Нас барахын өмнө тархинд юу болдог вэ?

Twitter Print
2022 оны 08-р сар 05-нд 18:52 цагт
Мэдээний зураг,

Нас барахын өмнө тархинд юу болдог вэ?

Энэ тухай “Frontiers in Aging Neuroscience” сэтгүүлд судалгаагаа нийтлүүлсэн мэдрэлийн эмч Раул Висенте болон Ажмал Земмар нарын BBC хэвлэлд өгсөн ярилцлагыг сийрүүлэн хүргэе.

Эстони улсын эмнэлэгт хэвтэж байсан 87 настай мэдрэлийн эпилепс эмгэгтэй өвчтөн ээлжит тархины цахилгаан бичлэгийн шинжилгээндээ орж байв.

Гэвч энэ үед өвчтөн гэнэт зүрхний шигдээсээр нас барсан ба энэ нь санамсаргүй байдлаар хүний тархины үйл ажиллагааг нас буй үед нь тодорхойлох анхны судалгаа болон хувирчээ.

“Бид тархины үйл ажиллагааг ойролцоогоор 900 секунд орчим хэмжсэн бөгөөд хамгийн хачирхалтай хэсэг нь нас барахаас өмнөх болон дараагийн 30 секунд байсан” хэмээн Ажмал Земмар эмч тодотгов.

Зүрх зогсож, тархи руу цусан хангамж очихоо болихоос өмнө тархины цахилгаан бичлэгт “тархины гамма долгион” тодорхойлогдсон. Энэ нь хүн дурсамжаа санах, мөрөөдөх, бясалгах, төвлөрөх, мэдээллийг боловсруулах буюу нэг ёсондоо өнгөрсөн дурсамжаа эргэн дурсах үед үүсдэг тархины долгион юм.

Энэхүү гэнэтийн судалгаа нь хүнийг нас барахаас өмнө тархи сүүлчийн удаа “амьдралын хамгийн чухал, үнэ цэнэтэй мөчүүдээ эргэн санадаг” хэмээх дүгнэлтэнд хүргэсэн байна.

Энэ үйл явдал анхны тохиолдол бөгөөд цаашид үүнийг гүнзгийрүүлэн судлах ёстой хэмээн судлаач эмч нар ярилцлагын явцад дурьдсан юм.

Бидний хайртай хүмүүс амьсгал хураах сүүлчийн мөчид зовж биш, харин өнгөрсөн амьдралынхаа дурсамжтай мөчөөр богино агшинд “аялдаг” гэдгийг мэдэх нь нэг бодлын тайвшрал ч юм шиг.

Анагаах ухааны хөгжил хүний тархины нууцад нэвтэрсээр л...

Н.Алтан

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.