Маалингын үрийн хэрэглээ ба эмчилгээний ач тус

Twitter Print
2021 оны 03-р сар 16-нд 15:38 цагт
Мэдээний зураг,

МААЛИНГА

Шинжлэх ухааны эмх цэгцтэй мэдлэгтэй байх нь хүнсний бүтээгдэхүүний хүний биед үзүүлэх ашиг тусын талаар тодорхой дүгнэлт хийх боломжийг олгодог. 

1. Хүнсний бүтээгдэхүүн нь амьдралын туршид биен дэх хорт бодис, шимэгч, тэдгээрийн ялгадас зэрэг хорт бодисуудаас хүний биеийг цэвэрлэх чадвартай.

2. Хүнд металлуудын холбоог цардууллаг бодис бүхий эсүүд хариуцдаг.

3. Загасны тосыг бодвол маалинганы үрийн тосонд тосны хүчил буюу Омега 3, 6, 9 их хэмжээгээр агуулагддаг.

4. Судасны бөглөрөл, хатуурал болон зүрх судасны үйл ажиллагааны өвчлөлөөс урьдчилан сэргийлэлтийг Омега-3 зохицуулдаг.

5. Найрлаганд нь селен байх нь ялангуяа хүн ам ихтэй томоохон хотын оршин суугчдын дундах түүний байх ёстой хэмжээг нөхөж байдаг. Тэр нь нуклеин хүчил гэмтэхээс сэргийлж эрхтэн тогтолцоонд хорт хавдар болон зүрх судасны үйл ажиллагаанд эмгэг үүсэхээс хамгаалдаг.

6. Кали бол бүх бие махбодийн хэвийн ажиллагааг хариуцана. Хэрвээ кали дутагдвал зүрхний хэм алдагдах, хавагнах, бөөрний үйл ажиллагаа доголдох болно.

Хүнсний бүтээгдэхүүний найрлаган дахь лецитин болон витамин В нь сэтгэлзүйн хямралыг арилгах төдийгүй мэдрэлийн эсүүд гэмтэхээс сэргийлдэг. 

Маалингын үрийн хэрэглээ болон түүний эмчилгээний ач тус

Маалингын үрийг эрүүл мэнд, гадаад үзэмж зэргийн маш олон асуудалд өргөн хэрэглэдэг бөгөөд тэдгээрийг харьцангуй богино хугацаанд эмчилдэг.

• Энэхүү бүтээгдэхүүний хальсанд орших эс нь архаг өтгөн хаталтыг эмчилдэг. Энэ нь биеэс хорт бодисыг зайлуулж аажмаар гэдэс дотрыг цэвэрлэдэг бөгөөд ингэхдээ салст орчинг бүрдүүлж байдаг.

• Холестерины хэмжээг бууруулж судасны хананы уян хатан байдлыг нэмэгдүүлдэг

• Бүтээгдэхүүний туулгах чанар нь гэдэс дотрыг цагаан хорхойноос ангижруулна.

• Элэг, цөсний эмгэгийг эмчлэх төдийгүй шээс дуслын замын үрэвслийг эмчилдэг

• Маалингын үрийг амьсгалын систем болон хоолойн эмчилгээнд илүү үр дүнтэй.

Хоол боловсруулах замд, ялангуяа ходоодны шарх, үрэвсэлд мөн тустай.

Ходоод, гэдсээ цэвэрлэснээр бидний биед юу болох вэ?

Маалингын үрийг хэрхэн хэрэглэх вэ?

Маалингын үрийг хэрэглэх хамгийн энгийн арга бол хоолондоо хийх юм. Эмчилгээний зорилгоор хандлах, дарах, коктейль хийх, ургамлын тосонд хийх зэргээр бэлдэх жорууд байдаг.

Чухал: ургамлын үрийн 1 өдрийн хэрэглээ – 50г-аас ихгүй буюу 3 цайны халбага.

Урьдчилан сэргийлэх зорилгоор 10г хэрэглэхэд хангалттай. Харин ямар нэгэн өвчин эмгэгээс салахын тулд энэ тунг нэмэгдүүлдэг. Шингэн зүйл уусны дараа үрийг сайтар зажлавал илүү үр дүнтэй.

