“Тэг зогсолт”-ын хамгийн эмзэг цэг нь хувиараа хөдөлмөр эрхлэгчид

Twitter Print
2020 оны 11-р сар 26-нд 11:40 цагт
Мэдээний зураг,

“Тэг зогсолт”-ын хамгийн эмзэг цэг!

Хатуу хөл хорио тогтоосон ч нэн ядуу нь хүнсний талоноо, халамжийнхан халамжийн мөнгөө, төрийн албан хаагчид цалингаа тогтмол авч байна.

Хэдэн сар зогссон ч тэд бага ч гэсэн тогтмол орлоготой. Харин хэнээс ч юу ч харахгүй бор зүрхээрээ хөдөлмөрлөж буй ”жинхэнэ” ЖДҮ-чид, хувиараа хөдөлмөрлөгчдийн орлого таг зогслоо. Үүнд өдөр тутмын орлогоороо амь зуудаг таксичид, тэрэгчид, үсчин, гуталчин, гар дээрээс худалдаа эрхлэгчид, бас өөрөөсөө гадна 4-5 хүнийг ажлын байраар хангаж буй цайны газар,гоо сайхан, оёдлын цех,лангуу түрээслэгчид,жижиг дунд үйлдвэрлэгчид орно. Нийт 800,000 орчим гэсэн судалгаа бий.

Тэд нийгмийн дундаж давхаргад багтах боловч эвгүй бол маш хурдан ядуусын эгнээнд шилжих эмзэг давхаргынхан л даа.

Огт орлогогүй болсон ч БАНКНЫ ЗЭЭЛ, ТАТВАР, ТҮРЭЭС,УРСГАЛ ЗАРДАЛ... гээд тоолуур нь өдөр тутам гүйнэ.

Жижигхэн цайны газар гэхэд тэг зогссон ч сард

1. Ус, дулааны мөнгө 300,000

2. Цахилгааны мөнгө 200,000

3. Хогны мөнгө 70,000

4. Ажилчдын нийгмийн даатгалын мөнгө?

Өвлийн хүйтэнд халаалт усны мөнгө дүүрч гэхэд хэрэглээгүй ч гэсэн тогны суурь хураамж,сэргээгдэх эрчим хүчийг дэмжих гээд автоматаар авдаг төлбөрүүд нь хэвээрээ. Сард 600,000-700,000 төгрөгний урсгал зардал заавал төлж таарна. Дээрээс нь аж ахуй эрхлэхийн эрхэнд авсан ЗЭЭЛИЙН ХҮҮ түүнийг тэг зогсолт хийсэн гээд өршөөхгүй. Хойшлууллаа ч өртэй байх хугацаа нь дахиад сунана.

Хэрэв Засгийн газар хатуу хөл хорио тогтоогоогүй бол энэ хүмүүс ийм дарамтанд орохгүй байсан. Гэвч Засаг төрөөс нь тэдэнд чиглэсэн ямар ч бодлого, бодит дэмжлэг алга. Уг нь тэд төрдөө хамгийн их гавьяатай улс. Засгийн газрын нэн тэргүүний зорилт ядуурлыг бууруулах. Үүний тулд хүмүүсийг ажлын байртай болгох. Тэр ажлын байрны бага ч гэсэн хувийг ждү-чид бий болгож, төрийнхөө ачаанаас үүрэлцэж буй. Гэтэл төр засаг нь тэднийг дэмжих бүү хэл хорлож дуусахгүй. Зориулагдсан зээлийг нь их хурлын гишүүд нь үгсэн хуйвалдаад дээрэмдчихнэ. Татвараар байнга дарамтална, хөл хорио тогтоохдоо чаддагаар нь хамгийн түрүүн хаалгыг нь бариулна. Хэрвээ хөл хорионы үед ажиллахгүй байгаа төрийн албан хаагчдын цалинг зогсоосон бол тэд аль хэдийн босчихсон. Хөөрхий хувиараа хөдөлмөр эрхлэгчид дээрэлхүүлээд сурчирсан. Хөл хорионы үеэр гудамжинд гараад хар. Замын цагдаад ажиллаж буй нэртэй төрийн албан хаагч тамгатай бичиг үзүүлээд хувийн ажлаа амжуулж явахад олон хоног түгжээд орхисон ажлын байраа эргэчих эрх Хувиараа хөдөлмөр эрхлэгчид, ЖДҮ-чдэд алга.

Уг нь дундаж давхарга олонхи болж байж л нийгмийн хөгжил зөв зүгээ олдог хуультай. Дундаж давхаргыг олонхи болгоё гэвэл хийж бүтээж яваа хэдийгээ л дэмжих ёстой. Манайд алга. Төрөөс тэдэнд чиглэсэн бодлого байхгүй бол хамгийн түрүүн хааж боосон шигээ хамгийн түрүүн хөл хориог нь тавих хэрэгтэй. Халдвар хамгааллын дэглэм сахиулж, хариуцлагыг нь чангатгаад өгөхөд тэд татгалзахгүй. Хөдөлмөрлөдөг учир тэд хүмүүжилтэй, даруухан. Тэд минь энэ шалгуурыг давахгүй хөл алдвал манай нийгмийн хамгийн том асуудал болсон ЯДУУРАЛ улам нэмэгднэ.

Талончдын тоог нэмэх гээгүй бол ЖДҮ-чид буюу хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг хамгаалах бодлогыг нэн одоо боловсруул! Ядаж түрээс, урсгал зардал, зээлийн хүү, татвараас нь чөлөөлөх, ажлын байраа хадгалж үлдснийх нь төлөө урамшуулалт үзүүлэх.. гэх мэт

Үгүй гээд үгээгүй ядуучуудын тоо хэрхэн нэмэгдэхийг хараад суух уу???

Сэтгүүлч Б.Отгон

2020.11.26

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • зочин

      (59.153.87.17) 2020-11-27 12:19
      • 0
      • 0

      Хөл хорионы үед хувиараа хөдөлмөр эрхлэгчид нам 0 зогслоо гэж.

      Хариулах

    • Зочин

      (203.169.50.7) 2014-05-28 20:38
      • 0
      • 0

      Эцэг эхчүүдэд: Англи хэл дээр уран зохиолын номыг уншиж, ойлгож сурах 1 сарын эрчимжүүлсэн курс 6 дугаар сарын 10-наас долоо хоногийн 6 өдөр, өдөр бүр 10-18 цагийн хооронд хичээллэнэ. Эхний хагас сард шатласан 7 түвшиний номуудыг унших, сонсох, орчуулах дадлагын хичээлүүд, сүүлчийн 2 дугаар хагаст бодит уран зохиолын номуудын бүтэн бичлэгийг англи хэл дээр сонсох, бичих, орчуулах ажилбаруудыг гүйцэтгэнэ. Энэхүү сургалт нь бодит уран зохиолын номуудыг англи хэл дээр богино хугацаанд хэрхэн ойлгож, уншиж сурах арга, техникийг хүүхдүүдэд эзэмшүүлэх, дадал чадварыг суулгах, төлөвшүүлэх, тэвчээртэй суралцах, мэдлэг эзэмших бүхий л боломжийг олгох болно. Сургалтын бүх явцад суралцагчдын англи хэлний хэллэг, аялгууг эрс дээшлүүлнэ. Сургалтын материалуудыг багш хангана. Холбоо барих: 99922603

      Хариулах