Н.Энхболд гишүүний сул үг

Twitter Print
2014 оны 05-р сар 12-нд 18:30 цагт
Мэдээний зураг,

УИХ дахь МАН-ын Бүлгийн дарга асан Н.Энхболдыг аливаад хэтэрхий туйлширч давхиад байдаггүй тулхтай нэгэн гэдэг. УИХ дахь сөрөг хүчний тэргүүний хувиар “Буйдантай жагсаал” гэх зэрэг цөөн хэдэн шуугиантай, хөөрхөн хачирхалтай тэмцэлд хутгалдаж явсныг нь эс тооцвол элдэв хэрэгтэй, хэрэггүй хэл аманд орооцолдоод байдаггүй нэгэн билээ.

Харин хий багатай, тулхтай эрхэм маань өнөөдөр болсон Гадаад бодлогын асуудлаар шийдвэр гаргах механизмыг боловсронгуй болгох, хариуцлагажуулах байдалд дүгнэлт хийж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаанаас гарч явахдаа дэргэдүүр нь өнгөрч явсан сэтгүүлчдэд хандсан гэмээр хоржоонтой хэдэн үг амнаасаа унагачихаад явж одов.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяртай их л нухацтай ярилцаж суусан Н.Энхболд гишүүн байнгын хорооны хуралдааны дараа залгуулаад болсон “Бүтээн байгуулалтын цаг”-аар мэдээлэл хийхээр орж ирсэн Ерөнхий сайд Н.Алтанхуягийг харснаа “Худлаа ярьдаг 30 минут нь эхлэх гэж байгаа юм байна” гэж чангахан хэлчихээд гарав.

Ингэхэд улстөрчид гэдэг дандаа л худлаа ярьж байдаг хүмүүс юм болов уу. Аль эсвэл эрх барьж байгаа намын Ерөнхий сайд, танхимын гишүүд л худлаа яриад байдаг хэрэг үү. Тэгвэл 2000 оноос УИХ-ын гишүүнээр дөрөв дэх удаагаа сонгогдон ажиллахдаа 2006-2007 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд, 2007-2008 онд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, 2008-2012 онд Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын  дэд дарга, 2012 оны 07 дугаар сараас Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын Бүлгийн даргаар ажиллаж явсан туршлагатай улстөрчийнхөө хувьд ч, төрийн сайд байсныхаа хувьд ч Н.Энхболд гишүүн худлаа ярьж, ярилцаж л явсан болж таарна.

“Хэрээ хэрээнийхээ харыг гайхав” гэж нэг үг байдаг. Бас “Хамгийн сайн худлаа ярьдаг нь хамгийн шилдэг улстөрч байдаг” гэсэн үг ч бий. Ингэхэд АН, МАН-ынхны хэн нь илүү худлаа ярьдаг юм бол. Н.Алтанхуяг сайд, Н.Энхболд гишүүн хоёрын хэн нь илүү их худлаа ярьсан бол. Хэн нь илүү худалчыг яг таг хэлээд өгдөг жигнүүрийн таваг байдаг ч болоосой. Н.Энхболд уу, Н.Алтанхуяг уу. Ингэхэд Н.Энхболд гишүүний амнаас унасан сул үг сайн уу, муу юу аль нь вэ хө.

Д.Энхтүвшин

 

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.229.123.21) 2014-12-07 02:23
      • 0
      • 0

      Нээрээ vг нь хvртэл ажил хийлгэх шинжгvй хачин vнэртэй юм. Ямарч хvнийг ажлыг хийлгэдэггvй гэсэн байх шvv!

      Хариулах

    • Зочин

      (112.72.13.67) 2014-05-12 18:46
      • 0
      • 0

      Өөрөө юу ч хийдэггүй, унгас алдаад л явж байдаг хүн шүү дээ. Юу ч хийдэггүй болохоор өмхий үнэртэй.

      Хариулах