
Буддын сургаальд лам нарын хийхийг хориглодог зүйлсийн нэгэнд дуулж, бүжиглэх гэсэн байдаг гэнэ. Харин Америкийн Нью Йорк хотын төв талбай дээр болсон алдарт Beastie Boys хамтлагийн ахлагч агсан, Рэп дуучин Adam Yach-ийн гэгээн дурсгалд зориулсан арга хэмжээн дээр 4 Буддын лам гарч ирж бүжиглэсэн нь олны сонирхолыг маш ихээр татсан ч нэлээн хүмүүсийг эргэлзэж, гайхахад хүргэжээ.
Тэгвэл эдгээр нь лам хувцас өмссөн бүжигчид байж. Цэл залуу насандаа хорт хавдараар өнгөрсөн Адам дуу хөгжмөөрөө олны талархалыг хүлээгээд зогсохгүй Түвдийг чөлөөлөх, тусгаар тогтнолын төлөө тэмцэгч байж Түвдийн ард түмэнд их сэтгэлийн дэм өгдөг байжээ. Тэрээр Буддын шашны үнэнч шүтэгч байсан төдийгүй Далай ламтай хэд хэдэн удаа уулзаж нөхөрлөж, бие биедээ дэм болж явжээ.
Түүний энэ итгэл үнэмшил, зүтгэлийг үнэлж энэ өдөр ийнхүү "Буддын лам" нар түүний дуртай дуу, хөгжимд бүжиглэсэн гэнэ. Адамыг нас барахад Дээрхийн гэгээн өөрийн биеэр ар гэрт нь эмгэнэл илэрхийлж, "түүний Түвдийн ард түмний төлөө хийсэн бүхэн, бидний төлөө цохилсон зүрх сэтгэл Түвдийн ард түмний болон миний сэтгэлд үүрд хадгалагдана" гэж хэлсэн байдаг.