Тэмүжин ба мэссэж

Twitter Print
2014 оны 05-р сар 11-нд 14:01 цагт
Мэдээний зураг,

Твиттерчин Тэмүүжин гар утсаараа бол мэссэжчин гэж хэлэгдэхээр болжээ. Хуульзүйн сайдыг заналхийлсэн мэссэж олныг цочирдуулж байсан цаг саяхан бол бас нэгэн хэрэг мандсан нь хар тамхичин бүсгүй сайдаас “тусламж” хүссэн нь бас нэгэн дуулиан болж өнгөрсөн. Хэрэг явдлыг нэхэн санавал 2014 оны 3-р сарын 02-ны 22 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Х.Гэрэл, Г.Сарангэрэл, Б.Энэрэл, Б.Отгончимэг гэх дөрвөн охин “Миами” зочид буудлын гадна автомашин дотор “Метафетамин” буюу мөс хэмээх хар тамхи хэрэглэж байгаад газар дээрээ цагдаа нарт баригдсан ажээ. Гэхдээ энэ дөрвөн охин хаанаас, ямар хүнээс хар тамхи авч хэрэглэсэн болохоо хэлэхгүй байсан тул цагдаа нар тэдний гар утасны орсон, гарсан дуудлагыг хянаж ямар хүмүүстэй харьцсан болохыг олж тогтоохоор шийдсэн юмсанж.

 
Тэгтэл Г.Сарангэрэл гэгч охины ашиглаж байсан 9961..., 9520... гэсэн дугааруудаас тэр өдөр сэжиг бүхий нэг дугаар луу маш олон удаа залгасан болох нь анзаарагджээ. Цагдаа нар энэ хоёр дугаарын цаана хар тамхи, мансууруулах бодис худалддаг гэмт этгээд байж болзошгүй гэж үзэн энэ дугаарыг эзэмшдэг хүнийг олж тогтоох зорилгоор Г.Сарангэрэлийн 9961..., 9520... дугаараас гадагшаа гарсан ярианы цэсийг УЕПГ-ын зөвшөөрлөөр оператор компаниас нь гаргуулан авч дүн шинжилгээ хийтэл их л хачирхалтай зүйл болсон аж. Г.Сарангэрэлийн 9961... дугаараас 71 удаа залгасан, 9520... дугаараас 41 удаа залгаж холбогдсон 9910... дугаар нь ХЗДХ-ийн сайд Х.Тэмүүжингийн гар утасны дугаар болох нь тодорхой болжээ. Энэ бол хар тамхичин охин, хууль зүйн сайд хоёр нэлээн гүн гүнзгий холбоотой болохыг гэрчилсэн явдал юм.
 
Тэрнээс биш хань хамаагүй хүмүүс ийм олон удаа холбогдоно гэж байхгүй шүү дээ. Ийнхүү сонирхолтой байдал үүсээд байтал Г.Сарангэрэлтэй хамт хар тамхи хэрэглэж байгаад баригдсан Б.Отгончимэг “Бид нар баригдаад хоригдох болоход Сарангэрэл надад “Чи Тэмүүжин ах руу залгаад намайг хэрэгт холбогдчихлоо гээд хэлчих” гэж хэлсэн” гэсэн нь цагдаа нарт бүр ч их сэжиг төрүүлжээ. Ийм хэргийн сэжүүрээс атгаж авчихаад орхидог цагдаа гэж юу байхав. Тийм ч учраас Г.Сарангэрэл нь сайд Х.Тэмүүжинтэй хар тамхины асуудлаар холбогдсон юм биш биз гэж шалгаад үзэхэд Г.Сарангэрэлийн найз Э.Алтанчимэг гэдэг охин “Сарангэрэл бид хоёр 2013 оны 1-р сард хэрэгт холбогдоод шүүхээр орж гурван сарын баривчлах ял авч байсан. Миний мэдэхийн л Сарангэрэл биеэ үнэлдэг байсан. Сарангэрэл бид хоёр 2013 оны өвөл Доржоо гэдэг хүнээр дамжуулан Тэмүүжин сайдтай танилцаж байсан.
 
