Манчестэр сити улирлын аваргаар тодров

2014 оны 05-р сар 12-нд 17:04 цагт
Мэдээний зураг,

Өчигдөр Английн “Премьер лиг”-ийн 2013-2014 оны улирлын аварга багуудын нэрс тодорчээ.

Багууд тус бүр 38 тойргийн тоглолт хийсний дараа “Манчестэр Сити” баг 86 оноотойгоор хүснэгтийг тэргүүлж, энэ улирлын аваргаар тодорчээ. “Манчестэр Сити” багийнхан нийт 38 тоглолтод оролцсоноос 27 хожиж, зургаа тэнцэж, тав хожигдсон байна.

Тэд “Премьер лиг”-ийн  сүүлийн тойрогт өөрсдийн “Etihad” цэнгэлдэх хүрээлэнгийн тоглолтын талбайд “Вестхэм” багтай тоглож, 2:0-ийн харьцаатайгаар ялалт байгуулжээ. Ялалтын гоолыг Самир Насри болон багийн ахлагч Винсент Компани нар оруулсанаар  “Премьер лиг”-ийн аваргын цомыг дөрөв дэх удаагаа ийнхүү хүртжээ.

М.Золбаатар

Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.