Ухрах газаргүй тулааны хөлд

Twitter Print
2016 оны 06-р сар 29-нд 09:11 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр дэлхийн даяар газар сайгүй дүрэлзэн ассан зэвсэгт мөргөлдөөнүүд дотоод учир шалтгаан, мөн чанараараа өөр хоорондоо олон зүйлсээр харилцан нөхцөлдөж улам бүр хэцүү ярвигтай болсоор байна. Иймээс аль нэг үйл явдлыг тусад нь сугалан авч үзэх нь тун үр дүн багатай. Чухамдаа ийм учраас өнөөгийн энэ үйл явдлуудыг ойлгож ухаарч, ойрын ирээдүйн биднийг хүлээж байгаа тэр үйл явдлуудыг урьдчилан харахын тулд өнөөгийн энэ бүх бүрэлдсэн нөхцөл байдлыг нийтэд нь авч үзэх зайлшгүй шаардлага урган гарч ирж байна.

Хорин нэгдүгээр зууны геополитикийг зөвхөн цөмийн цэнэгт хошуунуудын тоогоор тухайлах боломжгүй. Сирид болж байгаа иргэний дайн, Египетийн үргэлжилсээр байгаа “арабын хавар”, Ливи болон Иракт төр улсыг нь бараг устгасан үйл явдлууд, Хятадын эдийн засгийн хурдацтай өсөлт, Япон дахь атомын станцийн сүйрэл, Евро бүсийн өр, нийгмийн хямрал, Польш дахь АНУ-ын пуужингаас хамгаалах систем, Ираны цөмийн энхийн хөтөлбөр, одоо удахгүй эхлэхээр ойртож байгаа гэх “Латин Америкийн хавар” гэх мэт олон үйл явдлууд өрнөж байна.

Энэ бүхнийг гүйлгэн харах юм бол бид эмх замбараагүй, ойлгомжгүй байдлаас өөр юу ч олж харахгүй байгаа билээ. Гэсэн ч бүх үйл явдлын харилцан уялдаа холбоог задлан шинжилбэл дэлхий дахиныг далдаас удирдан чиглүүлж байгаа хүчнүүдийн эрхшээл, таашаалын дагуу хийгдэж байгаа бүх явуулга, хорлонтой үйл ажиллагаануудыг нь олж харж чадах юм.

Зугтаж болдоггүй мэдээллийг задлан шинжлэх логик ухаан 

Хүн аливаа нэг зүйлийн тухай мэдээллийг олж мэдсэн байх нь сайн. Гэвч хэрэв өгсөн мэдээллийг эргэцүүлэн бодож өөрийн дотоод ойлголт төсөөлөлтэй холбож задлан шинжилж зохих хэлбэрт нь оруулах чадваргүй бол тэр мэдээлэл нь ямар ч ашиггүй хоосон зүйл. Хэтэрхий олон түүхий мэдээллүүд хүний тархи толгойг самууруулж орхидог. Чухам үүний учраас сонины нүүрэн дээрээс бараг хашгирч байдаг гарчигууд, ТВ-ийн шуурхай мэдээ, алан хядагчдын аюул, заналын тухай түгшүүрт мэдээнүүдээс холхон шиг явах нь илүү ухаалаг. Энэ бол яг л Клод Моне-гийн импресионист уран зургийг үзэж байгаатай төстэй юм: түүний зургийг ойрхноос харахад баахан өнгө өнгийн тосон будгийн толбонууд мэт харагддаг бол харин хэдхэн алхам ухарч харвал таны нүдний өмнө энэ зураг бүх сайхнаараа тодрон гарч ирдэг билээ.

Бидний олонхи, өнөөдөр манай гараг ертөнц дайны нөхцөл байдалтай байгааг эрхбиш сэхээрч ухаарсан байх гэж найдаж байна. Өнөөгийн энэ их мэдээллийн чигжээснээс жаахан ч гэсэн хийсвэрлэн хөндийрч, энэ бүх үйл явдлуудын учир шалтгаан, үнэн зөв холбоосуудыг нь олж харах нь чухал.

