Өнөөдөр болох үйл явдлын товчоон

Twitter Print
2014 оны 05-р сар 13-нд 07:58 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр УИХ-ын Байнгын хороод:

09:00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан  “А” танхимд:

09:00 цагаас Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан  “А” танхимд:

14:00 цагаас Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:

14:00 цагаас Хууль зүйн байнгын хорооны хуралдаан  “Б” танхимд:

Ажлын хэсгийн хуралдаан:

14:00 цагаас “Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан  334 тоот өрөөнд;

14:00 цагаас Малын индексжүүлсэн даатгалын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “В” танхимд;

15:00 цагаас Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан  “В” танхимд...
 

Бусад:

08:00-13:00 цагт НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенци болон Нэмэлт протоколд Монгол Улс нэгдэн орсон өдрийг тохиолдуулан, Монгол Улсын Засгийн Газрын тогтоолоор 05 дугаар сарын 13-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлийг эрт үед нь оношлох, оролцох өдөр” болгон зарласантай холбогдуулан “Эрт үеийн илрүүлэлт, оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвд   болно.  Энэ эрдэм шинжилгээний бага хуралд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагууд: ХАХНХЯ ЭМЯ, БШУЯ, УИХ-ын ТГ-ын Судалгаа шинжилгээний хэлтсийн төлөөлөл, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нар, Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвийн удирдлагууд; төрийн бус байгууллагуудын төлөөлөл болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл оролцоно.

11:00 цагаас “ЭРҮҮДЭН ШҮҮХИЙГ ЗОГСООЁ ДАЯН ДЭЛХИЙН КАМПАНИТ АЖИЛ” эхэлж байгаатай холбогдуулан Эмнести Интернэшнл байгууллагаас  Хэвлэлийн Хүрээлэнд Хэвлэлийн бага хурал зохион байгуулна.

12:00 цагаас комикс, дижитал-арт зураач Б.Цолмонбаярын "МӨНГӨН МОД 2014" Үзэсгэлэнгийн нээлт Монголын Хүүхдийн Ордонд болно.

14:00 цагаас Эдийн засгийн сэтгүүлчдэд зориулсан ээлжит сургалтаа "Инфляцийг ингэж тооцдог" нэртэйгээр Үндэсний Статистикийн хорооноос  Хэвлэлийн Хүрээлэн дээр зохион байгуулна.

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.