Европын хөлбөмбөгийн холбооноос Барселона, Ювентус, Реал Мадрид багуудад сахилгын хэрэг үүсгэжээ

Twitter Print
2021 оны 05-р сар 26-нд 14:30 цагт
Мэдээний зураг,

Европын супер лигтэй холбоотой маргаан үргэлжилсээр байна. Тэгвэл энэ удаа Европын хөлбөмбөгийн холбооноос Барселона, Ювентус, Реал Мадрид багуудад сахилгын хэрэг үүсгэжээ.

Барселона, Ювентус, Реал Мадрид клубууд Европын Супер лигт орох саналтай холбогдуулан Европын хөлбөмбөгийн холбоо сахилгын хэрэг үүсгэлээ. 12 клуб нэгдэж европын супер лигийг үүсгэн байгуулагч болохоор төлөвлөж байсан ч энэ санаа нь биелэх боломжгүй болсон аж. Бусад есөн клуб уг төслөөс татгалзсан ч Барселона, Ювентус, Реал Мадрид клубууд татгалзахыг дэмжээгүй юм.

Уефа дээрх гурван багт "Уефагийн хууль эрх зүйн дүрмийг зөрчсөн байж болзошгүй хэргээр" ажиллагаа явуулсан гэж мэдэгджээ.Европын хөлбөмбөгийн холбоо Мягмар гарагт хийсэн мэдэгдэлдээ ““Супер лиг" гэж нэрлэгдэх төсөлтэй холбогдуулан УЕФА-ийн ёс зүй, сахилгын байцаагч нарын хийсэн шалгалтын дараа Реал Мадрид, Барселона, Ювентус клубуудын зөрчил байж болзошгүй асуудалд сахилгын хэрэг нээлээ.” хэмээсэн билээ.

Уг төсөлд оролцсон бусад есөн клуб болох Арсенал, Челси, Ливерпүүл, Манчестер Сити, Манчестер Юнайтед, Тоттенхэм Хотспур, Милан, Интер Милан, Атлетико Мадрид клубуудын хувьд Европын хөлбөмбөгийн холбооноос дараах шийтгэлийг хүлээлгэжээ. Европ даяар хүүхдийн болон анхан шатны хөлбөмбөгийн үйл ажиллагаанд туслах зорилгоор 13.4 сая фунт стерлингийн туслаж үзүүлэхээр тохиролцжээ.

Мөн 2023-24 оноос эхлэн нэг улирлын турш европын хөлбөмбөгийн холбооны тэмцээний орлогын 5% -ийг суутгана. Европын супер лигийн ерөнхийлөгчөөр томилогдсон Реал Мадридын ерөнхийлөгч Флорентино Перес энэ төсөлд хамрагдахаар тохиролцсон 12 клуб "заавал биелүүлэх гэрээтэй", "нэгэнт орсон учраас гарч чадахгүй" гэж мэдэгдээд байгаа нь олны анхаарлыг татаад байна.

Спортын сэтгүүлч Дэлгэрмаагийн Баасанжаргал

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.