Одоо дэлхийн мэдээллийн агентлагуудын өгч байгаа мэдээллийг хүлээн аваад бид, аан зарим улс орнууд хоорондоо дайтаж байгаа юм байна гэж бодож болно. Гэтэл энэ бүхэнд, ялангуяа – АНУ-ын засаглал, эрх мэдлийн бүтцүүдэд гүнзгий шургалж бэхжиж авсан маш цөөн хэдхэн элитүүдийн эрхшээлийн нөлөөгөөр эдгээр дайн тулаан өрнөж байгааг мэддэггүй.

Энэ элит хүчин бол огтлоод авч хаях боломжгүй хорт хавдар шиг гэвэл онох байх. Уг хүнд өвчний нэг тод шинж тэмдэг бол өнөөгийн АНУ дахь нийгмийн болон улстөрийн тэгш бус байдал юм. Өнөөдөр тус улсын хүн амын ганц хувь  хүрэх баячуудад үндэстний бүх баялагийнх нь 35 хувь, харин ядуус болох 90 хувьд нь ердөө л 25-хан хувь ноогдож байна. Конгресс, Сенатын ихэнх гишүүд болон бараг бүх дээд албан тушаалтнууд яг энэ “ганцхан хувь баячууд”-ын эгнээнд багтаж байгаа нь нөхцөл байдлыг улам ч төвөгтэй болгож байгаа юм. Энэ бол олон улс орнуудын төрийн толгойг атгасан Масоны нийгэмлэг.

Эдгээр элитүүдийн цаад хүсэл сонирхол, урт хугацааны төлөвлөгөөнүүд, гол зорилтууд болон нууц хуйвалдаануудыг нь ойлгож ухамсарлах асуудал ялангуяа АНУ, Их Британи, Австрали болон Европын иргэдэд зайлшгүй шаардлагатай болоод байна. Ер нь албан ёсоор бол чухамдаа эдгээр улс орнуудын цэрэг дайчид энэ элитүүдийн хүсэл, эрхшээлд таалагдаагүй улс орнуудыг үндэстний лидерүүдийнхээ тушаалаар дайрч дээрэмдэн тонож устгаж байгаа шүү дээ.

Аргентин, Колумби, Нигери эсвэл Малайзын сонгогчдын алдаа, золиос нь сонгогчид өөрсдөө болж таардаг. Харин АНУ, Их Британи эсвэл Францын сонгуулиудаас олон сая хүмүүсийн хувь заяа хамаарч байна. Энэ олон хүмүүс барууны орнуудын цэргийн түрэмгийлэл, төрийн хуйвалдаан, эргэлтийн золиос болох бүрэн эрсдэлтэй.

Айрон Моунтийн тайлан

1960-аад оны сүүлчээр гарсан “Энхтайван байдлыг хадгалах боломжууд болон ингэх хэрэгтэй эсэх тухай Айрон Моунтийн тайлан” хэмээх нэртэй нэгэн баримт бичгийг тухайн үеийн АНУ-ын батлан хамгаалах яамны сайд Роберт Макнамарын захиалгаар Гудзоны институт бэлтгэсэн байдаг. Зарим хүмүүс энэ тайланг “өгөөш тавьсан урхи” гэж тооцдог бол XX зууны сүүлчийн хагаст болж өнгөрсөн тэр бүх үйл явдлуудыг уг илтгэлд явцав "зөгнөсөн" байдаг аж.

Уг тайланг нэрийг нь нууцалсан 15 хүнтэй судалгааны тусгай баг хамтран бичсэн бөгөөд өргөн олон нийтэд мэдээж хүрэхгүй баримт мэдээлэл байсан. Учир нь АНУ-ын төр, өөрсдийн засаглал, эрх мэдлийг бэхжүүлэн барихын тулд дайн эсвэл түрэмгийлэлийн олон хувилбаруудтай бодлого барьж байх тунхаг маягийн зүйл байжээ.

