Их дэлгүүр, зах, худалдааны төв, үсчин, гоо сайхны газруудыг дөрөвдүгээр сарын 10, 11-ны бямба, ням гарагт ажиллуулахгүй

Twitter Print
2021 оны 04-р сар 06-нд 12:30 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь 24 цагийн хуваариар ажиллаж байгаа бөгөөд дөрөвдүгээр сарын 5-нд иргэдээс нийт 396 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа найман секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.29 минут  байна.

Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 56 иргэн хандсанаас 21 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 35 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа. Иргэдээс ирүүлсэн дээрх дуудлагын 143 буюу 36.1 хувийг машин ачилт, 61 буюу 15.4 хувийг төрийн үйлчилгээний талаарх дуудлага эзэлж байна. 

Нийслэлийн Засаг даргын захирамжаар коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтад худалдаа, үйлчилгээ эрхлэгчид болон иргэдийг өргөнөөр хамруулах зорилгоор их дэлгүүр, зах, худалдааны төв, үсчин, гоо сайхны газруудыг дөрөвдүгээр сарын 10, 11-ны бямба, ням гарагт ажиллуулахгүй байхаар цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан.

Коронавирусийн вакцинтай холбоотой 1800-1200 тусгай дугаарт иргэдээс түгээмэл ирж байгаа асуултад хариулт өгч байна.

-Коронавирусийн эсрэг вакциныг заавал хийлгэх ёстой юу?

-Вакциныг сайн дурын үндсэн дээр хийнэ. Гэхдээ вакциныг заавал хийлгэх хэрэгтэй. Учир нь вакцин таныг коронавирусээр өвдөхөөс хамгаална. Вакцин хийлгэсний дараа халдвар авсан ч өвчин хүндрэхээс хамгаалах, ойр дотнын хүмүүсээ халдвар авахаас сэргийлэх ач холбогдолтой.

-Вакцинаас өвчин авах уу?

-Үгүй. Одоогоор хүн амд хэрэглэхээр баталгаажсан вакцинууд нь амьд вирус агуулаагүй тул вакцин хийлгэснээр халдвар авахгүй.

-Хөхүүл хүн вакцин хийлгэж болох уу. Мөн удахгүй товлолт вакциндаа хамрагдах хүүхдэд нөлөөлөх үү?

-Хөхүүл эх вакцин хийлгэж болно. Мөн хүүхэд товлолт вакцин хийлгэхэд ямар ч асуудалгүй. Зарим тохиолдолд хөхний сүүгээр дамжиж дархлаа тогтох тухай ч ойлголт бий.

-В вирусийн эсрэг вакцины гурав дахь тунгаа ковидын вакцинтай зэрэг хийлгэж болох уу?

-Сарын зайтай хийлгэнэ. Нэг дор хийлгэж болохгүй. Уг нь уламжлалт товлолын вакцин нэг зэрэг  хийлгэдэг. Шинэ вакцин учраас болохгүй.

-Коронавирусийн вакцин хийлгэснээс болж үнэр мэдрэхгүй болох шинж илрэх үү?

-Түр хугацаанд тийм шинж тэмдэг өгч болно.

-Жирэмсэн хүн вакцин хийлгэж болох уу?

-Одоогоор бүрэн судлагдаагүй тул хийлгээд хэрэггүй.

-Өмнө нь ковидоор өвдсөн хүмүүс хэдэн сарын дараа хийлгэх вэ?

- Өвдөөд эдгэрсэн бол 3 сарын дараа вакцин хийлгэнэ.

-Вакцин өвчин үүсгэх үү?

-Амьд вирус биш тул өвчин үүсгэхгүй.

-Хавдартай хүн хийлгэж болох уу?

- Хавдарын эм, эмчилгээтэй бол хийлгэж болохгүй.

-Элэгний өвчтэй хүмүүс хийлгэж болох уу?

- Элэгний вирус идэвхжил өндөр бол хийхгүй.

- 2 дох тунгаа хийлгээд хэд хоногийн дараа дархлаа тогтох вэ?

-Хамгийн чухал нь эхний тунгаас дараагийн тун хүртэл халдвар авахгүй хэрэгтэй. 2 тунгаа хийлгэж дуусаад 14 хоногийн дараагаас дархлаа бүрэн тогтоно.

-Эхний тунгаа астразенека хийлгээд 2 дахь тунгаа өөр вакцин хийлгэж болох уу?

- Анагаах ухааны үүднээсээ бүрэн боломжтой боловч эрсдэлгүй байхын тулд ижил үйлдвэрийн вакцин 2 тун хийлгэх хэрэгтэй.

-Хүн амын хэдэн хувийг вакцинжуулж байж сүргийн дархлаа тогтох вэ?

- Хүн амын 60 хувийг вакцинжуулж байж тогтоно.

- 2 тун вакцин хийлгэж дархлаа тогтсонг хэрхэн нотлох вэ?

- Хоёр дахь тунг тариулсны дараа гэрчилгээ олгоно.

НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (182.160.42.181) 2014-05-11 19:14
      • 0
      • 0

      Ene Mobicom gej unen shulaach company bnaa yah ve? Udur bolgon mobicom iin application aar yarisan minute aa haraad, uuriin yarisan minute taigaa tulgahaar dandaa iluu tootsson bh yum, mun data 3G heregleegui bhad data nii mungu n 2-3 dahin nemegdsen bh yum, utasdaar uulchilgeenii hesegt holbogdood heleheer bid medehgui mobi deer ochij minute aa shalguul geed uuduus zagnaad bh yum. Ene ni chin mobi g bolimoor bn. Unitel gmobile skytel 3 iin Ali n zugeer geed?

      Хариулах

    • Зочин

      (103.26.194.6) 2014-05-10 16:01
      • 0
      • 0

      ЗӨВ ШҮҮ

      Хариулах