Халимагийн эмгэнэл

2015 оны 06-р сар 13-нд 11:29 цагт
Мэдээний зураг,

Оросын эзэнт улсад 1917 онд В.И.Ленин Октябрийн хувьсгалыг удирдан засгийн эрхэнд гарахад түүнийг нэгэн халимаг генерал эсэргүүцэн босов. Энэ бол Оросын түр засгийн газрын Батлан хамгаалахын сайд асан генерал Л.Г.Корнилов буюу халимаг нэр нь Лавгаа /Лхагва/ Гилжирович Дэлдэнов гэгч эр байлаа.Дэлдэн овогтой Гилжирийн Лавгаа гэгч генерал оросын цагаан армийг үүсгэн байгуулж, улаан оросын эсрэг тэмцлийг удирдсан бөгөөд түүний удирдлага дороос Деникин, Колчак, Врангель зэрэг хожмын цагаантны жанжнууд тодрон гарчээ.

Л.Г.Корнилов буюу Л.Г.Дэлдэнов гэгч энэ халимаг генералыг дэмжсэн үй олон халимагууд 1918 онд Европ руу амь дүйж зугатан гарцгаасан юм. Энэ явдлаас үүдэн 1918 оноос 1958 оны хооронд 40 гаруй жилийн хугацаанд халимагууд оросуудад ад үзэгдэн үндэс угсаагаараа доромжлогдон олон мянгаараа хядуулах болсон юм.Гэхдээ хаант Оросын үеэс ч халимагуудад харгис бодлого ил далдаар явуулж иржээ.

1913 онд Оросын эзэн хаан II Николай хэлэхдээ:-Монголчууд Орос орны судас болсон Ижил мөрний хөвөөг эзэгнэн амьдарч байна. Ижил мөрний татаруудаас болгоомжлох нь зүйтэй боловч тэднээс илүү их гамшиг тарьж, аюул учруулж мэдэх нь жинхэнэ монголчууд байгаа билээ. Энэ бол халимагууд. Тиймээс тэднийг олон болгож болохгүй. Эрчүүдийг нь энд тэндхийн дайнд явуулж, хүн ардынх нь тоо хэмжээг тогтмол цөөрүүлж байх хэрэгтэй гэж байжээ. 1923 оны 4 дүгээр сарын 23-нд болсон Оросын коммунист намын их хурлын салбар хуралдаанд И.В.Сталин:-Украйнд явуулж байсан бидний алдаатай бодлогоос дутахгүй харин ч илүү их алдаа, хохиролтой байж мэдэх бодлого бол Төвдтэй шашин соёлын холбоотой бөгөөд харин Монголтой бүр үндэс угсааны холбоотой болох халимагуудад тайван хандаж байгаа явдал юм.Тэд мөн л монголчууд учраас санаа амар тайван байж болохгүй хэмээн ил тодоор шууд онцлон хэлж байжээ. Энэ үед Зөвлөлт Орос улсад 186 мянган халимаг оршин сууж байсан бол Европ руу халимагийн 37 мянган сэхээтэн, лам нар, цэргийн голдуу хүмүүс цагаантнуудын хамт дүрвэн гарчээ. Тэгвэл тэр үед уугуул эх орондоо амьдарч байсан монголчууд 600 мянга орчим байсан бол мэдэгдэж байгаа тоон үзүүлэлтээр халимагууд 223 мянган хүн амтай байсан бөгөөд хэрвээ Орос оронд өрнөсөн иргэний дайн, Октябрийн хувьсгал, дэлхийн I дайнд олноор амь үрэгдсэн хүмүүсийнх нь тоог нэмбэл халимагуудын тоо бараг 250 мянга гаруй байжээ. Энэ бол тухайн үеийн Монгол улсын хүн амын бараг 40 хувьтай тэнцэх тоон үзүүлэлт юм.

