С.Баттулга: Ховор эмийн ургамал гэх Гавилж зэгдэр нь зохиомол ургамал

Twitter Print
2020 оны 04-р сар 24-нд 10:14 цагт
Мэдээний зураг,

Найруулагч С.Баттулгын албан ёсны эрхтэйгээр зохиолыг нь монголчлон бүтээсэн “Бүтэн амьдрал” олон ангит уран сайхны кино эдүгээ үзэгчдийг байлдан дагуулж буй гэхэд хэтийдэхгүй.

Тус кинонд ходоодны хорт хавдраар өвчилсөн гол дүрийн эмэгтэйд ховор ургадаг “Гавилж зэгдэр” гэх ургамлыг дүү нь Өмнөговиос авчирч буйгаар кинонд гардаг. Кинонд өгүүлэхдээ ходоодны өвчинд тус эмийн ургамал маш сайн талаар дурьдсан байдаг. Тэгвэл уг киноны анги гарсны дараа ходоодны өвчнөөр шаналж буй иргэд “Гавилж зэгдэр” гэх ургамлыг хайх болсон байна.

Үүнд киноны найруулагч хариулт өгч, “Гавилж зэгдэр” нь шарилжийг будаж хийсэн зохиомол нэр, ургамал гэдгийг мэдэгджээ. С.Баттулга “Бүтэн амьдрал кино хийх болоод бид ходоодны хавдарт уудаг ховор эмийн ургамал юусан билээ гэж ургамал судлаачаас зөвлөгөө авсан юм. 

- Эмийн ургамал ашиг тус их ч тунгий нь тааруулахгүй бол хүнд хор болдог юм. Та бүхэн кинондоо бодит бус нэр ургамал ашиглавал сайн байх шүү. Хэрвээ бодит ургамал байвал кино үзээд хүмүүс эрэл сурал болж ховор Ургамалыг түймэрдэж жор тун тааруулахгүй хэрэглэх вий дээ гэж билээ. Манай хоёр зураач Өлчир шарилжийг шүршдэг будгаар будаж өнгийг нь хувиргаж зураг авалтад бэлэн болоход "Гавилж зэгдэр" гэдэг нэрийг продюсер маань хайрласан байдаг юмаа” хэмээжээ.

Otgonbulag Uyanga-н зураг.

Otgonbulag Uyanga-н зураг.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.