Шинэ Зеланд улс хоёр жил гаруйн дараа хилээ нээлээ

Twitter Print
2022 оны 05-р сар 02-нд 16:02 цагт
Мэдээний зураг,

Коронавирусын цар тахалтай холбоотойгоор хоёр гаруй жилийн турш хилээ хаасан Шинэ Зеланд улс хилээ нээж, гадны жуулчдыг хүлээн авч эхэлжээ.

Коронавирусын эсрэг вакцинд бүрэн хамрагдсан, коронавирусын шинжилгээний сөрөг хариутай, дэлхийн 60 гаруй улсын иргэд Шинэ Зеланд улсын хилээр нэвтэрч болох аж.

Өнгөрсөн 3-р сараас эхлэн шинэ зеландчууд хилээрээ чөлөөтэй нэвтэрч эхэлсэн ба 4-р сараас эхлэн австраличуудад хилээ нээжээ. Шинэ Зеланд улс 2020 оны 3-р сараас эхлэн хилээ хаасан ба гадаадаас ирсэн өөрийн улсын иргэдээ олон хоногийн тусгаарлаж байсан билээ. 5 сая хүн амтай тус улсад коронавирусын халдварын улмаас нийт 713 хүн нас барсан нь бусад улс орнуудтай харьцуулахад харьцангуй бага байгаа нь хилээ хааж, коронавирусын шинжилгээнд иргэдийг олноор нь хамруулж, халдвартай хүнтэй ойр байсан иргэдийг олж, тусгаарлаж байсны ач хэмээн Шинэ Зеландын эрх баригчид онцолжээ.

Шинэ Зеландын эрх баригчдын коронавирусын цар тахалтай тэмцэх бодлогыг эсэргүүцсэн иргэд ч байсан юм. Жишээ нь тусгаарлах байрны тоо хязгаартай байснаас болж Шинэ Зеландын иргэд гадаадын улс орнуудад олон хоногоор гацсандаа бухимдалтай байсан юм.

Өмнөд Номхон далайн улс болох Шинэ Зеланд улс "дэлхийн иргэдийн дахин хүлээж авахдаа бэлэн" хэмээн Ерөнхий сайд Жасинда Ардерн онцолжээ. Үүнээс гадна Шинэ Зеландын эдийн засаг аялал жуулчлалын салбараасаа хамааралтай учраас аялал жуулчлалын компаниуд хил нээгдэхийг тэсэн ядан хүлэээж байсах аж.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.