”Гэгээн муза 11” наадмын шалгаруулалт үргэлжилж байна

Twitter Print
2014 оны 05-р сар 12-нд 09:01 цагт
Мэдээний зураг,

Драмын урлагийн шилдгүүдийг тодруулах "Гэгээн муза-11" Олон улсын их наадам энэ сарын 19-нд болно. Нийслэлийн 375 жилийн ойн хүрээнд “Гэгээн Муза” академи нь “Гэгээн Муза - 11” олон улсын драмын урлагийн наадмыг Нийслэлийн засаг даргын Тамгын газар, Улсын драмын эрдмийн театртай хамтран зохион байгуулж байгаа аж. 

Энэ жилийн "Гэгээн Муза-11” наадамд “Драмын жүжгийн төрөл”, “Дуулалт жүжгийн төрөл” “Хүүхдийн жүжгийн төрөл”, “Нэг хүний жүжгийн төрөл"-д нийт 21 жүжгийн 80 гаруй уран бүтээлчид өрсөлдөж байна.  

Наадмын хоёрдугаар шатны шалгаруулалтын тоглолтууд энэ сарын 18-ныг хүртэл үргэлжлэх аж. Харин өчигдрөөс "Гацуурхан" театрын бүтээл "Чоно ба долоон ишиг" жүжиг Нийслэлийн Улаанбаатар чуулганы тайзнаа амиллаа. Өнгөрсөн жилээс олон улсынх болох эхлэлээ тавьсан “Гэгээн муза” наадмын бүртгэл өнгөрсөн гуравдугаар сарын 15-нд дуусгавар болж гуравдугаар сарын 16-наас дөрөвдүгээр сарын 12-ны хооронд наадамд нэр дэвшүүлэх бүтээлүүдийн үзлэг явагдсан байна. Энэ жилийн наадамд нийт 40 гаруй жүжгийг санал болгосноос шүүгчдийн бүрэлдэхүүний шийдвэрээр 21 жүжгийн 80 гаруй уран бүтээлчдийг нэр дэвшүүлжээ.

Наадмын “Нэг хүний жүжгийн төрөл”-д зочин шүүгчээр АНУ-ын Төрийн департментын харъяа Олон Улсын Театрын хүрээлэнгийн шүүгч, найруулагч, жүжигчин, продюсер Элизабет Хесс, "Драмын жүжгийн төрөл”-д ОХУ-ын шилдэг залуу 10 найруулагчийн нэг Тувагийн найруулагч Сюзанна Ооржик нар ажиллахаар болжээ. Мөн энэ удаагийн наадмаас эхлэн шүүгчдийн бүрэлдэхүүнд экспертийн баг ажиллана гэв. Энэ багт ССАЖЯ-ны төлөөлөл, дэмжигч байгууллагын төлөөлөл болон орон нутгийн театрын төлөөлөл бүрдэж ажиллах юм байна.

“Гэгээн муза-11” наадмын хоёрдугаар шатны үзлэг буюу сүүлийн шатны шалгаруулалт энэ сарын 12-18-нд үзэгчдийн хамт болно.

Харин наадмын улаан хивсний ёслол энэ тавдугаар сарын 19-нд  Чингисийн талбайд 19.00 цагт эхлэх юм байна. Шагнал гардуулах ёслолын арга хэмжээ Соёлын төв өргөөнд 20.00 цагт болох нь ээ.

Г.Ганаа

 

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.