Бэлдсэн шингэн уусмалыг ердөө 1 хоног хадгалах бөгөөд түүнээс хэтрүүлэхгүй ууж хэрэглэх юмуу бэлдсэн даруйд хэрэглэх нь зүйтэй.

Маалингын үр – хэрэглэх заавар

Маалингын үрийг хэрэглэх арга нь эрүүл мэндийн болон гадаад төрхийн чухам аль асуудлыг шийдэх гэж байгаагаас шалтгаалаад өөр байдаг. Харин дээд зэргийн үр дүнд хүрэхийн тулд бүтээгдэхүүнийг зөв хэрэглэх нь чухал юм.

Маалингын үрээр нойр булчирхайг эмчлэх нь

Буруу хооллолт, эмийн хяналтгүй хэрэглээ зэргээс шалтгаалан нойр булчирхай өвдөх нь өнөө үед хэвийн үзэгдэл болжээ. Энэхүү эрхтэнг анагаах хамгийн зайлшгүй нөхцөл нь зөв хооллолт юм. Бие мах бодийг дэмжих зорилгоор эмч нар эм бичиж өгдөг. Гэвч уламжлалт эмчилгээ хэмээх бас нэгэн арга байгаа билээ. Тэр дундаа маалингын үр.

Энэ тохиолдолд ферментүүдийн боловсруулалтыг тэнцвэржүүлэгч лигнатын найрлаганд байдгаараа энэхүү бүтээгдэхүүн үр нөлөөтэй байдаг. Үрэвслийн үйл явц архаг хэлбэрт шилжсэн бол тэдгээр ферментүүд нойр булчирхайг гэмтээдэг.

Хэрэглэх үедээ тодорхой дэглэм барих нь чухал, тухайлбал 2 ба түүнээс дээш литр шингэн зүйл уух, түүнчлэн:

1. Хоол хүнсэндээ хэрэглэж заншсан давсны хэмжээг бууруулах. Энэ нь хаван бууруулж бие махбодиос хорт бодисыг гадагшлуулдаг.

2. Уухаар бэлдсэн бэлдмэлийг удаахгүйгээр нэн даруй хэрэглэх ёстой.

Нойр булчирхайг эмчлэхийн тулд дараах жороор бэлдсэн хүчлийг уухыг зөвлөдөг. Үүнд: 1 том халбага үрийг аяга /стакан/ устай холих. Гал дээр тавьж, 15 мин аажим галаар халаах, бэлэн болсон уусмалыг 1 цаг байлгаад шүүж хэрэглэнэ.

Арай хурдан бэлдэхийн тулд эхлээд үрийг нунтаглаж болно.

Харин маргааш өдөр нь энэхүү уусмалыг хэрэглэж болохгүй. Үр дүнгүй болно. Амт оруулах зорилгоор бага зэрэг зөгийн бал нэмж болно. Эмчилгээний курс – 2 сар, өдөр бүр хоолны өмнө уух.

Гэдэс дотор цэвэрлэх

Маалинга нь гэдэс дотрыг олон төрлийн хортой элементүүдээс цэвэрлэх чадвартай. Бүтээгдэхүүн хүний биед орсноор хөөж цэвэрлэдэг. Түүний найрлаган дахь зунгаг, эс, уураг болон бусад элементүүд гэдэс дотрын ялгаруулж байгаа шүүрлийг нэмэгдүүлдэг. Энэ нь түүнийг хурдан хугацаанд цэвэрлэж гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулдаг.

Маалингын шингээмтгий, хороос хамгаалах чанар нь гэдэсний ханыг цэвэрлэж, шаар шавхруу, хорт бодисыг өөртөө шингээдэг. Өвдөж буй байдал, хувийн онцлог зэргэс шалтгаалан маалингын үрээр гэдэс дотор цэвэрлэх хэд хэдэн арга байдаг.

Эдгээрийн нэг нь:

• Нунтаглаж бэлдсэн үрийг халуун саванд хийж дээр нь 200мл буцалсан ус хийнэ;

• 4 цаг юмуу бүтэн өдрийн турш байлгах, эсвэл бүтэн шөнийн турш байлгасан ч болно.

Бэлэн болсон уусмалаа шүүхгүйгээр унтахын өмнө ууна. 20 өдөр дараалан ууснаар нэг курс болно. Хэрэв шаардлагатай бол нэг сар завсарласны дараа нэг курс хэрэглэж болно.

