Орос улаан буудайн экспортоор дэлхийд гурван жил дараалан тэргүүлэв

Twitter Print
2020 оны 01-р сар 16-нд 14:45 цагт
Мэдээний зураг,

2019-2020 хөдөө аж ахуйн жилд ОХУ-ын үр тарианы ургац 121 сая тонн, үүнээс дотоодын хэрэглээний урьдчилсан тооцоонд үндэслэн экспортын чадавхийг 45 сая тонн гэж тооцоолсон байна.

Үр тарианы нийт экспортын 82 хувийг /37 сая тонн/ улаан буудай эзлэх аж. Дээрх үзүүлэлт 2017 оноос хойш улаан буудайн экспортоор Америк, Европын Холбоог ардаа орхиод буй Орос улсад "Хаан титмээ" хадгалаж үлдэх боломж бүрдүүлж байна. 

-2014 оноос хойш ОХУ-ын эсрэг авч хэрэгжүүлсэн барууны орнуудын эдийн засгийн хоригоос үүдэн АНУ болон ЕХ-ны газар тариалангийн салбар уналтад орж буй тухай хэлэлцүлэг "FOX News" бэлтгэж. АНУ улаан буудайн экспортын хаан титэмээ түүхэндээ анх удаа ОХУ-д алдсан нь эдийн засгийн хоригоос үүдэлтэй гэж үзэж байна.

-2017-18 оны тариалангийн улиралд ОХУ 134.5 сая тн үр тариа хураан авч 52.4 сая тонныг экспортод гаргасан бөгөөд үүний 42 сая тн нь улаан буудай байж. Тус тариалангийн улиралд улаан буудайн экспортын зах зээлийан 20 гаруй хувьд ОХУ бүтээгдэхүүн байр сууриа эзлэсэн бол АНУ өөрийн эзлээд байсан зах зээлийн 10 орчим хувийг алдсан аж. 2017-18 оны тарилангийн улириалд улаан буудайн үнэ дэлхийн зах зээл дээр 2014 оноос хойш анх удаа тонн тутамдаа $15-р өсч, нэг тонн улаан буудайн үнэ $234 хүрсэн нь газар тариалангийн компаниудын санхүүгийн байдал бэхжих үндэс болжээ.

Sarnai Econ-н зураг.

2018-2019 оны хөдөө аж ахуйн жилд ОХУ-ын үр тарианы экспорт 43.3 сая тонн, үүний 35.2 сая тонн нь улаан буудай байж. Өмнөх онтой харьцуулахад бууралт гарсан хэдий ч тус жилд АНУ 29 сая тн, ЕХ 23 сая тн улаан буудай экпортод гаргасан үзүүлэлт нь ОХУ-ыг "Дэлхийн улаан буудайн экспортын хаан" хэвээр үлдээсэн юм. 

Э.Сарнай 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.