Болгар-Эрчим хүчний тулааны талбар

Twitter Print
2014 оны 05-р сар 13-нд 12:41 цагт
Мэдээний зураг,

Крымийн салан тусгаарлалт балаг дагуулсаар байгаа тухай бид хэд хэдэн өгүүлэл хүргэж байсан. Уг үйл явдлын гор дэлхийн өнцөг булан бүрт салан тусгаарлагчдын цөсийг хөөргөж орхисон гэхэд болно. Украины зүүн бүс нутгийг одоо Оросууд хаяа хатавчиндаа авахад бэлэн болоод байгаагийн дээр бас нэгэн шинэ аюул занал тулгарч байгааг Германы тагнуулчид олж мэдсэн байна. Тус улсын холбооны тагнуулын албан ажлын хэрэгцээнд зориулсан илтгэлд Москвагаас Болгарыг Европын Холбоонд хагарал үүсгэх түшиц талбар болгох гэж байгаа тухай нууц мэдээлэл байсныг Der Spiegel сэтгүүлд тэмдэглэсэн байна. Оросууд хэрвээ Болгарт нөлөөлсөөр байх нөхцөлд Европын холбоонд залруулах боломжгүй хор уршиг тарьж мэднэ, үүнд л Германы засгийн газар түгшиж байгаа аж.

Оросууд Болгарыг тун амар замаар гартаа оруулж авах нөхцөл хэдийнээс бүрдсэн. Учир нь Европын холбоо дотор өнчин арал шиг болж хоцорсон Болгар улс эрчим хүчний хувьд бүхэлдээ Оросын хараат болоод зогсохгүй эдийн засгийнх нь гуравны нэг хэсгийг оросууд атгадаг болсон байна.

Улс төрийн чиг бодлогын хувьд ч дээрдэх юмгүй, одоо төрийн эрхийг барьж байгаа Болгарын социалист нам болоод турк үндэстний цөөнхийн эрх ашгийг хамгаалсан "Эрх чөлөө, тэгш эрхийн төлөө хөдөлгөөн" намуудын эвсэл "Москвагийн үнэнч туслах" хэмээн тооцогддог аж.

Болгарын "Эрх барих намын эвсэлд Путины гарт атгуулах гэрээ байгуулсан хуучны коммунист намын зүтгэлтнүүд, тусгай албаны ажилтнууд, хамгийн баян олигархууд багтдаг" болохыг Германы хэвлэл онцлоод нөлөө бүхий эдгээр хүмүүсийг банкны магнат Цветан Василев өнгөлдөг бөгөөд түүний "Хоршооллын худалдааны банк" Оросын "Внешторгбанк"-ны гол хамтрагч болж ирснийг дурьджээ. Болгарын эдийн засаг, эрчим хүчний салбарт орж ирж байгаа ихэнхи хөрөнгө тус банкаар дамждаг байна.

Сүүлийн үед Болгар, ОХУ-ын харилцаа холбоо улам нягтарч, Оросууд тус улсын хууль тогтоох үйл ажиллагаанд шууд оролцдог болсон аж. Үүний нэгэн тод жишээ гэвэл өнгөрсөн долоо хоногт Оросын эрчим хүчний "Газпром" концерноос Болгарын эрчим хүчний сайдад захидал хүргүүлж, оросын байгалийн хийн “Өмнөд урсгал” төсөлд хууль эрх зүйн орчин бүрдүүлэх үүрэг даалгавар өгсөн аж.

Учир нь Европын Холбооны хэрэгжиж буй хуулиар бол улс дамжсан хийн хоолойг байгалийн хий олборлож байгаа компани эзэмших ёсгүй гэж заасан тул "Өмнөд урсгал" төсөл гацаанд ороод байгаа аж. "Европын хууль зүйг даван гарахын тулд Болгарын засгийн газар Брюссельд нөлөөлөхийг чармайж байгаа тухай" Der Spiegel сэтгүүлд тэмдэглэжээ.

Европын холбооны эрчим хүчний асуудал хариуцсан дээд төлөөлөгч Гюнтер Эттингер, хий дамжуулах хоолой байгуулах асуудалд ЕХ хориг тавих бодолгүй байгаа, харин "Болгар улс энэ асуудал дээр тусгай хууль батлах тухай яриа хөөрөө гарвал Европын холбооноос зохих арга хэмжээ авч, хариу шаардлагатай алхам хийх болно" гэж өмнө нь мэдэгдэж байсан. Мөн Оросууд хий дамжуулах хоолойг Украиныг тойруулан тавих нөхцөлд хий дамжуулах "Өмнөд урсгал" хоолойн барилгын ажлын зогсооно гэдгээ Европарламент өнгөрсөн дөрөвдүгээр сард мэдэгдэж байсан билээ. Гэтэл Болгаруудад Оросын хий дамжуулах хоолойноос олох ашиг их байдаг. Европын Холбоонд нэгдэхээс өмнө эдийн засгийн доройтолд орсон тус улс эрчим хүчний асуудалд онцгой анхаарах нь зүй юм. Гэтэл нэг талаас холбооны улсууд, нөгөө талаас Оросын эрх ашиг хөндөгдөж байгаа учраас тус улс хадны завсар хавчуулагдсан нэгэн жижиг чулуу шиг болж хоцорчээ.

