ЭЕШ-ын цахим бүртгэл үргэлжилж байна

Twitter Print
2020 оны 02-р сар 20-нд 10:17 цагт
Мэдээний зураг,

2020 оны Элсэлтийн Ерөнхий шалгалтын цахим бүртгэл энэ сарын 10-нд эхэлсэн. Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн БҮТ-ийн дарга Л.Ганбат хэлэхдээ "Бүртгэл хуучин зарчмын дагуу хийгдэнэ. Өөр ямар нэгэн өөрчлөлт ороогүй. ЭЕШ өгөх сурагчдад зориулсан заавар, зөвлөгөөг онлайнаар хүргэх ажлыг системтэйгээр хүргэнэ.

Бүртгэлтэй холбоотойгоор шалгуулагч 10 хичээлээс хүссэн тоогоор өгөх боломжтой. Зарим удирдлага, багш хүүхдийн эрхийг зөрчиж шалгалт өгөх хичээлийн шаардлагыг тулгадаг. Тухайн хүүхэд өөрийн хүссэн хичээлээрээ шалгалтаа өгөх эрхтэй. Өнгөрсөн жилийн ЭЕШ-д 4-5 шалгалт сонгож өгсөн хүүхдүүдийн дүн бусдаасаа харьцангуй өндөр байсан.

Бүртгэлийн хураамж 5800 төгрөг, батламж хуудас 700 төгрөг ба өгөх хичээлийн шалгалт бүрийн тоогоор батламж хуудсаа авах юм. Харин бүх шалгуулагчаас авах Монгол хэлбичгийн шалгалт хураамжгүй.

Онлайн бүртгэл дөрөвдүгээр сарын 15-нд дуусна. Шалгалтуудыг зургаадугаар 12-15-нд зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ жил мөн шалгалтын материалын шууд засалтыг хийх ба нэгдсэн жагсаалтыг олон нийтэд хүргэх ажлыг зохион байгуулна.

Монгол хэл бичгийн шалгалт босго оноо 400 бөгөөд өмнө жилүүдэд уг шалгалтад унасан бол энэ жил дахин өгөх эрхтэй" гэлээ. 

Энэ жил ирцийг автоматжуулж байгаа аж. Учир нь бичиг баримтаа мартсан гэх тохиолдол их байдаг учир энэ жил туршилтаар уг технологийг ашиглана. 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.