Уусмалыг их хэмжээгээр бэлдэж нөөцөлж болохгүй. Бүтээгдэхүүн хүчил төрөгчийн нөлөөнд исэлдсэнээс болоод хүний эрүүл мэндэд хортой болно.

Холестериныг багасгах

Хэрэв биен дэх холестерины хэмжээг багасгах шаардлагатай байгаа бол маалингын тос илүү тохиромжтой. Гэхдээ ургамлын түүхий үрийг нунтаглаж хэрэглэж болно. Эмийн сангаас капсул хэлбэрийн тос худалдаж авах нь илүү амар.

Ер нь аль ч төрлөөр хэрэглэсэн холестерины хэмжээг багасгаад зогсохгүй илүүдэл жингээс салахад туслана. Хандалж юмуу дарж хэрэглэвэл биед аажмаар нөлөө үзүүлнэ. Маалингын үрийг ямар ч хэлбэрээр хэрэглэсэн ч гэсэн хоол хүнснээс авдаг йодын хэмжээг багасгадаг гэдгийг санах хэрэгтэй.

Маалингын тостой хамт аспирин болон цусны наалдамхай чанар, сахарын хэмжээ, артерын даралтыг багасгадаг эм бэлдмэл, витамин, нэмэлт тэжээл хэрэглэж болохгүй.

Жишээлбэл, Вольтарен, Диклофенак, Мовалисыг маалингын хандтай нэгэн зэрэг хэрэглэвэл тэдгээрийн хоол боловсруулах үйл ажиллагаанд үзүүлэх нөлөө нь багасна.

Ямар ч тохиолдолд, ямангуяа маалингын үрээр хийсэн эм бэлдмэлийг хэрэглэх үедээ сөрөг үр дагавараас хамгаалах зорилгоор эмчээс зөвлөгөө авах зайлшгүй шаардлагатай.

Холестериныг багасгахын тулд маалингын тосыг хэрэглэх хамгийн тохиромжтой арга бол хоол идэхээс 40минутыг өмнө 50градус хүртэл халааж өдөрт 3 удаа хэрэглэх явдал юм. Хэрчим алим, жүржийн саланхайг хийж болно.

Бас нэг тохиромжтой хувилбар нь өглөө өлөн элгэн дээрээ, өдөр, оройн хоолны өмнө цайны халбагаар ууна. Эсвэл өдөрт 2 удаа 2 хоолны халбагаар ууж болно. 3 долоо хоног хэрэглээд 1 курс болно. 2 долоо хоног завсарлаад дахина. 6 сарын дараа шаардлагатай бол дахин нэг курс хэрэглэж болно.

Цагаан хорхойг эмчлэх

Хэдийгээр эмийн бэлдмэлээр цагаан хорхойг биеэс туух боломжтой ч маалингын үрээр ч мөн эмчлэх боломжтой. Зөв хэрэглэвэл мөн бие махбодийг хамгаалах үйл ажиллагааг дээшлүүлнэ.

Бүтээгдэхүүни йнайрлаган дахь лигнан хэмээх бодис цагаан хорхойн эсрэг үйлчилгээтэй. Бие махбодийг шаардлагатай элементүүдээр хангахаас гадна ямар ч төрлийн цагаан хорхойтой тэмцэх чадвартай.

Үүний тулд ямар ч хэлбэрээр хэрэглэж болно. Салат болон бусад төрлийн хүйтэн зуушинд нэмж хэрэглэж болно. Хамгийн үр дүнтэй арга бол 100мл тарганд 1 жижиг халбагаар маалингын үр хийж хутгана. Нэг цаг байлгасны дараа өдөрт 3 удаа аягын тал хэмжээгээр ууна.

Эмэгтэйчүүдэд

Биологийн идэвхитэй бодисуудыг агуулдаг учир дараах эмэгтэйчүүдийн асуудалд эерэг нөлөө үзүүлдэг.