Төдөлгүй 1927 оны 3 дугаар сард Бүх Оросын ажилчны Анхдугаар зөвлөлгөөний шийдвэрээр Алс Дорнод, Сибирь, Хойд туйл, Карелийн хойг руу 20 мянган халимагуудыг хүчээр нүүлгэн цөлжээ.Цөлөгдсөн хүмүүс гол төлөв Чингис хааны алтан ургийнхан, тэрчлэн лам нар, чинээлэг ардууд байлаа. Монгол Улсад 1932 онд лам нарын эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөхөөс 2 жилийн өмнө 1930 онд Халимагт лам нарын бослого гарчээ.1930 онд Батмижид, Раашдондог тэргүүтэй халимаг лам нараар удирдуулсан Нарангэрэл хэмээх нууц бүлгэм үүсч Оросын эрхшээлээс гарч тусгаар тогтносон Баруун Монгол хэмээх улс байгуулахаар шийдсэн байна. Тэд 1930 оны 3 дугаар сарын 22-нд үйл ажиллагаагаа ил тод болгон Тусгаар тогтносон Бүгд Найрамдах Ойрад-Халимаг улс байгуулснаа тунхаглан зарлаад тус улс нь дэлхийн бүх монголчуудын дотроос хамгийн баруун зүг Европ тивд багтдаг учир шинэ байгуулагдсан улсын нэрийг Баруун Монгол хэмээн нэрлэх талаар ард түмний дунд санал асуулга явуулсан ажээ.

Халимагууд тусгаар улс болохоор тунхаглан зарласныг сонссон Зөвлөлтийн удирдагчид цэргийн хүч яаралтай илгээв. Сталинград, Астрахань, Ростовоос Зөвлөлтийн 7 мянган цэргийг Халимаг руу илгээж, тусгаар тогтнох хүсэлтэй халимагуудыг буудан хороож байв.1930 оны хавраас эхэлсэн тэр үйл явдал намар хүртэл өрнөсний дотор Халимагийн Бага Дөрвөдийн аймагт 200 орчим хүнтэй халимагийн багахан хүч Зөвлөлтийн 1700 гаруй цэргийн хүчийг бут цохижээ.Гол төлөв лам, сэхээтнүүд зонхилж байсан Халимагийн тэрхүү багахан хүчийг устгахаар оросууд 4 мянган хүнтэй моторжуулсан цэргийн анги нэгтгэлийг илгээж 2 долоо хоног бүслэн байлдсаны эцэст устгаж хороосон байна.

Халимагуудыг үндэсний үзэлтнүүд, нармай монголыг байгуулахыг санаархагчид, Зөвлөлт засгийг эсэргүүцэгчид, ардын дайснууд хэмээх олон янзын шалтгаанаар яллан хэлмэгдүүлэн хороож эхэлжээ.1931 онд Халимагийн Чойрын гүн ухааны дацанг галдан шатааж тэнд номын үйл хэрэг эрхэлж байсан Бүх халимагийн бурхны шашны тэргүүн Лувсаншарав хамба, Тэвхэн лам, Огжаан гарма нарыг шууд буудан хороосон байна. Мөн тэр жилдээ "Нарны суварга" хэмээх нэртэй лам нарын хувьсгалын эсэргүү байгууллагыг илчлэв хэмээх нэрийн дор үй олон лам нарыг хилсээр баривчилж ихэнхийг нь цаазлан хороожээ.1939 онд Зөвлөлт Бүгд Найрамдах Автономит Халимаг улсад 220689 халимаг хүн аж төрж байсан бөгөөд тэдний 45,6 хувь нь хөдөлмөрийн насны хүмүүс байжээ. Тэднийг Халимагийн өргөн талд Зөвлөлтийн Улаан коммунизмийн наран дор аж төрж байгаа хэмээн тэр үеийн түүхэнд бичсэн байна. Тийнхүү халимагууд Зөвлөлтийн наран дор амьдарч байтал 1941 оны 6 дугаар сарын 22-нд Герман улс ЗХУ-д дайран довтлов. Ердөө 2 cap ч болоогүй байхад буюу 1941 оны 8 дугаар сарын 10 гэхэд 22 мянган халимаг эрчүүдийг цэрэгт дайчлан галын шугам руу илгээсэн ажээ.

