Замын цагдаагийн урд талын шинэ гүүрийг “Олимпын гүүр” гэж нэршихээр тогтлоо

Twitter Print
2020 оны 02-р сар 21-нд 12:25 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар “Гүүрэн замыг нэршүүлэх тухай”, “Нийслэлийн ойгоос 2020 онд бэлтгэх модны хэмжээ батлах тухай”, “Нийтийн тээврийн салбарт хуримтлагдсан өр, авлагын асуудлаар авах зарим арга хэмжээний тухай”, Ажлын хэсэг байгуулах тухай” гэсэн асуудлыг хэлэлцэж байна.

Хуралдааны эхэнд Тээврийн цагдаагийн албаны дэргэдэх гүүрийг нэршүүлэх асуудлыг хэлэлцэж, “Олимпын гүүр” хэмээн нэрлэхээр тогтлоо. Олимпын гудамж, Их Монгол Улсын гудамжийг холбосон 477 метр уг гүүрийн зорчих хөдөлгөөнийг өнгөрсөн онд нээсэн байдаг. Улмаар гүүрийг нэршүүлэхээр олон нийтээс санал авч, шийдвэрлэлээ.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.