Нартай борооны дусал шиг... хэмээх мөрүүд дуу болсон түүх

Twitter Print
2021 оны 05-р сар 26-нд 15:03 цагт
Мэдээний зураг,

Нартай борооны дусал шиг

Нүд гялбам хурцхан өнгөтэй... хэмээн эхэлдэг "Сэтгэлийн жигүүр" дууны шүлгийг бичсэн Базарвааны Мангалжав 49 наслаад 1978 онд бурхны оронд одсон хүн.

Түүний энэ шүлгэнд анх 1971 онд хөгжмийн зохиолч Цэндсономын Чимиддорж (хараагүй) ая хийж Радиогийн дуучин Л.Оюунчимэгээр дуулуулж бичүүлснийг үзэгч, сонсогчид сайхан хүлээн авсан юм.

1973 онд "Соёл-Эрдэнэ" хамтлагт ороод удаагүй байсан З.Зундарь шарлаж Мангалжав эмчийн ажилладаг Халдвартын эмнэлэгт хэвтсэн байдаг.

Сар гаруйн дараа бие нь сайжирсан Зундарь эмчийн өрөөнд орж эмчлүүлсэн тухай тодорхойлолт бичиг авах үедээ дор нь байсан ганц хоёр цаастай нь хамт авч гарсны дотор "Сэтгэлийн жигүүр", "Сайхнаа чи минь" гэсэн 2 дууны үг байжээ.

Зундарь гэртээ харьсан хойноо шүлэгнүүдийг олж үзээд "Мангалжав эмч надад ая хийгээрэй гэж өгсөн байх" гэж бодоод өнгөрч.

Гэтэл гэргийдээ зориулсан тэр хоёр дууны шүлгээ Мангалжав эмч "Цог" сэтгүүлд хэвлүүлэхээр бичгийн машинаар цохиулаад ширээн дээрээ тавчихсан нь тэр байж. Ийм л нэгэн үл ойлголцлын эцэст монголын эстрад урлаг, рок хөгжмийн сонгодог дууны нэг, алдарт "Сэтгэлийн жигүүр" дуу төрсөн түүхтэй.

Мангалжав эмч Архангай аймгийн Хайрхан сумын уугуул ба Бага тойргийн 60 айлын орон сууцанд байх тэднийхээр хөгжмийн залуу зохиолчид аз туршиж их гүйсэн ч хэн нь ч амжилтанд хүрээгүй юм. Гайхамшиг ганц л байдаг ажээ.

З.Зундарийн ая хийсэн "Сэтгэлийн жигүүр", "Сайхнаа чи минь" зэрэг дууг алдарт дуучин Баарайн Баяраа дуулж ард түмнийхээ зүрх сэтгэлд хүргэсэн юм.

Д.Жаргалсайханы "Монголын Рок Нууц товчоо" номноос

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.