Доржоо ах хүний төрсөн өдөр болж байгаа та хоёр очоодох гээд бид хоёрт тус бүр 250 мянган төгрөг өгсөн. Биднийг Эрхүүгийн амралтын төвд очиход Х.Тэмүүжин сайд байсан юм. Түүнээс хойш Тэмүүжин сайд Сарангэрэл хоёр дотны харьцаатай болсон...” гэсэн мэдүүлэг өгсөн байгаа юм. Мөн хар тамхины хэргээр баригдсан Х.Гэрэл “Сарангэрэл өөрөөсөө ахимаг насны эрчүүдтэй 100 мянган төгрөгөөр бэлгийн харьцаанд ордог, хааяа тухайн хүмүүсээ согтоогоод эд зүйлсийг нь хулгайлдаг байсан. Түүнээсээ болж 2013 онд ял шийтгүүлсэн юм. Хоригдож байхад нь Тэмүүжин сайд эргэлтээр ирээд Сарангэрэлийн дансанд 200 мянган төгрөг хийж байсан талаар өөрөө ярьсан.
 
Суллагдсаных нь дараа Сарангэрэлтэй уулзахад “Тэмүүжин сайдтай бэлгийн харьцаатай, миний одоо барьж байгаа “I phone-5” гар утсыг нэг сая 200 мянган төгрөгөөр худалдаж авч өгсөн. Миний англи хэлний сургалтын төлбөрийг зургаан сараар нь төлсөн. Мөн 2014 оны эхээр Тэмүүжин ах намайг МУИС-ийн хуулийн ангид оруулж өгөхөөр амласан” гэж ярьж байсан” гэх мэтээр мэдүүлжээ. Эндээс үзэхэд яалт ч үгүй л Х.Тэмүүжин сайд буруу хүүхэнтэй орооцолдож, бузар булайг нь мэдсээр байж дэвэргэж байсан нь санамсаргүй тохиолдлоор илэрчихсэн болох нь харагдаж байгаа юм. Харин үүнийгээ мэдэнгүүтээ нохой заль хэрэглэж “Сайд дээрээ хүртэл гүйцэтгэх ажиллагаа явуулж байна” гэх мэтээр мэдэгдэж эхэлсэн болох нь ч анзаарагдаж байна. Ямар нэг гэмт хэргийг таслан зогсоох, тэрхүү хэргийн эзэн холбогдогчдыг олж тогтоох, иш мухаргүй болтол шалгах нь цагдаа нарын үүрэг.
 
Ингэж ажиллахыг ч төр, ард түмэн, хууль тэднээс шаарддаг. Тэд ингэж ажиллана гэсэн тангараг ч өргөдөг. Харин ажлаа хийх явцдаа хэний ч бузар булхайг илчилж болно шүү дээ. Хууль зүйн яамны сайд байсан ч тэр хүн хууль зөрчсөн юм уу булай бусармаг зүйл хийсэн бол тэрнийхээ дагуу тайлбар тодруулга өгөх үүрэгтэй, бүр даамжирвал баригдаж хоригдож ч болно. Тэрнээс биш салбарын сайдаа хаацайлаад өнгөрнө гэсэн ойлголт байхгүй. Хэрвээ ингэж хаацайлах юм бол хууль гэж байгаад ч хэрэггүй, хуулийн ажилтанууд байгаад ч хэрэггүй, хууль зүйн яам гэж тусгай яам байгаад бүр ч хэрэггүй.
 
Цагдаа нар ажил үүргээ гүйцэтгэж байхад Хууль зүйн сайд хувийн амбицаараа асуудалд хандаж, хувийн замбараагүй явдлаа улс төржүүлж байгаа нь үнэхээр тоогүй хэрэг төдийгүй монгол төрийн эмгэнэл билээ. Ийм өрөвдөлтэй сэтгэхүйтэй хүнээр хууль зүйн салбараа удирдуулаад сууж байгаа тохиолдолд мянган шинэчлэл хийгээд ч нэмэргүй. Ийм хүнд итгэж өгсөн үүрэг даалгаврыг нь биелүүлнэ гэдэг ч утгагүй. Ямар ч байсан Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн “нялх амраг” гэж хэлж болохуйц Г.Сарангэрэл хэмээх хар тамхичин охин баригдаж хоригдоод байгаа бөгөөд тэрбээр аргагүй л “том” хүний нөмөр нөөлөгт багтдаг болохоор харуулжээ. Өдгөө батлан даалтаар гадуур байцаагдаж байгаа гэгддэх дээрх этгээд одоо хүртэл сайдынхаа тушаалаар ажиллагч “робот” газрын дарга Алтангэрэлийн олж өгсөн өмгөөлөгчийн буянаар мэссэжээ үргэлжлүүлэн бичиж байгаа гэнэ шүү. За энэ тухайд эргэн санахад ийм байнйа.   
 
