Одбаяр одоо л төрөө өгзөгний хэргээс чөлөөлчихмөөр байх юм...

Twitter Print
2019 оны 11-р сар 08-нд 09:04 цагт
Мэдээний зураг,

За өгзөг илсэн гэх. Тэр нь баригдаад цагдаад мэдүүлэг өгч, Өмнөд Солонгосоос гарах эрхээ мэдүүлэг дуустал 10 хоногоор хаалгачихлаа.

Хүнээ авчирч, хуулиараа шийдье гээд л манайхан шуугиж байна. Солонгос өгзөгөө хамгаалж байхад манайх хүнээ хамгаалъя ч гэлцэх болов. Юу гээч? Одбаярыг эцгийнх нь нэрнээс илүү Монголоор, Монголын Үндсэн хуулийн цэцээр овоглон гаднын хэвлэл мэдээллийнхэн шуугиж байна. Яг энэ үед Одбаяраас зөв шийдэл л гарах хэрэгтэй байх юм. Дипломат эрх, хоёр улсын харилцаа, Монголын ҮХЦ-ийн дарга гэсэн элдэв цол гуншин, улсын нэр хүндтэй холбоотой асуудлаар бамбай хийлээ гээд үнэнийг тогтоох л ёстой бол тогтооно.

Үнэндээ бол дипломат эрх гэж томроод байхаар чинь солонгосууд гаднын эрх мэдэлтэнд охидоо тавьж өгсөн болчих гээд, хоёр талдаа энэ хэргийн агуулга нь агуйн чинээ болчихоод байна. Тэгэхээр шуудхан л " Миний нэртэй холбогдоод байгаа энэ асуудал бол хувь хүний хэрэг учраас Монгол Улсын төрийн албан тушаалаа хүлээлгэн өгч, зорчигч, энгийн иргэнийхээ хувьд шалгуулъя" гээд мэдэгдчихвэл өөрийнх нь хувьд төдийгүй манай улсын нэр хүнд талаасаа зөв алхам болох гээд байна даа.

Солонгосын хэвлэлийнхэн дор нь шүүрч аваад л "Монголын ҮХЦ-ийн дарга албан тушаалаа хүлээлгэн өгч, энгийн иргэний хувьд шалгуулахаа мэдэгдлээ. Хэдийгээр үйлчлэгчийн өгзөг илж зохисгүй үйлдэл гаргасан боловч монголчууд эх оронч, төрөө дээдэлдэг ард түмэн билээ" гээд мэдээлнэ дээ. Бас ч гэж учир зүй харагдана. Ядаж л үнэн худал нь мэдэгдэхгүй ядаргаатай тэнэг хэргээсээ улсаа чөлөөлж, ачаагаа үүрээд гарах зориг өвөрлөснийх нь төлөө үнэлнэ.

Монгол эрийн нэг тийм зэвүүн араншин гаргаад мэдэгдэл хийчихвэл юугаа илэх нь одоо хамаа алга, яршиг зүгээр. Ийм шийдэл байсаар байхад араас нь манай төрийнхөн мэдэгдэл, ярилцлага энэ тэр үйлдвэрлээд, өгзөгний хэрэгт улсаараа унаж, төрөөрөө бүдэрчих гээд байх юм...яамаар ч хорвоо юм бэ дээ! Бөгс бөөрний хэргээс холхон явмаар байх юм, аргаа бараад үг дайв, үтэр түргэн эзэндээ хүрээсэй.

Р.Эмүжин

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.55.188.81) 2019-11-08 10:12
      • 0
      • 1

      Yag zuv arga zam. Gevch, erh medeld hursen, deer ugaasaa ner turoo bus arisaa boddog mongol zangaar bol butehgui l dee.

      Хариулах