
Америкт дүрвэн гарсан Еврей үндэстэн Коуфман, Германы телевизийн бодит түүхийн нэвтрүүлэгт оролцохоор ирсэн байв.
1945 оны 4 сарын 29 нд Германы Дахау бөөнөөр хорих газарт хоригдож байсан бүх Еврей үндэстэнг Нацистууд устгахаар буудаж эхлэх үед нэгэн жорлонд үсрэн орж амь хоргодохоор нуугджээ. Гэвч төдий удалгүй жорлонгийн хаалгыг хүчтэй өшиглөн онгойлгосон бөгөөд нэгэн цэрэг түүнийг татан гаргаж нууцаар зугатаалгасан тухай дурсамжаа ярихаар ирсэн байв.
Тусласан цэрэг Америк хүн байсан бөгөөд нэр нь Гиллепс, 21 настай Америкийн явган цэргийн 42 р хорооны байлдагч байсан гэдгийг мэдэж авсан учир энэ нэвтрүүлгээр дамжуулан сураг гаргаж өгнө үү хэмээжээ.
Тэдний анхны уулзалт 2015 онд нэвтрүүлгийн тусламжтайгаар Калифорн мужийн Хүннингтонд болж буй зургийг харж байна. Коуфман 89 настай малгай духлуулан өмссөн өндөр хүн байв. Түүнийг аварсан цэрэг бол эдүгээ 91 насыг зооглосон Гиллепс байжээ. Коуфман, Гиллепс өвөөгийн урд очин цэрэг хүний ёсолгоогоор ёсолж ”(I love you, I love you so much) "Танд Хайртай, Маш их хайртай" хэмээн нулимс бөмбөрүүлэн зогсч байлаа.
Энэ үгийг хэлэхээр 70 жил хайн, сэтгэлдээ хадгалсаар явсан юм. Хоёр өвөө машинаар нэг цаг яваад хүрэх зайд амьдарч байснаа мэдээгүй байдаг. Коуфман:
-Би амьдралынхаа хамгийн сүүлчийн даалгавараа биелүүллээ. Гиллепсийг харах мөчид дайнд хичнээн их хүн, гэр бүл хамгийн дотно хүмүүсээ алдаа вэ гэсэн асар их гунигийг мэдэрсэн юм хэмээн хэлсэн байна.
Сэтгэлийн их өр бол хорвоод амьдрах хувь заяаг нь буцаан өгсөн хүнд талархан амьдрах ч байж болох юм. Сэтгэлийн их өглөг бол нэр зүсийг нь үл мэдэх хэн нэгэнд хариу нэхэлгүй тус хүргэх байж магад.
Р.Сайхан-Уул
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Пунсалдулам
(182.160.35.168) 2020-01-13 11:53Хүний чанар үгээр хэлэхийн аргагүй үйл. Амьд явбал алтан аяганаас ус хүртэх тавилан.Ийм сайхан мэдээ хүнд их инерги өгөх юм Аз жаргал хүсье.
Хариулах
Зочин
(202.126.88.60) 2020-01-13 08:18Oilgoso gui logik zurchil uuseed bna.
Хариулах
Зочин
(202.179.25.222) 2020-01-13 06:33Шаада нацистын аллагад америк цэрэг еврег оргуулах. Эсвэл цэргийн олз АМА цэрэгийг еврёйтэй хамт хорихуу
Хариулах
Зочин
(66.181.161.76) 2020-01-13 12:41Чи ийм зүйлийг ч гэсэн зүгээр хараад өнгөрч болохгүй байн уу
Хариулах
Nergui Mn
(192.82.74.195) 2020-01-12 22:42❤
Хариулах
Dvnchee Erka
(66.181.187.156) 2020-01-12 22:00Ymar saixan uchirtai we
Хариулах