Уг тайланд бичсэнээр бол дэлхий ертөнцөд гарч буй дайн, тулаанууд олон улсын сөргөлдөөн болон ашиг сонирхлын мөргөлдөөн биш аж. Дайнч улс үндэстнүүд цаг ямагт ямар нэгэн мөргөлдөөн хайж байдаг, энэ нь тэдэнд хэрэгтэй учраас тэд өөрсдөө ийм мөргөлдөөнүүдийг бий болгодог гэж хэлбэл илүү логиктой байх биз ээ. Дайн бол ийм улсын хүч чадлыг бүрэн харуулдаг аж. Иймээс ч  өнөөгийн болон дараагийн дайн тулаанууд нь тухайн нийгмээ цаашилбал бүх хүн төрөлхтөнг бүрэн хяналтанд байлгах, нэг ёсондоотэдний хувьд амьдрал эсвэл үхлийнх асуудал  ажээ.

Хүн төрөлхтнийг үй олноор хөнөөх зэвсгийн үйлдвэрлэл хэзээд эдийн засгийн уналттай холбоотой гэж ойлгогдож ирсэн бол харин уг тайланд “Зөвхөн дайн л зэвсэглэлтэй холбоотой асуудлыг шийддэг” учир дайн бол улстөрийн аливаа саад чирэгдэлгүйгээр эдийн засгийн хөөрөгдмөл эрэлтийг бий болгож байх маш чухал хэрэгсэл юм гэж номлосон байдаг гэнэ.

Үүгээр зогсохгүй энэ тайлангийн төгсгөлд “даян дэлхийд энхтайван” тогтоох явдал бидний хувьд хүсэхээр зүйл биш төдийгүй манай улс, нийгмийн ашиг сонирхолд нийцэхгүй, учир нь дайн бол эдийн засгийн зэрэгцээ нийгмийн болон соёлын зорилтуудад үйлчилдэг гэсэн дүгнэлтийг хийсэн байдаг байна.

“Дайны байнгын аюул занал нь манай засгийн газрын оршин тогтнох бат бэх үндэс нь юм. Энэ нь манай улстөрийн шийдвэр зорилгод үндэслэл нь болж өгөөд зогсохгүй дайн бол бодит байдал дээрээ манай улс үндэстний нэгдмэл байдал гэсэнтэй утга нэг үг юм. Дайн байлдаан гарахгүй байх нь улс үндэсний тусгаар тогтнол байхгүй байгааг, мөн уламжлалт нэг үндэс угсаатай улс биш болохыг гарцаагүй ил гаргаж ирдэг. Хүн төрөлхтөн дайныг зүгээр хэрэгцээ шаардлага гэж тооцож байх нь зөв юм” гэж энэ тайланд бичсэн аж.

Энэ нь ч логик зөв ухагдхуун гэдгийг барууны нэртэй эрдэмтэд хүртэл хүлээн зөвшөөрдөг гэж байгаа. Америк, Их Британи болон холбоотон улсуудад үүний тулд ямар ч хамаагүй дайсан хэрэггүй, харин сүрдмээр, маш аюултай, “аймшигтай” дайсан л байнга хэрэгтэй байдаг. Энэ дайсан нь эхлээд Герман байсан, дараа нь Япон, ЗХУ, “Улаантны аюул” гэгч байсан. Энэ цашгийн дайсны дүрд өнөөдөр “лалын суурь үзэлтнүүдийн зүгээс гарч байгаа алан хядагчдын аюул занал” тоглож байна. Мөн хөшигний ар дахь элитүүдийн овоо хараа одоо Орос, Хятадын зүг шилжиж байна.

Орос улсын хувьд...

Саяхныг хүртэл Орос улс барууны энэ гүрнүүдийн түрэмгийллийг тогтоон барьж ямар нэг байдлаар хаалт, хана, хазаарын үүргийг гүйцэтгэж байсан билээ.

