Мөсөөр арьсаа сайхан болгох 9 арга

Twitter Print
2021 оны 10-р сар 21-нд 14:28 цагт
Мэдээний зураг,

Мөс нь таны нүүрийг гэрэлтсэн сайхан болгох болно. Хэрвээ та итгэхгүй байгаа бол хэрэглэж үзсэний дараа үр дүнг нь мэдрэх болно. Одоо та бүхэндээ мөсөөр бэлтгэж болох гайхалтай зөвлөгөөнүүдийг хүргэе.

1. Сарнайтай мөс

Сарнайтай мөс нь таны арьсыг байгалийн гэрэлтсэн сайхан арьсыг бэлэглэх болно. Мөсөөр нүүрээ үрснийхээ дараа зөөлөн массаж хийж өгөөрэй. Илүү үр дүнтэй байх болно. Хэрвээ та нүүрээ будахынхаа өмнө сарнайтай мөсөө хэрэглэвэл нүүрний будаг илүү тогтоц сайтай, сайхан харагдах болно.

2. Шоколадтай мөс

Нэг халбага шоколад эсвэл какоа нунтаглан устайгаа хольж хөлдөөгөөд хэрэглээрэй. Хэрээ таны арьс хуурайшдаг бол сүүтэй хольж болно. Массаж хийж өгөх хэрэгтэй. Таны арьсыг чангалж, толигор болгох болно.

3. Ногоон цайтай мөс

Ногоон цайтай мөс нь арьсыг залуужуулж, цайруулж, батга болон нүхжилтийг багасна. Ногоон цайгаа нэг аяга буцалсан усанд хандлаад хөлдөөгөөрэй. Массаж хийх өгөхөө мартваа.

4. Тарвастай мөс

Арьсанд хамгийн ач тустай жимснүүдийн нэг бол тарвас. Тарвасаа дөрвөлжин хэрчиж хөлдөөгөөрэй. 3-5 минут үрж, нүүрэндээ зөөлөн массаж хийж өгөөрэй. Таны арьс эрүүл, гэрэлтсэн, өөгүй болох болно.

7 Beauty Ways to Use Ice - The Chriselle Factor

6. Лимонтой мөс

Лимонтой мөс арьсыг цайруулж, батгыг багасгаж, цайруулах үйлчилгээг авах шилдэг арга. 1 ширхэг лимоны шүүсийг шахаад устай холиод хөлдөө. Мөсөөрөө 3-5 минут нүүрэндээ иллэг хийгээд, зөөлөн үрж өгөөрэй.

7. Сүүтэй мөс

Сүүн нь арьсыг цайруулах, гэрэлтсэн болгох байгалийн бүтээгдэхүүн юм. Хүйтэн сүүгээ хэвэндээ хийж хөлдөөгөөд нүүрэндээ массаж хийж өгөөрэй. Энэ нь таны арьсыг чийгшүүлж, өнгийг сэргээж өгнө.

8. Амтат жүржтэй мөс

Жүрж нь витамин C болон антиоксидентээр баялаг. Жүржний шүүсийг хэвэндээ хийж хөлдөөгөөд 3-5 минут нүүрэндээ зөөлөн массаж хийх маягаар үрнэ. Энэ нь таны арьсыг гэрэлтсэн, өөгүй болгох болно.

9. Гааны навчтай мөс

Гааны навчаа жижиглэн хэрчээд устай хольж миксэрдээрэй. Дараа нь хэвэндээ хийж хөлдөөгөөд зөөлөн иллэг хийх маягаар үрнэ. Арьсны бактерыг арилгах болно.

Эх сурвалж: WOLFstudio LX Erdene

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.