Дэлхийн аварга М.Уранцэцэг алтан медаль хүртлээ

Twitter Print
2014 оны 05-р сар 10-нд 11:41 цагт
Мэдээний зураг,

“Баку-2014” жүдо бөхийн Их дуулга Азербайжан улсад болж байна. Энэ удаа 41 орны эрэгтэй 157, эмэгтэй 90 тамирчин өрсөлдөж байгаа аж. Манай улсын хувьд долоон тамирчин оролцож байгаагаас Дэлхийн аварга, гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг 48 кг-д зодоглож түрүүлсэн юм.

Жүдо бөхийн төрлөөр Монгол Улсын анхны эмэгтэй дэлхийн аварга М.Уранцэцэг Бразилд болсон Дэлхийн аваргын финалд Японы бөхийг өчих мэхээр цэвэр ялж алтан медаль хүртэж байсан бол Бакугийн дэвжээнд Израйлын бөхийг мөн л өчиг мэхээр цэвэр ялж алтан медаль хүртэв. 

Бакугийн их дуулгад Монгол Улсаас эрэгтэйчүүдийн 60 кг-д ОУХМ Г.Хэрлэн, 73 кг-д Дэлхийн аварга Х.Цагаанбаатар, ОУХМ Б.Хишигбаяр, 81 кг-д Олимпийн хүрэл медальт С.Ням-Очир, -100 кг-д Олимпийн аварга Н.Түвшинбаяр, эмэгтэйчүүдийн 48 кг-д Дэлхийн аварга М.Уранцэцэг, 57 кг-д А.Цолмон нар оролцож байна.

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.