
Нүүрсний гэгдэх хэрэгтэй холбоотой сүүлийн үеийн мэдээллийг Авлигатай Тэмцэх Газраас өнөөдөр өглөө.
"Нүүрсний гэх тодотголтой хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 78 иргэн, албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна. Яллагдагч нарыг албан тушаалын байдлаар нь авч үзвэл нийтийн албан тушаалтан 42 байна. УИХ-ын зарим гишүүнийг яллагдагчаар татсан" талаарх мэдээллийг АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн өглөө.
-
Улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн хахууль өгөх гэмт хэрэгт
-
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих
-
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан
-
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжих
-
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан
-
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгон, хохирол учруулсан зэрэг үндэслэлээр эрүүгийн хуулийн зүйл ангиар яллагдагчаар татагдсан байна хэмээн нэрсийг зарлалаа.
Мэдээллийг прокурорын зөвшөөрсөн хэмжээнд өгч байгааг тэрбээр тодотгов.
Нүүрсний гэх хэрэгт гурван байгууллагын мөрдөгчид ажиллаж байгаа. Нийт 40 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, гурван хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлжээ.
Тэрбээр цааш нь "Нийт нэр бүхий хуулийн этгээдийн эрх бүхий 14 албан тушаалтан, 22 иргэнийг Эрүүгийн хуульд заасанчлан яллагдагчаар татсан.
Үүнд:
-
Зам, тээврийн сайд асан нэг
-
Төрийн нарийн бичгийн дарга асан хоёр
-
Аймаг сумын засаг дарга хоёр
-
УИХ-ын гишүүний зөвлөх нэг
-
Гаалийн улсын байцаагч 12
-
Хил хамгаалах байгууллагын дөрөв
-
Авто тээврийн үндэсний төвийн дөрвөн албан тушаалтан
-
Боомтын захиргааны мэргэжилтэн хоёр
-
Эрдэнэс Тавантолгой зургаа
-
Тавантолгой төмөр зам компанийн гурван албан тушаалтныг яллагдагчаар татсан юм.
Хэргийг шалгах явцад 17 яллагдагчид цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авснаас найм нь цагдан хоригдож байгаа.
Түүнчлэн улсын хилээр гарахыг хориглосон 35, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх дөрөв, хувийн баталгаа авах, таслан сэргийлэх арга хэмжээг 26 яллагдагчид авсан.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад 13.8 тэрбум төгрөгийн хахууль авсан нөхцөл байдал тогтоогдсон.
Тухайлбал:
-
Үл хөдлөх хөрөнгө 94
-
Орон сууц 83
-
Оффисийн гурван талбай
-
Зогсоол тав
-
Агуулах гурав
-
48 тээврийн хэрэгсэл
-
Газар тав
-
Хоёр хуулийн этгээдийн хувьцаа
-
35 иргэн, 39 хуулийн этгээдийн арилжааны банкан дахь зарлагын гүйлгээ
-
Дөрвөн иргэний 3.2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий үнэт цаас, бондын хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан" гэлээ.
"УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн хувьд Эрүүгийн цагдаагийн албаны шалгаж байгаа хэрэгт одоогийн байдлаар яллагдагчаар татагдсан. Эрүүгийн цагдаагийн алба шалгаж байгаа хэдий ч ажлын хэсэг явж байгаа учраас АТГ-ын мөрдөгчид уг хэргийг хамтран шалгаад явж байна” гэдгийг хэллээ.
Өнгөрсөн хугацаанд мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 78 иргэн албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна. Яллагдагч нарын албан тушаалын байдлаар авч үзвэл нийтийн албан тушаалтан 42 шалгагдаж байгаа аж.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Suvdaa
(202.9.42.245) 2019-11-11 19:44БАТЗАНДАН ҮНЭНИИГ ХЭЛДЭГ БОЛХООР АХ ДҮҮ НАРИИГ НЬ ХҮГТЭЛ МУУЛАХ ЮМДАА ТЭГЖ БАИХААР АРД ТҮМНИИ МӨНГӨ ИДЭЖ УУЖ ЯДУУРАЛД ОГУУЛААД БАИГА ХҮМҮҮСЭЭ ЦААЗЛУУЛАХ ТУХАИ САНАЛ ОРУУЛЖ БАИМААР БАИНА ШҮҮ ХҮМҮҮСЭЭ
Хариулах
Батж
(202.9.44.214) 2019-11-10 21:32Батзандан нэн яаралтай сэтгэцийн эмчилгээнд явуулая. Хандив өгөөрэй.
Хариулах
зоч
(64.119.20.1) 2019-11-10 18:27хүний мууд дуралж байгаа бол өөрийгөө аль эрт чөтгөр болжээ гэж бодоорой
Хариулах
зочин
(66.181.185.84) 2019-11-09 11:06ялтан Чимгээ Содномдаржаагаас еер хийх ажилгуй Батзандан 800 Хятад иргэд Монгол улсад орж ирсэн талаар ганц үг дууграхгуй байнаа нь ахтай нь холбоотой байх ах нь виз егсен гэсэн тэгэхээр эх оронч гээд еерийгее ергемжлеед байдаг Батзанданд итгэж болохгуй худлаа дүр эсэгсэн хүн байна
Хариулах
БӨ
(66.181.161.25) 2019-11-09 10:31ЖҮЖИГ БХОО. ЗАНДНГААС ИХ ЮМ ГАРАХ БХО. БУРХАН МИНЬ МОНГОЛ ОРОНД МИНЬ ТУСЛААЧ
Хариулах
Цэ
(202.126.88.128) 2019-11-08 13:01Хар хэл ам хийсээр байгаад гай болж бгаая
Хариулах
Зочин
(66.181.161.62) 2019-11-08 09:35нүгэл нүдээрээ
Хариулах