Ясны шөл ямар ашиг тустай вэ

Twitter Print
2020 оны 01-р сар 10-нд 18:13 цагт
Мэдээний зураг,

Энэхүү шөлөнд олон төрлийн амин дэм агуулагддаг. Судлаачдын үзэж байгаагаар ясны шөл нь ханиадны вирусыг дарах, ханиадаас урьдчилан сэргийлдэг гэдгийг баталжээ.

Үүнээс гадна зөвхөн ясны шөлтэй дэглэм барих нь жингээ хасаж буй хүмүүст үр дүнтэй гэдгийг хэлж байна. Дөнгөж нярайлсан ээжүүд болон жингээ эрчимтэй хасахыг хүсэж байгаа хүмүүс булууны шөлөөр дэглэм барьдаг. Энэ нь махнаас илүү шим тэжээлийг авахаас гадна ходоодыг хүндрүүлж, ачаалал өгдөггүйгээрээ давуу талтай юм. Ихэнхи хүмүүс өдөр тутмын хоол хүнснээсээ хангалттай шим тэжээл, уургыг авч чаддаггүй.

Харин ясны шөлөнд амин дэм ихээр агуулагддаг тул зөвхөн ясны шөл ууснаар кальци болон бусад амин дэмийг хангалттай авч чаддаг. Шөлөөр цадаж, төлөөр баяжина гэдэг ч зүгээр ч нэг хэлээгүй үг биш бололтойдог шүү. Монгол хүмүүсийн амьдралын ухаан гэдэг ямар ч ном судраас дутахгүй байсан. Одоо ч үүнийгээ ахин сэргээж байгаа нь гайхалтай. Үхрийн булууны ашиг тусыг дурдаад дуусахгүй. Ясны сийрэгжилт, үсний ширхэгт ч шим тэжээл болдог. Харин булууны чөмгийг бага насны хүүхдэд, ялангуяа эрэгтэй хүүхдэд өгдөггүй. 

Учир нь чөмгөнд агуулагдах тэрхүү амин дэм нь эрэгтэй хүний тестостероны хэмжээг нэмэгдүүлдэг учраас нөхөн үржихүйн хөгжилд түлхэц болдог. Чөмөг идвэл нусгай болно гээд бага балчир хүүхэддээ өгдөггүй байсан монгол ухаан энэ бөлгөө.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.