Аймаг, сумдад орон сууцны зээлийн хүүг долоон хувь болголоо

Twitter Print
2014 оны 05-р сар 12-нд 12:33 цагт
Мэдээний зураг,

Засгийн газрын 2013 оны 200 дугаар тогтоолын хавсралтаар “Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам”-ыг баталж, 2013 оны зургаадугаар сарын 17-ны өдрөөс эхлэн орон сууц худалдан авч байгаа иргэдэд арилжааны банкуудаар ипотекийн зээлийг олгож эхэлснээс хойш 11 сар өнгөрч байна. 2014 оны тавдугаар сарын 5-ны өдрийн байдлаар өмнө нь орон сууцны зээл авсан зээлдэгчдээс 847.2 тэрбум төгрөгийн зээлийг 8 хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад ирсэн байна. Үүнээс банкууд 18212 зээлдэгчийн нийт 520.1 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж, 8 хувийн хүүтэй зээлрүү шилжүүлжээ.

Мөн орон сууц худалдан авахыг хүссэн иргэдээс 1.0 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн өргөдөл банкуудад ирснээс 18693 иргэнд орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэсэн байна. Ингэснээр нийт 36905 иргэн жилийн 8 (+/-1)% хүүтэй зээлд хамрагдаж, орон сууцны нөхцлөө сайжруулжээ. Орон нутгийн иргэдийг энэхүү хөтөлбөрт өргөнөөр хамруулснаар тэдний орон сууцны нөхцөл сайжирч, Улаанбаатар хот руу шилжин ирэгсдийн хөдөлгөөнийг сааруулах чухал ач холбогдолтой. Тиймээс орон нутагт барьсан, инженерийн дэд бүтцэд бүрэн холбогдсон амины орон сууцыг энэ хөтөлбөрт хамруулахаар шийдвэрлэлээ. Түүнчлэн аймаг, сумдад ипотекийн зээлийн хүүг жилийн 7% байхаар “Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам”-д нэмэлт орууллаа.

 

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.