Эх сайхан хэлээ эрхэмлэхийн учир

Twitter Print
2018 оны 03-р сар 21-нд 12:50 цагт
Мэдээний зураг,

Монгол үндэстний олон мянган жилийн түүхийн нэгээхэн хэсэг буюу нэг мянга гаруй жилийн түүх чухам монгол бичгээр тэмдэглэгдэн үлдсэн байдаг. 12-р зуунаас өнөөг хүртэл 800 гаран жилийн туршид Монгол хэлийг тэмдэглэхэд хэрэглэгдэж ирсэн Монгол бичиг Их Монгол улсын үед албан ёсны бичиг болгосон хэмээн Монголын нууц товчоонд дурдсан байдаг. 

Монголчууд эхэндээ "Уйгаржин бичиг" гэж нэрлэдэг байсан энэ бичгийг онцлог шинжүүд болоод бусад монгол түүхэн бичгүүдээс ялгах зориулалтаар Босоо бичиг, Хуучин Монгол бичиг, Худам Монгол бичиг гэж олон янзаар нэрлэдэг. Чингис хаан Найман аймгийг нэгтгэсний дараа олзлогдсон бичээч Тататунга нь эртний Иран дахь Согд бичгээс үүссэн хуучин Уйгур бичгийг үндэс болгож зохиосон гэж үздэг. Монгол хэлээр бичигдсэн уйгаржин бичгийн анхны дурсгал нь 13-р зуунд урласан Чингисийн чулууны бичиг. Уг бичиг нь зөвхөн босоо чиглэлд бичдэгээрээ онцлог. Мөн үгийн эхэн, дунд, адагт буй үсгийн хэлбэр нь ихэвчлэн өөр өөр хэлбэртэй. Монгол бичиг нь Баруун Монголын ойрад аялгуунд тулгуурласан тод бичиг, буриад аялгуунд ойртуулсан вагиндрагийн үсэг гэх мэт хэд хэдэн хувилбартай. Мөн Аюуш Гүүшийн зохиосон галиг үсэг болох Али-Гали нь уйгаржин үсгийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан бөгөөд уг үсгээр монгол хэлнээс гадна төвд, самгарди, хятад хэлний үгийг тэмдэглэх өргөн боломж нээгдсэн. Монгол бичгийг өөрөөр босоо бичиг, хуучин монгол бичиг, худам монгол бичиг, уйгуржин бичиг гэж олон янзаар нэрлэдэг.

Монгол хүнийг МОНГОЛ ХҮН гэж хэлүүлэх ганц зүйл бол МОНГОЛ ХЭЛ БИЧИГ. Дэлхийн хэмжээнд гайхалтай гэж үнэлэгдсэн 7 бичиг үсэг байдаг гэдэг түүний нэг нь монгол бичиг орсон байдаг. Бид үүнийгээ ч мэдэхгүй явж байна. Монгол бичиг бол угтаа хүн бичиг. Толгой, титим, гэдэс, шилбэ гээд хүний бүх шинж чанар түүнд агуулагдаж байдаг. Өнөөдөр олон олон залуучууд монгол бичгийг мэдэх нь битгий хэл нэрээ бичиж чадахгүй байна. Энэ бол ГУТАМШИГ. Тэртээх 1200-аад оны Чингисийн чулууны бичгээр өв болгон авдаг ч үүссэн хугацаа үүссэн шалтгаан нь нууцлаг хэвээр мянган жилийг элээсэн өв их соёл шүү дээ. Манай монгол хэл бол маш эртний Алтай язгуурын өвөг хэлний нэг төдийгvй өөрийн гэсэн сонгодог бичиг vсэгтэй.

Хэл, бичиг хоёр бол хэлний хос жигvvр буюу. Шувууны хос жигvvрийн нэг нь хугарвал нисч vл чадахын адил бичиггvй хэл өрөөсөн далавчаараа газар алгадахын vлгэр адил бол утгыгтэмдэглээгvй vсэг бичиг жигvvргvй шувуу мэт "амьгvй". Хэдий бээр бичиг vсэггvй хэл байж болох авч тийн хэл зөвхөн одоо цагт аман харилцуурын vvрэгтэй болохоос бус санааг алсад дамжуулах, өнгөрсөн хийгээд өнийн хэрэг явдлыг мэдээлэх, утга соёлыг хадгалах, хамгаалах, хойчист уламжлах боломжгvй юм. Хvн төрөлхтний тvvхэнд хамгийн анхны бичиг нь Шумерvvдийн соёл болох Месопотамиа дахь шаантаг, шавар бичиг агаад эл бичиг МЭӨ 3300 жилийн тэртээ Багдадад vvссэн гэж vздэг. Хvн төрөлхтөн тvvхэндээ 5000 гаруй хэлээр харилцаж иржээ. Vvнээс эдvгээ 3000 амьд хэл байгаагаас зөвхөн гуравны нэг нь л бичиг vсэгтэй хэл байна гэсэн тооцоог нийгэм хэл шинжээчид гаргасан байна.