Харин “ууч сэтгэлт” сайд маань хоригдож буй сэжигтэн болон болон хоригдол нарт ингэж ханддаг бол Монголд шорон байсны хэрэг байна уу. Дан үүгээр зогсохгүй ээ өнгөрсөн онд хоригдож буй ШШГЕГ-ын дарга асан М.Ганхүүгийн эхнэр Н.Нарантуяа “заналхийлсэн” аястай мэссэж бичсэнийг твиттерээрээ зарласан сайд маань мэссэж илгээгчид эрүү үүсгүүлээд амжсан. Ингээд харахаар мэссэж бичих сайн муу хоёр талтай аж. Харин анхны “заналхийлэгч” болох экс ерөнхийлөгчийн гэргий О.Цолмонгийн мэссэж дарагдаад л өнгөрсөн. Тэр мэссэжний утга “Чамайг занаж байгаа ээжүүд нэмэгдэж байх юм. Чи яасан зоригтой юм бэ. Ийм зоригтой хүн хүнтэй сууж хүүхэд гаргаж болдоггүй л юм даа. Хүүхдүүдээ бодохгүй байгаа юм уу, тоохгүй байгаа юм уу. Ямар их нулимс уудаг юм бэ. Энэ нулимсанд чи биш, чиний хүүхдүүдэд унана даа. Чамд хэн ч хэлсэнгүй гэж үү” гэсэн байсан. Энэ явдлын дараахан хуульзүйн сайд хүүхдээ өргүүлсэн талаар мэдээлэл цацагдаж О.Баасанхүү гишүүн дэлгэн тавьж байсан. Эргээд санахад “УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хуульзүйн сайд Х.Тэмүүжинг “хардсан” байна. Тодруулбал Х.Тэмүүжин сайд 2012 онд 15 настай хүүгээ Л.Элдэв-Очир гэгч хүнд өргүүлсэн нь хардлага төрүүлээд байгаа гэнэ.
Л.Элдэв-Очир нь MCS группын 3 хувийг эзэмшигч юм байна.

Л.Элдэв-Очир Канад улсад Элчин сайдын зөвлөхөөр ажиллахаар болох үед Х.Тэмүүжин хүүгээ тус улсад сургахын тулд түүнд үрчлүүлсэн гэнэ. Ингэснээр Х.Тэмүүжингийн хүү Канадад визийн хөнгөлөлттэй зорчиж, сургалтын төлбөрөөс чөлөөгдөх нөхцөл бүрдсэн гэнэ.
Ингээд хүүгээ 16 нас хүрэхээр Х.Тэмүүжин сайд буцаан авч, өөрийн нэрээр овоглосон аж.
О.Баасанхүү гишүүний хувьд үүний цаана ашиг сонирлын зөрчил байж магадгүй гэж үзсэнээс УИХ-ын  Ёсзүйн байнгын хороонд ханджээ.
 
Хуульзүйн сайд Х.Тэмүүжин MCS-ийн хувь эзэмшигчтэй ийм холбоотой байгаа нь тус компанийн нөлөөлөлд орсон байж болзошгүй гэсэн хардлагыг төрүүлсэн гэнэ.” /Эх сурвалж mnews.mn/ Энэ бол энгийн нэг жишээ бус. Бодит байдал болохыг хожим нотлосон. Үүнээс дүгнэлт хийж аналитик шинжилгээ хийхэд гарч ирэх уялдаа холбоог тайлбарлаад байх онцын шаардлагагүй бие. Ёс зүйгүй төрийн ёс зүйгүй нэгэн сайд гэж тодорхойлсон ч болох. Цахим ертөнц мөч хором бүрээр хөгжиж буй энэ цагт хүний хувийн нууцад халдах “эрхтэй” хүн ганц хуульзүйн сайд байдаггүйг Монголын мянга мянган сэтгүүлчид эрэн сурвалжилсаар нээж буй нь энэ. Цаашид ч сайдтай холбоотой хичнээн булхай илрэхийг таашгүй.

www.ZONE.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.