Өрөөндөө тамхи татдаг Д.Эрдэнэбат гишүүнийг гурван сая төгрөгөөр торгоно

Twitter Print
2014 оны 05-р сар 13-нд 09:18 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг бүлгийн даргадаа хариуцлага тооцохыг хүссэн албан бичгийг Мэргэжлийн хяналтын газарт хүргүүлжээ. Тодруулбал Д.Эрдэнэбат гишүүнийг Тамхины хяналтын тухай хуулийн өөрчлөлтийг чуулганаар хэлэлцэх үеэр өрөөндөө тамхи татдаг тухайгаа хэлсэнтэй нь холбогдуулан ийнхүү шалгуулахаар болсон байна.

Тамхины хяналтын тухай хуулинд, Аж ахуйн нэгж, байгууллагын ажлын байрны дотоод орчинд утаат тамхи татахыг хориглосон байдаг. Гэвч уг заалтыг зөрчсөн хэмээн түүнийг хуулийн дагуу гурван сая төгрөгөөр торгох ёстойг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Түүнчлэн Төрийн ордонд тамхи татуулаад байгаа Төрийн үйлчилгээний газартай илүү хариуцлага тооцох гэнэ. 

 

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.26.195.196) 2015-04-28 13:21
      • 0
      • 0

      Goe doo goe doo goeooo. Daanch torguulj haragdaach geed ineegeeD suuj bgaldaa kkk

      Хариулах