Орос улсын "хаалтад" тулаад ирэхээрээ элитүүд тэднийг ганцаардуулж, хүчийг нь тарамдахыг хүсдэг учраас эдийн засгийн, улс төрийн бүх хориг ар хэмжээ авч эхэлдэг учраас дэлхий дахин хэлмэгдэж эхэлдэг. Үүний тод жишээ бол Серби, Ирак, Афганистан, Пакистан, Ливи, Палестин, Сири гээд ар араасаа дагалдана. Энэ бүх тохиолдлуудад Орос улс АНУ, Их британи, Европын холбоо, Израилийг цэрэг зэвсэгийн хүчээр бус, дипломат “үг хэлээр” сөрөн зогсож байсан  гэхэд болно. Гэвч барууны гүрнүүд санасандаа хүрэхийн тулд НҮБ-ыг хүртэл нохойд барих мод мэт ашиглаж байсан билээ.

Тухайлбал  имй жишээ Иран, Сирийн асуудал дээр онцгой тод харагдаж байсан. 2011 оны арваннэгдүгээр сар болон 2012 оны хоёрдугаар сард ОХУ, НҮБ-ын хоёр тогтоолд хориг тавьсан юм. Энэ тогтоолыг АНУ, Их британи, Франц улсууд Сирийн эсрэг зүтгүүлж байгаа билээ. Хэрэв энэ тогтоолууд батлагдсан бол Сирийг барууны “энхтайван эрхэмлэгчдийн” бөмбөгдөлтөнд сүйрэн устсан Ливи улсын хувь заяа хүлээж байсан. ОХУ үүнээс гадна МАГАТЭ-гийн хуурамч тайлангуудыг нь хүлээн аваагүй бөгөөд цөмийн хөтөлбөрийнх нь төлөө Ираны эсрэг авах гэж байсан хориг арга хэмжээнүүдийг дэмжээгүй. Тэрчлэн НҮБ-ын нэр доор Персийн булан, Газар дундын тэнгист очоод байсан  НАТО-гийн цэргийн оролцоог тэнцвэржүүлэх үүднээс Оросууд энэ бүсэд ихээхэн хэмжээний цэргийн хүч илгээж байв.

Харин тэр үед тус бүсэд дайны ажиллагаа эхлэх магадлал нь хэр өндөр байсныг одоо таамаглахад хэцүү. Гэсэн ч Оросуудыг сөрөг арга хэмжээ АНУ, Их британи, Франц, Израилийг жаахан "тайвшруулж", Иран, Сирид цөмрөх гэсэн заналхийллээ хойшлуулахаас өөр аргагүй болж байсан билээ. Гэвч АНУ холбоотнуудтайгаа хамтран зохион байгуулсан “арабын хавар” хувьсгалт хөдөлгөөний хөнөөл өнөөг болтол үргэлжилсээр байна.

Орос, өрнөдийн гүрнүүдийн хоорондын одоогийн хана Украин болж хувираад байгаа. Харин дараагийн улаан зураас татсан хана чухам хаана байж болохов, Оросууд баруунд өөр бас ямар хэрэг тарихыг нь зөвшөөрөх вэ гэдэг асуудал үлдэж байна. Эцсийн эцэст энэ хана хэр бөх бат байх эсэхээс дэлхийн III дайн шалтгаална.

Өрнөдийн гүрнүүд энэ тохиолдолд ямар шийдвэрт хүрэх гол хөзөр нь Хятад улс байх болно. Учир нь Хятадууд дэлхийн сөргөлдөөний туйлуудад хамгийн их жин дарах том туухай. Эдийн засаг, улстөр, хүн амынхаа тооггор хурдан өсч байгаа Хятад улс тэдний хувьд стратегийн гол өрсөлдөгч, аюул заналын үндсэн уурхай. Үүний зрэгцээ Хятадууд Номхон далайн томоохон сав газар болох Энэтхэгийн далайд өөрийн оролцоог нэмэгдүүлсээр байгааг яав ч ажиггүй өнгөрөөх аргагүй.

Хятад улсын хувьд...

