Л.Болд: МАНАН-гийн хөлөг онгоц живж байна

Twitter Print
2020 оны 04-р сар 21-нд 17:43 цагт
Мэдээний зураг,

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлыг судлаж дүгнэлт гаргах УИХ-ын Түр хорооны гишүүд Ж.Батзандан, Л.Болд нар ШШГЕГ-ын харьяа 401 дүгээр хаалттай хорих ангид ажиллаж Б.Содномдаржаа, Т.Чимгээ нартай уулзжээ. 

Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Болд "МАНАН-гийн хөлөг онгоц живж байна. Энэ хэрэг тэдний сүйрлийн эхлэлийг тавих учраас, эрүүдэн шүүгчид хуулийн хариуцлагаа хүлээж, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар суллагдан, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт эргэлт гарах вий гэхээс тэд үхтлээ айж байна.

Түр хорооны ажлын дагуу Т.Чимгээ, Б.Содномдаржаа нартай өнөөдөр уулзав. Энэ хоёр залуугийн хувь заяа МАНАН-гийн тогтолцооны золиос, эмгэнэл болчихоод байна. Манай орны олон зуун мянган аав, ээж нарын төлөөлөл болж орчин цагийн аймшигт хэлмэгдлийн машинд машиндуулсан хоёр. Энэ долоо хоногийн төгсгөлд ОУПХ-ны чуулган хуралдах байсан ч коронавирусын улмаас цуцлагдаад байгаа. Гэхдээ монголчууд, Монголын төр эрүүдэн шүүж, ял тулгасан энэ хэргийг хэрхэн шийдвэрлэхийг ОУПХ анхааралтай ажигласаар байгаа. НҮБ-ын эрүүдэн шүүлтийг хянах Ерөнхий комиссар Монгол Улсад өнгөрсөн 2019 онд, бас энэ онд ч ажиллах байсныг Женевт суугаа Л.Пүрэвсүрэнгээс хойшлуулсан байсан. Энэ захиа нь дөнгөж сая Түр хороонд ирсэн. МАНАН-гийнхан аль болох булай, булхайгаа дэлхий нийтэд нууж байгаад хурдхан шиг сонгогдож авахыг, бүх эрх мэдлээ эргүүлж авахыг, энэ хүмүүсийг шоронд нь хатаагаад, хэлмэгдүүлэлтээ үргэлжлүүлэхийг хүсч байна. 

Bold Luvsanvandan-н зураг.

Зөвхөн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хэлмэгдүүлж, машиндаж байгаа асуудал биш гэдгийг дахин хэлэхийг хүсч байна. Хэзээ нэгэн цагт дахин хэн нэгэн Монгол аавын хүү, ээжийн охин яг ийм хэлмэгдүүлэлтийн машинд хэрчүүлвэл яах вэ? Хэнд ч тулгарч мэдэх асуудал. Үүнийг л зогсоохын төлөө, шударга ёс байдаг гэдгийг харуулахын төлөө Түр хорооны гишүүд ажиллаж байгаа" хэмээн өөрийн цахим хуудастаа бичсэн байна. 

Г.Ганаа

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.