Энэтхэгийн сонгууль төгсгөлийн шатандаа орлоо

Twitter Print
2014 оны 05-р сар 12-нд 14:38 цагт
Мэдээний зураг,

Энэтхэгийн бүх нийтийн сонгууль төгсгөлийн шатандаа орлоо. Өнгөрсөн сарын 7-нд эхэлсэн дэлхийн хамгийн том уг сонгууль 800 сая гаруй сонгогчтой. 

Өнөөдөр болж буй сонгуулийн сүүлийн шат гурван мужийн сонгуулийн 41 тойргийг хамарч байна.

Эдийн засаг унаж, бараа бүтээгдэхүүний үнэ өсч, улс төрийн авлига газар авч буйн улмаас тус улсын эрх баригч Үндэсний конгресс нам бэрхшээлтэй тулгарч байгаа билээ. Харин хамгийн том сөрөг хүчин Бхаратияа Жаната намын нэр хүнд өсч байна. Тус нам Наренда Модиг ерөнхий сайдад нэр дэвшүүлжээ. Моди нь тус улсын баруун нутгийн Гужарат мужийн захирагч бөгөөд мужийнхаа эдийн засгийг нэлээд өснө гэж тооцоолж байгаа аж. 

Харин Үндэсний конгресс намын үзэж буйгаар, Моди шиг үндсэрхэг үзэлт хинди хүн Энэтхэгийн Ерөнхий сайд болбол шашны мөргөлдөөн газар авч болзошгүй. Сүүлийн 10 жилд тус улсыг удирдсан Үндэсний конгресс нам эрх мэдлээ алдах эсэх асуудал ажиглагчдын анхаарлын төвд байна.

Л.Отгонбат

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.