Кри Смоллинг /Ман Юнайтед/

Хагас хамгаалагч: Росс Баркли /Эвертон/, Стивен Жеррард /Ливерпуль/, Жордан Хендерсон /Ливерпуль/, Адам Лаллана /Саутэмптон/, Фрэнк Лампард /Челси/, Жеймс Милнер /Ман Сити/, Алекс Окслейд-Чамберлейн /Арсенал/, Рахим Стерлинг /Ливерпуль/, Жэк Уилшер /Арсенал/

Довтлогч: Рики Ламберт /Саутэмптон/, Уейн Рүүни /Ман Юнайтед/, Даниэл Старриж /Ливерпуль/, Дэнни Уэлбэк /Ман Юнайтед/

Нөөц: Жон Радди /Норвич/, Жон Флэнаган /Ливерпуль/, Жон Стоунс /Эвертон/, Майкл Каррик /Ман Юнайтед/, Том Клеверли /Ман Юнайтед/, Энди Кэрролл /Уэстхэм/, Жермейн Дефо /Торонто/

 

Сэтгүүлч zoluushka.

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.