Хятад дэлхийн гол гол далай тэнгист хяналтаа тогтоох өргөн боломжтой байгааг АНУ, Их Британи улсууд сайн ойлгож байгаа. Үүнээс гадна АНУ, Хятад улсад хоёр их наяд долларын өртэй, Европын холбоо нэг их наяд еврогийн өртэй байгаа нь хэрвээ ганц хөдөбөл АНУ-ын долларыг бүрэн сүйрүүлж чадах санхүүгийн хөшүүргийг Хятадын гарт өгч байна.

Гэхдээ нөхцөл байдлыг зөвхөн санхүү-эдийн засгийн байр сууринаас авч үзэж болохгүй юм. Хятадууд АНУ-ын сангийн яамны өрийн бичгүүдийг нь нэгэн зэрэг зах зээл дээр гарган шидэж чадахгүй нэгэн учир бий. Учир нь тэгвэл энэ өрийн бичгүүдийн үнэ нь шалдаа унаж хятадын валютын нөөцүүд нь бас тэг болох тул энэ нь эргээд Хятадын эдийн засгийг цохих болно гэж тэд тооцож байна.

Гэхдээ яван иддэг Хятад ухаан гэж нэг аюул бий. Тиймээс ч Хятадууд дараагийн нүүдлээ аль хэдийнэ бодож олсоноо барахгүй, нүүдэл хийх тохиромжтой мөчийг хүлээж байж болно. Нэг талаас  “арабын хаврууд” болон “хувьсгалт бослогууд” гэх АНУ-ын стратегийн болон тактикийн зорилтууд Хятадын талд ашигтай шийдэл өгч байж болох юм.

АНУ Ойрхи Дорнодод нөлөөгөө алдахгүйн тулд зууралдан ""тулалдаад" байгаа шалтгаан нь асар их газрын тосны нөөцтэй стратегийн чухал энэ бүс нутаг Оросын эсрэг үйл ажиллагаа явуулах түшиц газар нь болж байдгаас гадна энэ бүс нутгаас Хятадад нийлүүлж байгаа газрын тосны нийлүүлэлтийг нь нэгэн зэрэг хааж байгаад юм.

Харин Хятад улс өрнөдийн цэргийн түрэмгийлэл, колоничлол зэрэг бусад нөлөөг тогтоон барьж байх Ази-Номхон далайн сав газрын гол хүч хэвээр үлдэхийг хүсч байгаа.

Хэрэв Хятадууд аажимхан ойртсоор байгаа геополитикийн хамгийн гол хоёр зорилгодоо хүрэх юм бол улс төрийн өнхцөл байдал Самуэль Хантингтон “Соёл иргэншлүүдийн мөргөлдөөн” онолдоо тэмдэглэж байсан шиг өрнөдийнхөний санаанд оромгүй сөрөг байдлаар эргэх болно. Уг төлөв ёсоор бол:

- Хятадууд Энэтхэг, Орост улсуудтай улам ойр дотно хамтран ажиллаж, Ази тивийн улс төрийн бодлого дээр харилцан зөвшилцлүүдэд хүрч чадах юм бол

Японтой хамтран газар нутгийн санал зөрөлдөөнүүдээ гэтлэн давж улмаар ойр нягт хамтран ажиллах гэрээ хэлэлцээрүүдийг байгуулж чадах юм бол.

Хэрэв Япон Хятад хоёр хамтран нэгдмэл геополитикийн стратеги бодлого явуулж эхэлбэл (дэлхийн II дайны дараахи Франц, Герман хоёр шиг), дэлхийн бүх хүн амын 2/3-ыг багтаасан Ази-Номхон далайн нөлөөллийн төв нь барууны элитүүдийн гараас мултрах болно. Японы тэргүүний технологиуд болон Хятадын түүхий эд, хөдөлмөрийн хүчний нөөц боломжууд нь нэгдэх юм бол юу болно гэдгийг төсөөлөөд үзэхэд ойлгомжтой. Гэвч ийм холбоо байгуулахад саад хийх үүднээс өрнөдийнхөн бүх талын арга хэмжээ авч байгаа билээ.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.