iPhone 6 худалдаанд гарах хугацаа наашилжээ

Twitter Print
2014 оны 05-р сар 12-нд 10:53 цагт
Мэдээний зураг,

“Apple” компани шинэ "iPhone-6” утсыг зах зээлд гаргах хугацааг наймдугаар сард болгон наашлуулсан тухай мэдээлэл гарчээ.

Үндсэн 4,7 инч дэлгэцтэй загварын наймдугаар сард худалдаанд гаргах бөгөөд 5,5 болон 5,6 инчийн дэлгэцтэй загваруудыг төлөвлөгөө ёсоор есдүгээр сард худалдаанд гаргах юм. Ийнхүү шинэ загварыг худалдаанд гаргах хугацааг наашлуулсан нь зах зээл дэх "iPhone-5S”загварын худалдаа муу байгаатай холбоотой бололтой. Түүнчлэн "iPhone-6”загварын утасны үйлдвэрлэх хэмжээг төлөвлөж байснаас 33 хувь нэмэгдүүлэн 80 сая ширхэг үйлдвэрлэхээр болсны 90 хувь нь 4,7 инч дэлгэцтэй үндсэн загвар байх юм. “Apple” компани утасны зарим бүрдэл хэсгийг хүлээн авч эхэлсэн бөгөөд “Foxcon” зэрэг тус компанитай хамтран ажилладаг үйлдвэрүүд ирэх зургадугаар сараас эхлэн "iPhone-6” утсыг үйлдвэрлэж эхлэх юм. Шинэ "iPhone-6”загвар нь өмнөх загвараас дэлгэцийн хэмжээгээр том бөгөөд нимгэн, мохоо өнцөгтэй болжээ.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.