Л. Отгонбат

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • gjqqymqv

      (46.151.52.178) 2015-01-07 20:25
      • 0
      • 0

      Updated: Monday, December 1 2014 10:44 AM EST2014-12-01 15:44:37 GMT"Cake Boss" Buddy Valastro says he's "very disappointed" in himself for driving after having a drink in New York City last month. He says he didn't realize he was impaired. The reality show star, whose formal name is Bartolo Valastro, pleaded guilty Monday to driving while ability impaired. It's a violation, not a crime.His driver's license will be suspended for three months."Cake Boss" Buddy Valastro says he's "very disappointed" in himself for driving after having a drink in New York City last month. He says he didn't realize he was impaired. The reality show star, whose formal name is Bartolo Valastro, pleaded guilty Monday to driving while ability impaired. It's a violation, not a crime.His driver's license will be suspended for three months.Updated: Monday, December 1 2014 9:12 AM EST2014-12-01 14:12:17 GMTToo many U.S. infants sleep with blankets, pillows or other unsafe bedding that may lead to suffocation or su

      Хариулах

    • dtsgptcee

      (46.151.52.79) 2015-01-06 22:35
      • 0
      • 0

      Al Faisaliah Hotel became the first hotel in Riyadh to offer spa services to its guests when it recently opened its women’s luxury spa.I am not surprised, given that it is a high-end five star luxury hotel offering the best restaurants and services.I felt like a queen the moment I stepped inside the hotel because the staff welcome you with a warm smile. A Saudi staff member offers authentic Arabic coffee and dates. I then walked along the hotel corridor until I reached the big wooden door of the spa. Once in the spa, the first thing I noticed was the relaxing spa scent comprising a blend of lavender and citrus. The decor is very feminine; the walls are adorned with small crystals, adding a nice touch.From the reception desk I was led to the relaxing lounge where the therapist got to know me over a cup of green tea. On the one side of the room is a relaxing waterfall, then there are vibrant colored sofas and chairs, in addition to glass doors.The therapist will ask many questions abou

      Хариулах

    • vlazpnizz

      (195.211.155.180) 2014-12-20 19:44
      • 0
      • 0

      Protesters return to riot-scarred streets of Ferguson; more National Guard troops deployedProtesters return to riot-scarred streets of Ferguson; more National Guard troops deployedObama appeals for calm, understanding in Ferguson after grand jury opts not to indictObama appeals for calm, understanding in Ferguson after grand jury opts not to indictCounty grand jury decides not to indict Ferguson police officer in death of Michael BrownCounty grand jury decides not to indict Ferguson police officer in death of Michael BrownCleveland police shoot boy who had gun that looked realCleveland police shoot boy who had gun that looked realWhite House economists: Obama's immigration steps would expand labor force, boost wagesWhite House economists: Obama's immigration steps would expand labor force, boost wagesDefying Republicans, Obama pressing ahead on immigration action; GOP says it will fightDefying Republicans, Obama pressing ahead on immigration action; GOP says it will fight8 feet? Buried

      Хариулах

    • ntawxevys

      (195.211.155.227) 2014-12-03 03:02
      • 0
      • 0

      Actually Charlie Brown....it doesn't say it all....but here goes a start!Out of the woods comes TJ McDermott’s desperate fan club……. Here they go claiming honor and integrity. They snub their nose at the 92% of Missoula County Voters who didn’t have a say……so….here we go with a few points that TJ McDermott and his friends just can’t handle or face, so thus they start the write in campaign….TJ may have a few patterns that seem to be reoccurring. First he tried to silence his co-workers 1st Amendment Rights and when caught fabricates a big whopper and hides behind his attorney. So either he is not being honest or his attorney is incompetent. Please let the voters know which it is! Honor and Integrity, this would be a NO!Next he gets his little gang of Missoula Progressive Elites to silence his opponents by helping fabricate that his opponents are not real Democrats, robbing them of the resources of the party. Honor and Integrity, this would be a NO!Next he wins the Labo

      Хариулах