Хэн нь Дэлхийн аваргын мэргэн бууч болох вэ?

Twitter Print
2014 оны 05-р сар 11-нд 12:48 цагт
Мэдээний зураг,

Ирэх зуны Дэлхийн аваргад мэргэн буучаар тодрох магадлалтай хүмүүсийн нэрийг таамаглажээ. “William Hill” бооцооны газар нь энэ төрлийн уралдаан явуулахдаа алдартай аж. “Бразил-2014”-т Аргентины Л.Месси мэргэн бууч болно хэмээн ихэнх нь бооцоо тавьсан бол Бразилын Неймарт 11 хүн тутмын нэг нь итгэж байгаа юм. Харин эхний байруудад Германы довтлогч М.Клозегийн нэр ороогүй байна. “БНСУ-Япон 2002”-т тав, “Герман-2006”-д тав, “ӨАБНУ-2010”-т дөрөв, нийт 14 гоол оруулж Дэлхийн аваргын мэргэн буучдын жагсаалтын хоёрдугаар байранд явж буй тэрээр “Бундестим”-ын бүрэлдэхүүнд орох, үгүй нь тодорхойгүй байгаа учир нэрийг нь сонгоогүй гэнэ.

“Бразил-2014”-ын мэргэн буучаар тодрох магадлалтай хөлбөмбөгчид

  1. Л.Месси (Аргентин)        9 (9 хүн тутмын нэг нь түүнд бооцоо тавьсан)
  2. Неймар (Бразил)           11
  3. К.Роналду (Португал)    13
  4. С.Агуэро (Аргентин)      15
  5. Л.Суарес (Уругвай)        17
  6. Г.Игуайн (Аргентин)      17
  7. Халк (Бразил)               21
  8. Т.Мюллер (Герман)       21
  9. Р.Ван Перси (Голланд)   21

М.Золбаатар

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.