
ЭРҮҮЛЭЭР ТУРАХ (Масс хасах )
Эрүүл амьдах арга ухаанд суралцаж, эрүүл мэндийн зөв ойлголттой болж, бага хэмжээгээр олон удаа идэж, өглөөний хоолыг заавал идэж, үдийн хоолыг зохистой, оройн хоолыг эрт, бага идэж, өлсөх үедээ энерги багатай хоол хүнс идэх, хоол идсэнээс хойш 40 минутын дараа алхах буюу хөдөлгөөн хийж заншвал амархан таргалахгүй төдийгүй суудлын өвчнөөс сэргийлнэ. Хоолоо сойж, эм ууж турах нь сайн арга биш. Энэ аргыг хэрэглэвэл хоолны дуршилгүй болж, шим тэжээлийн тэнцвэр алдагдах, кальци алдаж яс сийрэгжих, дотоод шүүрэл самуурч, дархлаа сулран, турах утгаа алдаж, өвчин тусна. Мөн оройн хоол идэхгүйгээр тарга бууруулах нь эрүүл арга биш. Учир нь, хүний ходоод 6-8 цагийн дотор хоосон болох үед ходоодонд бага хэмжээний хүчил ялгардаг. Ходоодны хүчил бол маш хүчтэй. Хүчил хоосон ходоодны ханын салст бүрхэвчийг идэж яваандаа ходоодны шарх үүсгэдэг...
“Масс хасаж, эрүүлжих”-ын гол нь өөрийн үзэл ухамсар ба эрүүл амьдрах арга хэлбэрт бий. “ЭНЕРГИЙН ҮҮСВЭРИЙГ БАГАСГАН, ХӨДӨЛГӨӨН ХИЙЖ ЭНЕРГИЙН ЗАРЦУУЛАЛТЫГ ИХЭСГЭХ” хэрэгтэй.
Эрүүл мэндийн үзэл ухамсартай болох :
- Уураг тархиндаа эрүүл мэндийн голомт бий болгох.
Эрүүл амьдрах арга ухаанд суралцаж, үзэл ухамсраа өөрчлөн, тархиндаа эрүүл мэндийн төв байгуулж, өөрийгөө зөв удирдан, зөв хооллох дадал зуршил бий болгох хэрэгтэй. Таргалахын гол шалтгааныг мэдвэл “масс хасаж эрүүлжих”-д хялбар.
- Хоол идэх ухамсар.
Амьдралын утга учир нь аз жаргалтай байх явдал юм. Аз жаргалыг эдлэх хэлбэр маш олон байдаг. Жишээлбэл, хоол идэх нь нэг зүйлийн аз жаргал. Ихэнх хүн мах идэж, магнаг өмсөхийг аз жаргал гэдэг. Энэ бол буруу. Хооллох дадал зуршил, үзэл бодлоо өөрчлөх цаг үе ирж байна. Хүмүүс олон төрлийн, олон өнгийн хүнсийг сонгон хэрэглэх хэрэгтэй. Ялангуяа энерги багатай, шим тэжээл ихтэй, бүхэл үрийн гурил, будаа, эрдэс бодис элбэг агуулагдсан байгаллаг хүнс сонгож хэрэглэвэл зохино. Эдгээр хоол хүнсийг хийхдээ гадуур биш, гэртээ өөрийн гараар эрүүл хоол хийж, гэр бүлийнхэнтэйгээ хамт идвэл жинхэнэ аз жаргалтай, эрүүл энх байж чадна.
- Бясалгаж турах: Турах гэдэг сэтгэл зүйд байдаг асуудал.
Зориг шулуудан, хоолонд шунахгүй, анхаарлаа өөр сонирхолтой зүйлд шилжүүл. Стрессээ тайлж биеийн тамираар хичээллэж, эрүүл хүнсийг бага багаар хэрэглэж хэвш. Өөртөө үргэлж итгэлтэй бай. Жишээлбэл, “Би одооноос эхэлж өөх тос, чихэр идэх дургүй болж, ногоо жимс, тослог багатай сүү, цагаан идээ, бүхэл үрийн гурил, будаа, овъёс, буурцаг загасаар хооллоно. Идэвхтэй хөдөлгөөн надад эрүүл мэнд, аз жаргал, баяр хөөр авчирна” гэж өөртөө байнга сануулж бай. Хөдөлгөөн надад сайхан санагдаж, би улам бүр сонирхож байна. “Би өөртөө хайртай учраас бие сэтгэлээ зөв удирдаж чадна” гэж бодож бай.
- Хоол хүнсний энергийг хязгаарлах.
Шим тэжээл хасалгүйгээр илүүдэл энергийг багасгах. Хоол хүнсийг сонгохдоо энерги багатай, өндөр шим тэжээлтэй, цадах мэдрэмж төрүүлдэг, олон төрлийн, олон өнгийн хоол хүнс хэрэглэхийн нэр юм. Тухайлбал, бүхэл үрийн гурил, будаа, мөөг, ногоон өнгөт ногоо, тослог багатай сүү, гүн өнгөтэй жимс, буурцгийн төрөл болно.
- Нүүрс усны (чихэр ) нэгдлийн хэмжээг хязгаарлах.
