Virgin Galactic компанийн сансрын анхны жуулчид аяллаа амжилттай дуусгажээ

Twitter Print
2023 оны 08-р сар 11-нд 10:41 цагт
Мэдээний зураг,

Virgin Galactic компанийн сансрын анхны жуулчид аяллаа амжилттай дуусгажээ Их Британийн тэрбумтан Сэр Ричард Брэнсоны үүсгэн байгуулсан Virgin Galactic компанийн VSS Unity сансрын хөлгийн жуулчидтай хийсэн сансрын анхны аялал амжилттай болжээ.

VSS Unity сансрын хөлөг онгоц 3 зорчигч, нислэгийн багийн 3 гишүүн, нийт 6 хүний бүрэлдэхүүнтэй сансарт хөөрсөн аж.

Virgin Galactic компанийн сансрын аяллын анхны жуулчид дотор 1972 оны Мюнхены Олимпын наадамд оролцож байсан Их Британийн тамирчин, 80 настай Жон Гудвин багтжээ.

Тэрээр уг аялалд оролцох тасалбараа худалдан авсныхаа дараа Паркинсоны өвчтэй болсноо мэдсэн ба үүнээс болж Virgin Galactic компани түүнийг уг аялалд явахыг зөвшөөрөхгүй байх хэмээн эмээж байсан тухайгаа ярьж байжээ.

Түүнээс гадна VSS Unity сансрын хөлөг онгоцонд Virgin Galactic, Omaze сан, ашгийн бус Space for Humanity байгууллагаас хамтран явуулсан сугалаанд хожсон Антигуа ба Барбуда улсаас гаралтай Ана Майерс 18 настай охин Кейша Шахаффын хамт багтжээ.

Нислэгийн багт Virgin Galactic компанийн Virgin Galactic компанийн сансрын нисгэгчдийн ахлах Бет Мозес, ахмад Си Жей Старкоу, нисгэгч Келли Латимер нар багтсан байна.

VSS Unity хөлөг онгоц Нью Мексико дахь "Америка" сансрын зогсоолоос 8-р сарын 10-ны өглөө хөөрсөн ба дэлхийн гадаргуугаас дээш ойролцоогоор 80 км өндөрт гарч, хэсэг хугацааны дараа доошилж эхэлсэн байна. Аяллын үеэр хөлөг онгоцны зорчигчид жингүйдлийг мэдэрч, сансраас дэлхийг тольдсон байна.

Хөлөг сансарт хөөрснөөс хойш 90 орчим минутын дараа дэлхий дээр амжилттай газарджээ.

Эх сурвалж: meduza.io

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.