Eurovision-2014 тэмцээний тэргүүн байрыг сахалтай бүсгүй эзэлжээ

Twitter Print
2014 оны 05-р сар 12-нд 12:06 цагт
Мэдээний зураг,

"Еurovision-2014" тэмцээний ялагчаар нэгэн сонирхолтой бүсгүй тодорчээ. Данийн нийслэл Копенгаген хотноо зохион байгуулсан 59 дэх удаагийн энэ тэмцээнд  Австриас оролцсон Кончита Вурст (Томас Нойвирт) хэмээх сахалтай бүсгүй Rise like a Phoenix дуугаараа хамгийн өндөр 290 оноо авч тэргүүлсэн байна. “ Сахалтай бүсгүй” тэмцээний эхнээс олны анхаарлыг татаж байсан бөгөөд ялалтад хүрэх нь тодорхой байсан аж. Харин түүний удаах байранд Нидерландын “The Common Linnets” хамтлаг орсон бол гуравдугаар байранд Шведийн дуучин бүсгүй Санна Нильсен орсон байна.

“Сахалтай бүсгүй” Томас Нойвирт өмнө нь царайлаг залуу байсан бөгөөд 2011 онд хүйсээ сольж Кончиту Вурст гэх нэртэй болжээ. Тэрээр Колумбид төрсөн бол Берлинд сурч боловсорсон байна. 2012 онд Кончита “That's what I am” ("Би хэн болох нь энэ") дуугаараа тэргүүн байрын шагнал авах дөхөж, хэдхэн оноо дутсаны улмаас хоёрдугаар байранд орсон аж.

1956 оноос зохион байгуулагдаж эхэлсэн "Еurovision" тэмцээний тэргүүн байрын шагналыг Селин Дион, Тото Кутуньо, Жонни Логан нарын алдартай дуучид тухайн цаг үедээ авч байсан түүхтэй билээ. 

Л. Отгонбат

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.