Монгол хэл бол маш эртний Алтай язгуурын өвөг хэлний нэг төдийгvй өөрийн гэсэн сонгодог бичиг vсэгтэй. Бичгийн хэлийг "номын хэл", "судрын хэл", "утга зохиолын хэл", "сонгодог хэл" хэмээн өргөмжлөн нэрлэдэг байхад харин аман хэлийг "хар ярианы хэл", "модон хэл" хэмээн доромж доод vгээр нэрлэх нь буй. Хvн төрөлхтний оюун ухааны хөгжил амжилтын нэгэн бол vсэг бичгийн тэмдэг тогтолцоог буй болгож, оюуны бvтээл, хэлэх уламжлах санаа, мэдлэг туршлагаа бичгээр тэмдэглэн vлдээж, хойчист өвлvvлж чадсан явдал юм. Хvн төрөлхтний бичиг vсгийн тvvхийг сөхвөл, дvрс буюу зураг бичиг, санаа бичиг буюу утгын бичиг, үет бичиг, авианы бичиг гэсэн дөрвөн гол бичиг vсгийн тэмдэг тогтолцоог буй болгож хэрэглэжээ. Эдгээр бичиг vегийн дотроос хамгийн боловсронгуй, олон улсад нийдэм хэрэглэх нь авианы бичиг болой. Дундад эртний Мисир улсын Финик цагаан толгойгоос vvсгэлтэй гэх авианы бичиг нь өрнөөс дорно зvгт дэлгэрэхдээ эртний Еврейгээр дамжин Согдод уламжлан улмаар Согдоос Монгол, Уйгар хоёр улс ойролцоо онд /800-900 оны орчим/ өөр өөрийн хэлэнд тохируулж vндэсний бичгээ зохиосон тvvхтэй.

Тиймээс монгол бичиг уйгараас зээлсэн "уйгаржин бичиг" биш, 1940-өөд онд Сталины заавар, коминтерний шахалтаар халагдаж солигдсон болохоос бус хуучирч хоцрогдсон "хуучин бичиг" биш, худал хуумгай бичдэг "худам бичиг" ч биш, монгол хvний бодож сэтгэх сэтгэхvйн онцлог, билэгдэл зvйг нарийн тусгасан оюуны онч бодлоготой бvтээл, монгол хэлний гол ёс, хууль, дvрэм зvйд "эв мод нийлэх мэт" яв цав таарч тохирсон яах аргагvй vндэсний "монгол бичиг" билээ. "Арван номын vсэгтэйдээ хө" гэж ардын дуундаа дуулдаг монголчууд өөрсдийн vе vеийн соёлын хэрэгцээндээ зориулж 10 гаруй авианы тогтолцоот бичиг vсэг зохион хэрэглэж байсан нь нь монголчуудын оюунлиг боловсролыг бэлхнээ илтгэнэ. 

Харин өнөөгийн бидэнд эх үндэс угсаагаа дээдлэхийн учир  эх сайхан хэлээ эрхэмлэж, яруу тод Монгол бичгээ бүх нийтэд түгээх эрхэм зорилт тавигдаж байна. Хэрвээ та Монгол бичгээ уншиж бичиж сураагүй явж ирсэн бол ганц удаа ч атугай цаг зав гаргаж доор өгсөн толь бичгийг хэрэглээд үзээрэй. Даруй хөтлөгдөөд явчихаар тун сонирхолтой толь бичиг гэдэгт итгээрэй.

Та уг толийг ашиглахын тулд Mongolian Script фонтыг татаж суулгана уу! 
 

 

Ашиглах заавар

Толь бичгийн зорилго бол кирилл бичгийн зөв бичих дүрмээр бичсэн үгийг хэлзүйн аргаар задлаад, монгол бичгээр бичих юм. 

Эхлээд монгол бичгээр бичих үгээ “ хайх” хэсэгт кириллээр бичээд “Enter” товчлуурыг дарах, санал болгож буй үгсээс аль нэгийг сонгох, эсвэл “Хайх” товчлуурыг дарж болно. Үр дүн нь хэрэглэгчийн оруулсан үгээс хамаарч олон байж болох бөгөөд бичлэг ижил, утга өөр үг зэргийг боломжит хувилбараар хэлзүйн задлал хийж, “Үгийн утга” хэсэгт тухайн үгийн утга болон хэлзүйн нөхцлийн нэрийг харуулна (Зураг 1).

 
Зураг 1. Нэг үгний олон задлал

Кириллээр бичихэд бичлэг ижил боловч салаа утгатай үгийг монгол бичгээр ихэвчлэн ялгаж бичдэг. Тухайлбал “харуулын” гэдэг үг “мод харуулдан засах багаж”, “харуул манаа” гэсэн хоёр өөр утгатай байна. Эдгээрийг монгол бичгээр хэрхэн ялгаж бичихийг харахын тулд тухайн кирилл бичгийн хувилбар дээр дарна. Баруун талд “Монгол бичгээр” гэсэн хэсэгт монгол бичгийн хувилбар гарч ирнэ. Зураг 2-т “мод харуулдан засах багаж” гэсэн утга илэрхийлэх монгол бичгийн хэлбэрийг, Зураг 3-т “харуул манаа” гэсэн утга илэрхийлэх монгол бичгийн хэлбэрийг харуулав.

 
Зураг 2. “Харуул” гэдэг үгний “мод харуулдан засах багаж” гэсэн утгад дүйх монгол бичгийн хэлбэр

 
Зураг 3. “Харуул” гэдэг үгний “харуул манаа” гэсэн утгад дүйх монгол бичгийн хэлбэр

Мөн сонгосон үгэнд нэр, үйлийн нөхцөл залгасан хувилбарыг “Монгол бичгээр бичсэн бусад хэлзүйн хэлбэр”, “Кирилл бичгээр бичсэн бусад хэлзүйн хэлбэр” хэсэгт тус тус харуулна (Зураг 4).


Зураг 4. Кирилл болон монгол бичгээр хувирсан бусад хэлбэр

“Монгол бичгээр бичсэн бусад хэлзүйн хэлбэр” хэсэгт байгаа монгол бичгээр бичсэн үгэн дээр хулганы заагчийг аваачихад тухайн үгийн кирилл хувилбар (тод хараар) болон нөхцлийн нэр харагдана (Зураг 5).


Зураг 5. Монгол бичгээр хувирсан үгний кирилл хэлбэрийг харах

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.