
БНСУ-д “COVID-2019” халдварын 367 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт халдвар авсан хүний тоо 7134-д хүрч, халдварын улмаас 50 хүн нас барсан тухай Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлсэн байна.
БНСУ-д өнгөрсөн хоёрдугаар сарын 23-нд түгшүүрийн улаан буюу хамгийн өндөр түвшнийг зарлаж, бага болон дунд сургуулиудын сургалтыг 3 дугаар сарын 23 хүртэл хойшлуулсан юм. Шинээр халдвар авсан тохиолдлуудын 294 нь Дэгу, 32 нь Умард Гёнсан, 12 нь Сөүл хот болон Кёнгидо мужаас илэрсэн байна. Халдварын улмаас нас барсан 6 тохиолдол шинээр нэмэгдсэнээр, нийт нас барсан хүний тоо 50 болж нэмэгдсэн байна.
БНСУ-н Гадаад хэргийн яамны мэдээлснээр дэлхийн 71 орон Солонгос улсад хилийн хориг болон хязгаарлалт тавьжээ. Коронавирусын халдвар дэлхийн 90 гаруй улсад бүртгэгдээд байна.
Эх сурвалж: KBS news
Г.Ганаа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.