ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путин Москва Киевтэй хэлэлцээрээ сэргээхэд бэлэн гэжээ

Twitter Print
2022 оны 05-р сар 29-нд 13:41 цагт
Мэдээний зураг,

ХБНГУ-ын канцлерын тамгын газраас мэлээлснээр Франц болон ХБНГУ-ын удирдагчид ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинээс Украинд болж буй асуудлаар Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй "уулзаж ярилцахыг" шаарджээ. 

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, ХБНГУ-ын канцлер Олаф Шольц нар ОХУ-ын төрийн тэргүүнтэй утсаар 80 минутын турш ярилцсан ба В. Путинээс галаа зогсоож, Украинаас цэргүүдээ даруй гаргахыг шаардсан байна. 

Кремлиэс мэдээлснээр ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путин Москва Киевтэй хэлэлцээрээ сэргээхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн байна. 

Украины Ерөнхийлөгч В. Зеленский ОХУ-тай хэлэлцээр хийх хүсэлгүй байгаа ч зэвсэгт мөргөлдөөнийг зогсооход Оросын талтай хэлэлцээр хийх нь чухал шаардлагатайг онцолжээ. 

Өнгөрсөн 2-р сарын 24-нд ОХУ Украин руу довтолсноос хойш хоёр улсын төлөөлөгчид хэд хэдэн удаа уулзсан ч тодорхой үр дүнд хүрээгүй билээ. 

Франц болон Германы төрийн тэргүүнүүд ОХУ-ын Ерөнхийлөгчөөс Мариуполь хотын Азовсталь гангийн үйлдвэрт хорогдож байсан Украины зэвсэгт хүчний 2500 цэргийг суллахыг шаардсан байна. 

Энэ сарын эхээр Мариуполь боомт хотод байрлах Азовсталь гангийн үйлдвэрт хорогдож, ОХУ-ын зэвсэгт хшчнийхний эсрэг эсэргүүцэл үзүүлж байсан Украины дайчид оросуудад бууж өгсөн билээ. 

ОХУ-ын зүгээс Украигы 900 гаруй дайчдыг Украины Оленивка хотод байрлах хуучин хорих төвд байрлуулж, шархдсан цэргүүдийг Новоазовск хотын эмнэлэгт хэвтүүлсэн хэмээн мэдэгдсэн. 

Украины тал цэргүүдээ хоригдол солилцоогоор эргүүлэн авна гэж найдаж байгаа бол ОХУ-ын тал уг асуудал дээр ямар нэг мэдээлэл өгөөгүй хэвээр байна. Оросын Думын зарим гишүүд тэдгээр цэргүүдийг шүүхээр оруулж, ял оноох ёстой хэмээн үзэж байгаагаа илэрхийлсээр байгаа юм. 

Франц, Германы удирдагчид В. Путинээс Украины Одесса хотын боомтын хоригоо цуцалж, Украины үр тарианы экспортыг зөвшөөрөхыг хүссэн байна. 

Үүэий хариуд В. Путин дэлхий дахинд тулгараад буй хүнсний хямралын асуудлыг шийдэхэд туслахаа илэрхийлсэн ч барууны орнуудаас ОХУ-д тавьсан хоригуудаа цуцлахыг шаарджээ. 

Түүнчлэн тэрээр Франц, Герман хоёр улс  Украинд зэр зэвсэг нийлүүлж байгаа нь асуудлыг улам хурцдуулж байгааг анхааруулжээ.

Өнөөдрийн байдлаар Украины зүүн зүгийн Северодонецк хотод тулаан үргэлжилсээр байна. Луганск мужийн захирагч Сергей Гайдайн мэдэгдсэнээр оросууд Северодонецк хотыг тасралтгүй бөмбөгдөж байгаа ба тус хотын хилийн 2/3-ыг оросууд бүсэлжээ. Тиймээс Украиэы цэргүүд бүрэн бүслэгдэхээсээ өмнө хотыг орхин гарч болзошгүй гэдгийг онцолжээ. 

Өнгөрсөн бямба гарагт Украины Ерөнхий сайд Денис Шмыгаль БиБиСи агентлагт өгсөн ярилцлагадаа ОХУ-ын зэвсэгт хүчин Украинд 25 мянга гаруй км авто зам, хэдэн зуун гүүр, нисэх онгоцны 12 буудал, 100 гаруй боловсролын байгууллага, 500 гаруй эмнэлэг, 200 үйлдвэрийг тус тус сүйтгэсэн талаар дурджээ. 

Түүний үзэж байгаагаар барууны орнуудын царцаасан ОХУ-ын хөрөнгийг Украины бүтээн байгуулалтанд шилжүүлэх ёстой аж.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.26.194.1) 2014-05-14 09:24
      • 0
      • 0

      Алдаагаа засаад урагшил гэж хэлье дээ. Харин жоохон охинтой янз бvр болсон нь vнэн бол тийм ес суртахуунгvй хvнийг бол хэзээ ч дэмжихгvй. Уучлахгvй.

      Хариулах

    • 1234

      (203.194.114.140) 2014-05-13 18:26
      • 0
      • 0

      Buu uhar. Buu shantar

      Хариулах