Манай гурван бөх хүрэл медалийн төлөө хүч үзнэ

Twitter Print
2020 оны 02-р сар 23-нд 09:16 цагт
Мэдээний зураг,

"Шинэ Дели-2020” чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний гурав дахь өдөр эрэгтэйчүүдийн 57, 65, 70, 79, 97 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан боллоо.

65 кг-ын жинд “Харгант цамхаг” клубийн тамирчин ОУХМ Б.Нямдорж, 70 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Э.Тэмүүлэн, 79 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин, спортын мастер Д.Батзул нар хүрэл медалийн төлөө барилдана.

Харин 57 кг-д “Төгс” дэвжээний тамирчин, спортын мастер Б.Төгс ДАШТ- ий хүрэл медальт эзэн орны Аваре Кумар, ДАШТ-ий алт, мөнгөн медальт Японы Юки Такахашид, 97 кг-д ОУХМ Б.Өлзийсайхан 23 хүртэлх насны дэлхийн хошой аварга Ираны Можтаба Голейжт, өнгөрсөн жилийн ДАШТ-ий тавдугаар байрын шагналт Казахстаны Алишер Ергалид тус тус ялагдснаар тэмцээнээ өндөрлүүлэв.

Эх сурвалж: Монголын чөлөөт бөхийн холбоо

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.