
Английн хамгийн алдартай клуб “Ман.Юнайтед” энэ улиралд нэг ч цом хүртэж чадсангүй. Улсынхаа лигт 63 оноотой долоодугаар байранд явж байгаа бол “Аваргуудын лиг”-ийн шөвгийн наймаас хасагдсан. Өдгөө “Улаан чөтгөрүүд”-ийг хэн дасгалжуулах нь тодорхойгүй байгаа юм. Харин багийн тогтворгүй байдлын улмаас зарим тоглогчид буурь сэлгэхээ мэдэгджээ. Үүний нэг нь Сербийн шигшээ багийн Н.Видич аж. Тэрээр улирлын дундуур багаасаа явна гэдгээ хэлсэн бөгөөд Италийн “Интер Милан” багтай хоёр жилийн гэрээ байгуулсан гэдгээ албан ёсоор зарласан байна. Тэрээр “Цагаан цэнхэрүүд”-тэй хоёр жилийн 7 сая еврогийн гэрээнд гарын үсэг зурсан гэнэ. Мөн Голландын Р.Ван Перси багтаа эргэлзэж эхэлжээ.
Робин Сер А.Фергусоны нэргийг бодож "Арсенал"-ыг орхин Манчестер хотод ирж байсан. Гэтэл жилийн дараа Сер ажлаа өгч Голланд довтлогчийн "Аваргуудын лиг"-т түрүүлэх мөрөөдөл нь талаар болсон учир Испани, Германы аль нэг багт очих тухай менежертээ хэлсэн байна.

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505