УИХ-ын гишүүн С.Жавхлан тайзнаа дахин дуулна

Twitter Print
2019 оны 11-р сар 09-нд 13:47 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын гишүүн С.Жавхлан хөгжмийн зохиолч Б.Пүрэвсүрэнгийн долоо дахь удаагийн “Дулаахан намар” тоглолтод оролцож, ая дуугаа өргөхөөр болжээ.

Хөгжмийн зохиолч тоглолтоо МУГЖ С.Жавхлангийн аав Самандын шүлэг, Б.Пүрэвсүрэнгийн аялгуугаар амилж, С.Жавхлангийн дуулснаар ард түмэнд хүрсэн “Дулаахан намар” гэх дуугаараа нэрлэсэн аж. Тоглолт энэ сарын 11-ний 19:00 цагаас UB PALACE-ийн концертийн их танхимд болох юм байна.  

Тоглолтонд С.Эрдэнэцэцэг, Л.Болдбаатар зэрэг гавъяатуудаас гадна Монгол улсын соёлын тэргүүний ажилтан хорь гаруй дуучид түүнтэй хамтран бүтээж нийтэд хүргэсэн ая дуугаа үзэгч олондоо өргөн барих ажээ. Мөн тэдний дотор Өвөр Монголын дуучин н.Давшилт, Н.Сахиа нар багтсан байна.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.