Германы армийн генерал бөгөөд фельдмаршал Паулюсын цэргүүд 1942 оны зун амжилттай давшсаар Харьков, Крымийг эзлэн аваад удаагүй байтал тэдэн дээр Зөвлөлтийн талаас морьт дивизийнхэн очиж нэгдэв.Энэ бол хожмоо 110 дугаар тусгай дивиз буюу халимагийн морьт цэргүүд байлаа. Германчуудад очиж нэгдсэн тэдгээр халимаг эрчүүд Оросын дарлалаас чөлөөлөгдөх хүсэлтэй байгаагаа илэрхийлэн өөрсдийнхөө хас тэмдэг бүхий хөх тугаа үзүүлсэн ажээ.Ингээд зогсохгүй Халимагийн нутаг дэвсгэрийг оросуудаас яаралтай чөлөөлөх, тэнд амьдарч буй халимагийн ард түмнийг алж хөнөөхгүй, айлгаж зовоохгүй байх, бас тэдэнд маш яаралтай хүнсний тусламж үзүүлэх шаардлагатай байгаа зэрэг олон асуудлаар германчуудтай харилцан ярилцаж тохиролцоонд хүрсэн байна.Төдөлгүй хэд хоногийн дараа 1941 оны 8 сарын 12-нд герман, халимагийн хамтарсан хүч Халимагийн нийслэл Элстэй хотыг эзлэн авч чаджээ. Халимагийн нийслэл Элстэйг халимаг цэргийн хамтаар эзлэн авсны дараагаар тусгай ажиллагаа явуулсан байна.Энэ ажиллагааг Германы СС-ын Лео Фон Дер Рекк болон гаупштурмфюрер Роль Маурер нартай Долгион Шонхоров, Цэрэн Хожгоров зэрэг халимаг эрчүүд гардан явуулжээ. Дээрх ажиллагаа нь шинээр Халимагийн Түр Засгийн газрыг эмхлэн байгуулах, халимагийн ард түмнийг хэлмэгдүүлэн зовоож байсан Оросын коммунистууд болон еврей нарыг олж устгахад чиглэгдсэн бөгөөд Элстэй хотод нийт 800 гаруй орос коммунистуудыг нэг өдрийн дотор баривчлан устгажээ.Хамтралд мал хөрөнгөө хураалгасан халимаг малчдад мал олгох, хот суурингуудад сүм дуган ба халимаг хэл дээрх сургуулиуд нээх, мөн аж ахуйг сэргээн босгох ажил энэ үед амжилттай хэрэгжив. Түүчлэн германчуудад туслах морин цэргийн зуутууд байгуулагдаж түүнд халимаг эрчүүд сайн дураар олноор орох болжээ. Тус бүр нь 150 хүний бүрэлдэхүүнтэй байх журамтай байсан эдгээр зуутуудад халимаг эрчүүд тийнхүү олноор элсэн орох болсноос үүдэж зарим нь бүр 500 хүний бүрэлдэхүүнтэй болон өргөжиж байв. Иймэрхүү 25 зуут байгуулагдаж сүүлдээ халимагийн сайн дурын морин цэргийн корпус болон өргөжсөн гэдэг.Халимагийн сайн дурын морин цэргийн корпус байгуулагдсанаар Германы армид Умард Кавказ, Өмнөд Оросын нутаг дэвсгэрийг богино хугацаанд эзлэн авах, тэрчлэн Сталинградад тулж очиход маш дөхөм болсон байна.Тийнхүү халимагийн ард түмэн Оросын коммунизмын наран дор тарчлахаа байж харин Германы III Рейхын дор амьдран жаргана гэж төсөөлж байсан ч энэ нь санаснаар болсонгүй. 1943 онд Зөвлөлтийн цэргүүд германы 6 дугаар армийг Сталинградад бүслэн устгаж цэргийн ихэнхийг үй олноор нь олзлон авсны дараагаас фронтын байдал өөрчлөгдөв.

Германчууд бут цохигдон өрнө зүг буруулан ухарснаар оросууд Халимагийн нутагт орж ирээд л хэлмэгдүүлэл, яргаллыг хэмжээ хязгааргүй үйлдэх болов.1943 оны 8 дугаар сарын 21-нд Германаас чөлөөлөгдсөн халимагийн асуудал гэсэн сэдвээр Зөвлөлтийн эрх баригчид маш нууц төлөвлөгөөг хэлэлцэж зөвлөлдсөн бөгөөд 1943 оны 12 дугаар сарын 27-нд ЗХУ-ын Дээд Зөвлөлийн тэргүүлэгчдийн тусгай тогтоолыг батлан гаргажээ. Уг тогтоолд зааснаар Автономит Халимаг улсыг татан буулгаж, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Орос улсын бүрэлдэхүүнд багтах Астрахань мужид нэгтгэх, түүнчлэн тухайн нутаг дэвсгэрт аж төрж байгаа бүх халимаг хүмүүсийг хөгшин залуу, хүүхэд эмэгтэйчүүд гэлтгүй бүгдийг нь орон гэрээс нь баривчлан хүчээр гаргах, Сибирь, Хойд туйлын хүйтэн нутагт цөлөх, хүнд хөдөлмөрт албадан ажиллуулахаар шийдвэрлэжээ. Энэхүү тогтоол ёсоор Зөвлөлтийн Аюулаас Хамгаалахын хошууч генерал Маккеевын удирдлаган дор Зөвлөлтийн дотоодын цэргийн залхаан цээрлүүлэх анги нэгтгэлүүдийг Халимаг руу илгээв. 1943 оны 12 дугаар сарын 28-нд үүрээр хот суурин хийгээд хөдөө нутгийн малчин өрх айл бүрийн гадна сайтар зэвсэглэсэн орос офицер, цэргүүд хэдийнээ ирж зогсоод үүд хаалгыг нь нүдэн сандаргаж байлаа. Ингээд бидний монголчуудын нэгэн хэсэг халимаг ахан дүүсийг улаан оросууд үй олноор хядаж үлдсэнийг нь харийн хүйтэн нутагт хүчээр цөлж эхэлжээ. Халимагуудыг мал ачдаг галт тэрэгний цуваанд хүчээр чихэж өлсгөлөн, хүйтэн, агааргүйдэлд оруулан хөнөөж эхэлсэн билээ.

