Оюунаараа баялаг гэгээлэг байх нь хамгийн сайхан гоёл...

Twitter Print
2019 оны 10-р сар 11-нд 13:00 цагт
Мэдээний зураг,

Нэгийг ч болов мөрдлөг болгоорой...

Дээд зэргийн бардам, дээд зэргийн ноомой байх
Аль аль нь л өөрийгөө дээд зэргээр мэдэхгүй байгаагийнх. /Спиноза/

Юм мэддэг хүн нэг их яриад байдаггүй.
Ярьж байгаа хүн харин мэддэгүй байх нь олон. /Лаоз/

Бурхан ч сэтгэлээс гардаг.
Буг ч сэтгэлээс бүтдэг. /Данзанравжаа/

Амьдрал бол уул юм. Бид удаан авирч, түргэн урууддаг. /Ги де Мопассан/

Амьдралд чи дуртай юу?
Дуртай бол цагийг бүү дэмий үр. /Франклин/

Өнөөдөр бахархах юмгүй хүн л
Өчигдөрийнхөө гавьяагаар сагсуурдаг. /Цицерон/

Үг гэдэг навч мэт.
Дэндүү их навчтай модонд үр жимс тун бага. /Александр Поун/

Ямарч ажлыг залхуурал маш хүнд болгодог. /Франклин/

Хүн болгонд л тэнэг бодол төрдөг.
Ухаантай хүн түүнээ гаргаж хэлдэггүй. /Вильгелм Буш/

Шингэх нарнаар үзэгдэх сүүдрийнхээ хэмжээг хараад
Өөрийгөө том хүн гэж бүү бод. /Пифагор/

Даруу зан дутах нь ухаан дутсаны шинж. /Александр Поуп/

Мэдэж байгаа бүхнээ дандаа бүү ярь.

Ярьж байгаа бүхнээ харин дандаа мэдэж бай. /Маттис Клаудиус/

Хэрэлдэж байгаа хоёрын хэн ухаантай нь буруутай. /Гёте/

Мэргэн ухааны үндэс нь тэвчээр юм. /Ювенал/

Ямар үг хэлнэ тийм л хариу сонсоно. /Хомер/

Хэн ч гэсэн ойлгох зүйлээ чагнадаг. /Плавт/

Уулзсан хүнээ сайхан үгээр баярлуулахыг хичээ, магадгүй, дахиж уулзахгүй ч байж магад. /Ярослов Галан/

Цаг хугацаа бол авъяас чадварыг хөгжүүлэх уудам орон юм. /К.Маркс/

Онч үгсийг хэрэглэвэл: Үг цөөн, Утга агуу болно…

Өөртөө тохирох хүнийг хайснаас
Өөрөө хүнд тохирч сур…

Холын зорилго үгүй аваас ойрын зовлон оршино. /Суут их богд Чингис хаан/

Өнгөрсөн бол сургамж, өнөөдөр боломж, ирээдүй бол бэлэг. /Махатма Ганди/

Ихэнх хүмүүс дурсамжаа туршлага гэж бодон эндүүрдэг. /Билл Гейтс/

Би азын тэнгэр байдаг гэдэгт хатуу итгэдэг
Их ажиллах тусам их аз дайрдгийг бас анзаарсан. /Томас Жеферсoн/

Эрсдэлээс айх нь амжилтаас татгалзана гэсэн vг. /А.С.Макаренко/

Гутранги үзэлтэн боломж бүхэн дотроос хэцүүг нь хардаг
Харин өөдрөг үзэлтэн хэцүү бүхний дотроос байгаа боломжийг олж ашигладаг. /У.Черчилл/

Ухаантай хариулт сонсоё гэвэл
Ухаантай асуулт асууж сур… /Гёте/

Бусдын атаархлыг төрүүлдэггүй хүн ямар ч үнэгүй бөлгөө. /Эпихарн/

Хүн амжилтанд хүрэхийнхээ өмнө маш их ядарч туйлддаг
Түүнийг дөнгөж цаана амжилт байдаг.
Хүссэн зүйлээ авч чадахгүй байна гэдэг нь заримдаа гайхамшигт аз болдгийг сана
Өчүүхэн маргаанаас болж том нөхөрлөлөө бүү сүйтгэ. /Далай лам/

Урсгал голийн усанд хоёр орж болдоггүй.
Өнөөдөр чамд дахиж олдохгүй… /Их сэтгэгч Гэраклит/

Итгэл хүч болдог. /Эртний нэгэн улсын цэргийн хуягны бичээс/

“Бурхан гагцхүү өөрөө өөртөө тусладаг хүнд л тусладаг…” (Heaven helps those who help themselves)

Бодлоо ажигла таны үг болон илэрдэг
Үгээ анзаар, таны үйлдэл болон харагддаг
Үйлдлээ хар, таны зуршил болон хэвшдэг
Зуршлаа таньж мэд, таны зан чанарыг бий болгодог
Зан чанар тань таны хувь тавиланг бүтээдэг

Амжилт гэж амжиж чадахыг хэлнэ.

