
Чөлөөт бөхийн Азийн АШТ-ий эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Пүрвээгийн Номин-Эрдэнэ Шинэ Делигийн дэвжээнээс манайханы хоёр дахь хүрэл медалийг авчирлаа.
Түүний хувьд өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид гэсэн гурван насны ангилалд тивийн аваргаас хүрэл медаль хүртээд байна. П.Номин-Эрдэнэ Узбекистаны Ариухан Жумабаеваг цэвэр ялсан ч хагас шигшээд Казахстаны Айулюм Кассымовад цэвэр ялагдсан. Улмаар хүрэл медалийн төлөөх барилдаанд Вьетнамын Ти Мы Хан Нгьенийг цэвэр дарав.
Эх сурвалж: Монголын чөлөөт бөхийн холбоо
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.