Эх сурвалж:http://undestnii-uzel.blogspot.com

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.131.230.162) 2016-08-04 17:25
      • 0
      • 0

      Хамаг монголын харъяанд байсан болохоос биш яг монгол цус бол бишилдээ Хамаг монгол гэдэг үг чинь Чингис хаан эргэн тойронд байсан дүр төрх адил хэл яриа өөр овог аймагыг нэгтгэж энэ хүмүүсийг чинь сумны зэв жадны үзүүр илдны ир болгож чадсан болохоор Монгол угсаа гэж ойлгож байгаад л байгаа юм. Тэр ч зөв байх нэг т хамруулж чадсан болохоор европ тив болон хятад гүрэн 2 ихэл айдагдаа тийм болохоор л Монгол хүнтэй наагаад л байна

      Хариулах

    • Зочин

      (59.153.85.103) 2016-01-16 22:50
      • 0
      • 0

      Энэ бүгдэд бид өөрсдөө буруутай хэдий болтол бусдын гар хөл болсон эрх мэдэл эд хөрөнгөнд шунасан хүмүүсээр төрөө удирдуулах вэ?

      Хариулах

    • !!

      (112.72.13.12) 2015-03-23 17:57
      • 1
      • 1

      Бид бол нэг гэр бүл.Нутагтаа ирцгээ ахан дүүс минь тал дүүрэн бэлчээрт минь хятадууд эзэн суухгээд бн.Бид бол Чингисийн нэгэн удам нэгэн угсааны ахан дүү!!

      Хариулах

    • Ганаа

      (112.72.11.122) 2017-05-30 11:00
      • 0
      • 0

      Маш зөв санаа бна.

      Хариулах

    • монгол

      (112.72.13.12) 2015-03-23 17:57
      • 0
      • 0

      Bid bol neg ger bvl.Nutagtaa irtsgee axan dvvs min.Tal dvvpen belcheept min xujaa nap ezen suux n.We are one family Stalin was separated our.Come back home brothers!!

      Хариулах

    • монгол

      (112.72.13.12) 2015-03-23 17:57
      • 0
      • 0

      Бид бол нэг гэр бүл.Нутагтаа ирцгээ ахан дүүс минь тал дүүрэн бэлчээрт минь хятадууд эзэн суухгээд бн.Бид бол Чингисийн нэгэн удам нэгэн угсааны ахан дүү!!

      Хариулах

    • mongol

      (211.103.139.132) 2015-03-22 22:08
      • 1
      • 3

      halimag geltgui manai mongolchuud bas ikh helmegdsen shuu dee sain muu 2 taltai tuuh ee gej hoishid iim zuil dahin buu dawtagdaasaa

      Хариулах

    • Зочин

      (49.156.0.62) 2014-05-13 09:14
      • 1
      • 3

      новшнууд

      Хариулах

    • Зочин0810

      (202.126.90.58) 2014-05-12 22:17
      • 2
      • 4

      orosuud uneheer tsusand durtai yum aa.Ted shashin shutleg,soyol.amidraliin hev mayag,bichig useg,undesnii seheetnuud geed bugdiig ustgadag.Orosuudtai,hytaduudtai,tuvduudtei mash bolgoomjtoi hariltsah yostoi.Aliin bolgon zuvloltiin ueiin surtal uhuulgaar asuudald handah yum be.Ted manai gazar nutgaas bulaan avsan.sum hiid,soyol,geed baharhalt zuilsiig maani suitgesen,olon olon eh oronchdiig buudan alsan,uran alt geed baigaliin baylagiig dur zorgooroo deeremdsen bodit factuud bii

      Хариулах