Вуду хэмээх нэгэн аймшиг

Twitter Print
2021 оны 08-р сар 16-нд 14:00 цагт
Мэдээний зураг,

Африкийн ядуу буурай орнуудын нэг Того улсад нэгэн эр хар дом, хараал жатгын дэлгүүр нээсэн байна. Уг дэлгүүр Африкийн уугуул гол шашны нэг вудугийн зан үйл, арга домд хэрэглэгдэх эд зүйлс худалдаалдаг аж. Вуду шашны дэлхийд хамгийн томд тооцогдох  болсон уг дэлгүүрт хүний ухаан санаанд ормооргүй сонин хачин эд зүйлсээр дүүрэн байдаг аж. Энэ шашны зан үйлд ямагт аймшигтай зүйлс ашигладаг учир харахад дотор арзайм зургуудыг нь тавихыг бид хүссэнгүй.

Вуду (англиар Voodoo) Африкийн уламжлалт үндэсний шүтлэг бөгөөд баруун африкийн хэд хэдэн оронд анх үүссэн гэж үздэг. Энэ шүтлэг өнөөдөр Гана улсын зүүн хэсэг, Того улсын төв болон өмнөд хэсэг, Бенин улсуудад илүү их нөлөөтэй үлдэж хоцорсон аж. Вуду гэх энэ шүтлэг ямар янзын ад чөтгөрийн зүйл болохыг бид огт мэдэхгүй. Холливудын кинонуудад вуду шүтлэгтнүүдийг цагаан арьстны дайсан, хагас зэрлэг хүнээр дүрслэх нь олон. Шөнийн гүн харанхуйд ад чөтгөрийн бүжиг хийж, хүний ой ухааныг балартуулдаг чөтгөрийн үр сад хэмээн ярих нь ч бий. Гэсэн ч вуду шүтлэгтнүүд өөрийн гэсэн зан үйлтэй.

Хүний биеэс хальж одсон оюун ухаан, сүнс хэзээ ч устаж үгүй болохгүй. Бидний эргэн тойронд орших эд юмс бүхэнд хүний сүнс шингэдэг. Түүнийг арилгаж үл болох, хэзээ ч давтагдашгүй зүйл гэж вуду шашинд номлодог. Африкийн Фон хэмээх овгийн хэлнээ вуду гэсэн үг сэтгэл, оюун ухаан гэж буудаг аж. Вудугийн бурхан нь өнгөрсөн буюу ирээдүйн үетэй харьцаж тэндээс хүссэн болгоноо авагч гэрэлт хүн буюу бөө гэнэ.

Вуду бөө нарын гол нууц нь өөрсдийн тусгай жороо  бэлдсэн нялцгай зуурмаг агаад түүнийг зах дээрээс худалдаж авч болдог аж. Дэлхий дээр нийт 40 сая гаруй вуду шүтлэгтнүүд байдаг гэнэ. Гайти, Бенин улсуудыг вуду шашны гол төв гэдэг бөгөөд боолын ёсыг даган уг шашин түгэн дэлгэрчээ. Вуду шүтлэгтэн болгон гадаад ертөнцөөс өөрийгөө  таслах чадвартай байдаг ч хүний ой ухаанд зөвхөн гэрэлт бөө  нөлөөлдөг гэдэгт тэд бат итгэдэг байна. Анх европчууд хар арьстнуудыг боолчилсон гэж үздэг бол үнэн хэрэгтээ харууд харыгаа анх удаа боолчлон зарцалдаг байжээ. Үүнээс үүдэн хүний оюун ухааныг эзэмдэж, биеэс нь салгах ид шидийг вуду бөө үйлдэж чадна.

Хүний оюун санаанд нөлөөлөхийн тулд тусгай жороор найруулсан хор ашигладаг аж. Уг хороор хордсон хүмүүсийг зомби хэмээн нэрийдэж ирсэн бөгөө "Зомби” хийх хамгийн тохиромжтой цаг үе нь зургадугаар сар гэнэ. Учир нь энэ үед хорны найруулахад хэрэгтэй үндсэн түүхий эд болдог далайн зарааны цианит кали хор боловсордог аж. Хорны найрлаганд далайн эмэгчин зараа , жаран хөлт, модны ногоон мэлхий, могой загас, цэнхэр гүрвэлийн мах, аянга буусан эзгүй цөлийн чулуу ордог байна. Энэ бүгдийгээ чанаж, шарж бэлэн болгоод наранд хатаагаад дараа нь нунтаглан тээрэмдэнэ. Шавар саванд гурав хоног сойсон нунтаг ямар ч амьтны ухаан санааг самууруулах чадалтай болдог аж.

Энэ жорыг мэдсэнээр хүн болгоныг зомби болгоно гэсэн үг хараахан биш. Мэдээж хар тивийн халуун агаар, вуду шашны бөө нарын шившлэг бас хэрэгтэй. Зомби болгож ховсдсон хүнийгээ боол болгон ашиглаж, хүссэн бүхнээ хийлгэдэг аж. Зомби болгохоор сонгосон хүний нуруу, эсвэл хөл рүү уг хорыг цацахад хүний ухаан сааталд орж гар хөл нь татаж эхэлдэг байна. Хоёр, гурав  хоногийн дараа вуду бөөгийн шившлэгээр тэд дахин амилахад нэгэнт боол болсон байдаг ажээ. Мөн үхсэн хүн рүү уг шингэнээ цацахад амь орж, үхэшгүй мөнхий зомби боол болдог агаад Европ эмч нарт энэ нь тайлагдашгүй нууц бөгөөд задлан шинжилгээ хийхээс нааш оношыг нь олохгүй гэж үздэг. Зомби болсон хүнд  чихэр  ихээр  өгдөг, харин давс амсуулж огт болохгүй аж. Үхсэний дараах амьдрал буюу сүнсийг махбодид эргүүлж авчирдаг нууц энэ ажээ.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.