Х.Янжингаажид: Монголын ард түмэн, үр хүүхдүүд маань эцэг нь ээжид нь яаж хандаж байсныг харах болно

Twitter Print
2022 оны 04-р сар 29-нд 16:05 цагт
Мэдээний зураг,

Иргэн Х.Янжингаажидын нэхэмжлэлтэй Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдаан өнгөрсөн лхагва гарагт болж, тус шүүх хуралдаанаар иргэн Т.Ганболд, Х.Янжингаажид нарын гэрлэлтийг "хүчингүй болгосон" улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэсэн юм. Өөрөөр хэлбэл, шүүхээс иргэн Х.Янжингаажидын нэхэмжлэлийг бүхэлд хангасан буюу иргэн Т.Ганболд болон Х.Янжингаажид нарын гэрлэлтийг хүчинтэй гэж үзсэн билээ.

Ийнхүү шийдвэр гарсантай холбоотойгоор Х.Янжингаажид өөрийн  цахим сүлжээнд тайлбар хийжээ. Тэрбээр,

"2021.10.15-нд над руу УБЕГ-аас гэнэт ярьж “Тордайн Ганболдтой батлуулсан гэрлэлтийг чинь хүчингүй болголоо. Ирж хүчингүй болгосон тогтоолоо ав” гэж билээ.  Өөрөө битүү хүүхэн, хормойн асуудалтай  байж хүүхдүүд, хөрөнгөө хуваахгүйн тулд зүгээр ч эвтэйхэн салж чадахгүй, ингэж эрийн оронцог зан гаргана гэж хэн санахав. Ганболд шиг чухам шударга үнэний төлөө тэмцэгч хүн энэ олон жилийн амьдралаа үгүйсгэнэ гэж бодсонгүй. 

100 айлаас буцах замдаа таксин дотор тэр тогтоолыг нь уншаад “Монголд мөнгөтэй, танилтай хүн юу ч хийж, хэнийг ч худалдаж авч, яаж ч болдог юм байна” гэж уур хүрч, Ганболдыг хамт босгосон амьдралаа ингэж үгүйсгэж буйг хараад харуусал, уур, гомдол, хор шар нийлэн салснаас хойш анх удаа уйлж билээ. 

Үүнээс хойш 6 сарын турш үнэн мөний төлөө явсаар  шүүхэд гомдол гаргаж хөөцөлдсөний эцэст 2022.04.08-нд шүүх хурал болж өнөөдөр захирамжаа авлаа. Иргэн Т.Ганболд, Х.Янжингаажид нар гэр бүл МӨН болохыг шүүхээр шийдвэрлэжээ. Гагцхүү үнэн л ялдаг юм.

Уржигдар Бүртгэлийн байгууллагын тайлбарыг үзсэн. Эхнээсээ бүртгэлийн алдаатай юм бол яаж ч эхнээсээ бүртгэдэг юм? Юу ч яриад байгаа юм. Хэнийг ч хуураад байгаа юм. Монгол улсын иргэний үнэмлэхгүй бол чи Монгол улсын иргэн биш гэж байгаа юм шиг л юм яриад байна лээ. Алдаагаа засаад явахын оронд баасан дээрээ нэмж битгий бүдэр л дээ ядаж. 

Энэ бүх арга заль, авлига, албан тушаалын хэргийг үнэнчээр дэнсэлсэн Монголынхоо шүүхэд баярлалаа. 

Ичихгүй бол, 16 жил 4 хүүхдийг маань үгүйсгэх гээгүй л юм бол давж заалдаарай Ганболд оо, түүний гар хөл болсон Улсын Бүртгэлийн зарим албан тушаалтнууд аа! 

Чиний хэзээ ч худалдаж авч чадахгүй эрүүл ухаантай Монголын ард түмэн, үр хүүхдүүд маань эцэг нь ээжид нь яаж хандаж байсанг харах болноо" гэжээ. 

Холбоотой мэдээлэл:

“Алтан дорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ганболдын эхнэр Х.Янжингаажид: Би Ганболдоос салахын тулд оргож, Танангийн гэрт хоргодсонhttp://mongolcom.mn/read/9389

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.