1. Дааврын орчин болон сарын тэмдгийн мөчлөг алдагдах

2. Сарын тэмдгийн үед хүчтэй өвдөлт мэдэрдэг

3. Янз бүрийн хавдраас урьдчилан сэргийлэх, тэдгээрийг эмчлэх

4. Хөхүүл үед хөхний сүү багатай байх

Эмэгтэйчүүдийн хувьд маалингын үр нь залуухан, биеийн зөв галбиртай байлгах амин дэм эрдэс бодисын найрлагатай байдгаараа ихээхэн тустай.

Үүний тулд тосон хэлбэрээр /капсул/ юмуу нэг стакан усанд 1 том халбага бүтээгдэхүүнийг хандалж уувал тохиромжтой. Хандалсан уусмалыг том нүхтэй шүүлтүүрээр шүүнэ. Хоол идэхээс 30минутын өмнө 1/3 аягаар өдөрт 3 удаа бүлээнээр ууж хэрэглэнэ.

Маалингын үрийг турахад хэрэглэх нь

Маалингын үрэн дэх ургамлын гаралтай эс нь тураах үйл явцад их үр нөлөөтэй бөгөөд мөн дархлааг бэхжүүлдэг. Зөв хэрэглэвэл сард 2кг хүртэл тураана.

Турахын тулд өдөр бүр 1 халбага нунтаг үр идэх юмуу эсвэл хоолондоо хийж хэрэглэнэ. Мөн хандалж хэрэглэж болно.

Гэхдээ үүний тулд тодорхой дэглэм барих шаардлагатай:

• 10 хоног уугаад 10 хоног завсарлах

• Ус сайн уух

• Үрийг харанхуй, сэрүүн газар 6 сар хүртэл хадгална.

Хэрэглэхийн өмнө бэлдээд шууд хэрэглэнэ. Бүтээгдэхүүнийг хэрэглэж эхлэхийн өмнө эмчээс мэргэжлийн зөвлөгөө авахаа мартуузай.

Маалингын үрээр үс болон нүүрний маск бэлдэх жор

Балжингарам болон маалингын үрээр маск хийж гандсан арьсаа сэргээгээрэй. Стакан буцалсан усанд 2 хоолны халбага ургамлын цэцгийг хийнэ. Хөргөж шүүсэн уусмал дээр нэг том халбага үр хийгээд сайтар хутгана.

Бэлдмэлээ арьсан дээрээ түрхээд 15 минутын дараа борын хүчлийн уусмалаар норгосон хөвөнгөөр арчина. Гадаа гарахын өмнө нүүрэн дээрээ тэжээлийн тос түрхээрэй.

Усанд дэвтэж хөөсөн маалингын үр түрхээд 30 минутын дараа бүлээн усаар угаасны дараа хуурай арьс мэдэгдэхүйц сайхан харагддаг.

Тослог арьсанд дараах жор тохиромжтой – жижиг халбагаар гурил, маалингын үр, овъёосыг сүүгээр зуураад хөвсгөр болтол байлгана. Арьсандаа түрхээд 20 минутын дараа нойтон хөвөнгөөр арчиж авна.

Толгойгоо угаахын өмнө хуйхандаа маалингын тосыг тогтмол түрхэснээр үсийг нөхөн сэргээнэ. Хэрвээ хүсвэл бага зэрэг халуун бигнүүр тавьсан ч болно шүү дээ.

Ботокстой дүйцэхүйц гайхалтай үр дүнтэй маалингын үртэй маск ...

Харшлах зүйл

Маалингын үрийг хэрэглэхэд харшилдаг зүйл нь хүнд шатны цөсний хүүдийн үрэвсэл, гэдэсний түгжрэл юм.

Хэрвээ нойр булчирхайн үрэвсэл, цөсний чулуу, ходоодны шарх, кератит, гепатит болон элэгний цирроз зэрэг оноштой бол энэхүү бүтээгдэхүүний тосыг хэрэглэхийг хориглоно.

Маалингын зрийг хэрэглэж эхэлсэн эхний үед дотор муухайрах, гүйлгэх зэрэг дагалдах үр дагаврууд гарч болзошгүй.

Маалингын үрийг хэрэглэж эрүүл мэнддээ өндөр үр дүнг үзүүлэхийн тулд бүх заавар зөвлөгөө, тунг хэтрүүлэхгүй хэрэглэх нь чухал юм.

Танд болон таны гэр бүлд эрүүл энхийг хүсье. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.