Турах хүмүүсийн хувьд өдөрт 100-200 грамм нүүрс усны нэгдэл хангалттай. Хэрвээ үүнээс илүү авбал өөх болон хадгалагдаж таргалах болно. Нүүрс усны нэгдлийн эх үүсвэр нь цагаан гурил, цагаан будаа, шар буурцаг, хар буурцаг, төмс, амтат төмс, хулуу зэрэг болно. Нарийн боловсруулсан цагаан гурил, цагаан будааны зүйл шим тэжээл бага боловч энерги ихтэй байдаг. Харин эрдэнэ шиш, гурвалжин будаа, шар будаа, хар будаа, бор будаа, хөц будаа, нохойн хошуу, арвай, ногоон буурцаг, улаан буурцаг зэрэг нь шим тэжээл элбэг, энерги багатай тул турахад хэрэгтэй хүнс юм.
Сахар бол энерги ихтэй хүнс юм. Чипсний төрлийн хүнс шим тэжээл багатай хирнээ энерги их байдаг. Турах хүсэлтэй хүмүүс гурван хоолны хооронд жимсний зүйлийг 400 граммаар хязгаарлах хэрэгтэй.
- Зохистой хэмжээний уураг.
Эрүүл хүнд хүний биеийн 1 кг бүхэнд 0.8 грамм уураг хэрэгтэй. Бүхэл үрийн будаа, өндөг, тос багатай цагаан идээ, буурцгийн зүйл, хар мах зэргийг өглөөний цайнд идвэл турахад тустай байдаг. Иймэрхүү уурагтай хоол хүнсэнд өлсөх мэдрэмжийг бууруулах бодис агуулагддаг тул тархинд сэдэл өгч, идэх хэмжээг багасгадаг. Буурцгийн зүйл уураг, В витаминаар баялаг тул эдгээр хүнсийг зохистой хэрэглэвэл турахад тустай.
- Ногооны зүйл.
Хүнсний ногоог бага хэмжээний тос буюу тосгүйгээр хар буюу цагаан махтай хольж амт оруулаад хуурга хийж идэж болно. Гэвч хар буюу цагаан махыг 40 граммаас хэтрүүлж болохгүй.
- Аягаа жижигрүүлж, ходоодоо эрүүлжүүлэх.
Хүний ходоод нь аяганы том багын хэмжээг даган ихсэж багасдаг. Бага багаар олон удаа идэх, аягаа жижигрүүлэх аргаар ходоодоо агшаагаарай. Ялангуяа тарган хүмүүс ходоодоо агшаах нь чухал юм. Ходоод агшаад хэсэгхэн хугацаа өнгөрөхөд хоол идэх хэмжээ багасахаар барахгүй ходоодны хана эрүүл хэмжээндээ орж, ходоодны зарим өвчин аяндаа эдгэрдэг.
- Гоо сайхан бие бялдартай болох.
Хоолны өмнө нэг улаан лооль буюу нэг өргөст хэмх идэж, нэг аяга шөл эсвэл нэг аяга ус ууж байгаарай. Үргэлж хэвшвэл хоолны энергийн хэмжээ багасаж, турах зорилгодоо хүрнэ.
- Сайн зажилж аажимаар залгих.
Бүхлээр нь хам хум идэхэд тархинд цадах мэдрэмж төрөхөөс өмнө хоолны хэмжээ хэтэрчихсэн байдаг. Иймээс сайн зажилж, аажимаар залгивал тархинд цадах мэдрэмж төрдөг. Хоол идэхдээ битгий телевиз үзэж, ном уншаарай. Идэж байхдаа өөр юманд анхаарлаа хандуулбал тархины сэдэл хүлээн авах нь буурч, хоолны хэмжээ хэтэрдэг. Сайн зажилж аажимаар залгих үед хоол шүлс холилдон өтгөн зутан болж ходоодонд ордог тул шингэц сайтай, цатгалан мэдрэмж төрүүлж, турахад ашигтай нөхцөл бүрдүүлдэг.
- Зөв хооллох хэвшил бий болгох.
Хооллохдоо өөрийгөө хязгаарлаж сурах. Тогтсон цагтай, тогтсон хэмжээтэй, хэт их ууж идэхгүй, бага багаар олон удаа хооллох зөв хэвшил дадлыг бий болговол эрүүлээр турах зорилгодоо хүрч чадна.
- Дасгал хөдөлөөн хийж, илүүдэл өөхөө задлах.
Ихэнх хүн ажил ихтэй, дасгал хөдөлгөөн хийх завгүй гэдэг. Энэ нь эрүүл мэндийн мэдлэг дутмагаас болдог. Хэрвээ таа биеийн тамирын хөдөлгөөн хийе гэвэл ямарч үед хийж болно. Утсаар ярих, автобус хүлээх, зурагт үзэх, буйдан дээр суух, орондоо хэвтэж байх үедээ ч дасгал хөдөлгөөн хийж болно.
Хамгийн сайн дасгал хөдөлгөөн бол “алхалт” юм. Алхалтыг хурдан алхалт, том том алхах, аажуухан алхах зэргээр ангилж болно. Өдөр бүр нэг цагаас дээш буюу 10 000 алхвал сайн. Өөртөө зорилт тавьж, түүнийгээ биелүүлж байвал маш сайн үр дүн гарна. Хоолны дараанэг цаг амраад хөдөлгөөн хийж илүүдэл энергиэ шатааж байвал амархан таргалахгүй.
- Хөдөлгөөн хийж өөхөө задлах.
Хөдөлгөөн хийхэд биеийн өөх задардаг. 30 минутаас дээш дунд зэргийн хөдөлгөөн хийвэл бие дэх өөх 24 цагийн турш задарч, цусны даралт буурах нөлөө 20 цаг үргэлжилдэг болохыг эрдэмтэд баталжээ.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.