Бар ууланд байхдаа бар, уулнаас буухдаа нохой болдог.
Араатныг дийлдэг хүнийг хүчтэн гэнэ
Өөрийгөө дийлдэг хүнийг ухаантан гэнэ
Хэн ч чамайг чиний зөвшөөрөлгүй гомдоож чадахгүй. /Элианор Рузвельт/

Бид өөрсдөө л өгөөгүй цагт
Бидний өөрийгөө хүндлэх үзлийг хэн ч булааж авч чадахгүй. /Ганди/

Сэтгэл байвал сэрээгээр ч шөл ууна
Бүхний тэргүүнд явах нууц бол түрүүлж эхлэх явдал юм. /Mark Twain/

Тэнэг хүн чамайг магтахад чи түүний тэнэгт эргэлзэж эхэлдэг..
Хүн юу хэлэхээ мэддэг байх нь хангалттай бус
Харин түүнийгээ яаж хэлэхээ мэддэг байх хэрэгтэй. /Аристотель/

Ухаан солиотой хүнд илд бариулах
Шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр адилхан аюултай. /Пифагор/

Чамайг төрөх үед чи уйлж, хорвоо дэлхий баясана.
Чамайг үхэх үед хорвоо дэлхий уйлж, чи баясахаар амьдар.

Амьдрал бол сул хяналт - Хатуу шалгалт..

Довтолж буй дайснаас биш
Долигнож буй анд нараасаа болгоомжил

Юм мэддэг, түүнийгээ мэддэг хүнийг мэргэн хүн хэмээнэ. Дагагтун.
Юм мэддэг, түүнийгээ мэддэггүй хүнийг унтаж буй хүн хэмээнэ. Сэрээгтүн.
Юм мэддэггүй, түүнийгээ мэддэг хүнийг юм сурах хүн хэмээнэ. Сургагтун.
Юм мэддэггүй, түүнийгээ мэддэггүй хүнийг илжиг хэмээнэ. Зайлуулагтун.

Зориг үл хүрвээс ухаан үл хүрнэ..

Нэг хаалга хаагдахад дараагийнх нь онгойдог.
Гэвч бид хаагдсан хаалгаа л гунигтайгаар харсаар
Шинээр нээгдсэн хаалгаа анзаарахгүй нь бий.

Гайхамшгийг хvсч буй хvнд тэвчээр хэрэгтэй.

Бэрхшээл тулгарсан үед
Зорилгоо улам томосгож байх хэрэгтэй
Тэр үед бэрхшээл болгон өчүүхэн болдог.

Шадарлан явж хүчээ өгсөн бол
Сарьсан дээлтэд ч суудал өгч ноён болго.

Бэрхшээл гэдэг бол ажлын энгийн нэг л хэсэг.
Шүүмжлэлээс шүр сувдыг нь олж түүх ёстой.

Таны хамгийн хэцүү үйлчлүүлэгч
Таны хамгийн сайн зөвлөх байдаг.

Нохой хүний хэлээр ярина гэдэг гайхамшиг
Хүн нохойн хэлээр ярина гэдэг гутамшиг

Амьдрал бол түүний тухай бидний бодол юм
Тоглоом дуусахад, хүү ч ноён ч адилхан л саванд ордог. Итали үг

Сайхан сэтгэл бол хэзээ ч хуучирдаггүй цорын ганц хувцас

Амжилт олохын тулд биш үнэ цэнийн төлөө амьдар. /Альберт Эйнштейн/

Биелүүлэх чадал заяагаагүй тийм хүсэл хүнд төрдөггүй.

Сонголт хэзээд байдаг харин
Сонгох чадвар хүн бүрт байдаггүй

Холыг харсан хүний ухаан түүнийг байж суухын аргагүй болгож
Амьдралын төлөөх тэмцэл рүү маш хурдан оруулдаг.
Харин өнөөдрийг харсан хүн тэр дороосоо л амьдралаа хайгаад байдаг.

Сэтгэлд зай олдвол бөгсөнд зай олдоно. /Хятад зүйр үг/

Агуу хvмvvс сэдэв ярьдаг
Энгийн хvмvvс амьдрал ярьдаг
Жижиг хvмvvс хvн ярьдаг
Зорилготой хvн таваг дvvрэн боломж ярьдаг
Зорилгогvй хvн таваг дvvрэн бэрхшээл тоочдог
Хvчирхэг нь боломжийг бvтээдэг
Оюунлаг нь боломжийг ашигладаг
Сул дорой нь боломжийг хvлээдэг
Тэнэгvvд нь боломжийг алддаг
Учир мэдэхгүй хүнд сургааль үг хэлэх
Ургац үзэхгүй газар тариа хаясантай ижил…

Авах хvнд нэг vг ч эрдэнэ
Орхих хvнд мянган сургаал ч улиг. /Д.Равжаа/

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.