Норвеги улс газрын тос, байгалийн хийн үйлдвэрүүдээ цэргийн хамгаалалтанд авчээ

Twitter Print
2022 оны 09-р сар 29-нд 12:39 цагт
Мэдээний зураг,

Хорлон сүйтгэх ажиллагааны улмаас ОХУ-ын байгалийн хий дамжуулах хоолойд гэмтэл гарч, Балтын тэнгист хий шүүрч байгаатай холбогдуулан Норвеги улс газрын тос болон байгалийн хийн үйлдвэрүүдээ цэргийн хамгаалалтанд авсан тухай тус улсын Ерөнхий сайд Йонас Гар Стёре мэдэгджээ.

Өнгөрсөн мягмар гарагт ОХУ-ын Норд Стрийм хий дамжуулах хоолойноос Балтын тэнгист хий шүүрч байгааг тогтоосон ба ОХУ болон Европын холбооны эрх баригчид үүнийг хорлон сүйтгэх ажиллагаатай холбоотой гэж үзэж байгаа юм.

Европын холбоонд байгалийн хий нийлүүлэгч, дэлхийн газрын тосны томоохон экспортлогч Норвеги улс нь далайд байрлах газрын тос болон байгалийн хийн 90 гаруй ордтой бөгөөд тэдгээр нь 9000 км үргэлжлэх хийн хоолойн сүлжээтэй холбогддог байна.

Ерөнхий сайд Йонас Гар Стёре Норвегийн газрын тос, байгалийн хийн дэд бүтцэд халдлага үйлдсэн тохиолдолд Норвеги улс түнш улс орнуудынхаа хамтаар хариу арга хэмжээ авна гэдгийг онцолжээ.

Далайд байрлах газрын тос, байгалийн хий олборлох үйлдвэрүүдийг тэнгисийн цэргийн хүчин хамгаалах бол хуурай газарт байрлах үйлдвэрүүдийг цагдаа нар хамгаалах аж.

НАТО болон Европын холбоо дэд бүтцийн чухал объектүүдийг хамгаалах шаардлагатай байгааг онцолж, халдлага үйлдэхийг оролдсон этгээдүүдийн эсрэг хатуу бөгөөд нэгдмэл хариу арга хэмжээ авах болно хэмээн анхааруулжээ.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.