ШӨХТГ: Улстөрчдийн чансаа тогтоох асуулга явуулахыг хориглоно

Twitter Print
2020 оны 01-р сар 09-нд 13:14 цагт
Мэдээний зураг,

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас (ШӨХТГ) УИХ-ын сонгуулийн тухай хуулийн зарим шинэ заалтуудыг мөрдөж ажиллахыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд анхаарууллаа.

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал дараах үйл ажиллагааг хийхийг хориглосон ба ШӨХТГ-аас хянаж ажиллахаар болжээ. Үүнд:

  • Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах

  • Хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгааны үеэр аль нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн талаарх мэдээ, мэдээллийг дагнан гаргах, эсхүл гаргахгүй байхаар амлалт авах гэрээ байгуулах зэрэг болно.

Уг мэдэгдэл, анхааруулгыг зөрчсөн тохиолдолд УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг болон цахим хуудасны хандалт, үйл ажиллагааг зогсоох дүгнэлт гаргах юм. Тус дүгнэлтийг тусгай эрх олгосон байгууллагад нь хүргэж санал хураалтын дүн гарах өдөр хүртэлх хугацаанд үйл ажиллагааг нь зогсоох аж.

ШӨХТГ-ын Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын дарга Т.Батцэцэг “Хэвлэл мэдээллийн байгууллагууд уг зүйл заалтыг зөрчвөл эхний удаа сануулга хүргүүлнэ. Харин хоёр дахь удаа ямар нэг сануулга хүргүүлэлгүйгээр тусгай зөвшөөрөл олгосон байгууллагад нь сонгуулийн санал хураалтын үр дүн гарах өдөр хүртэлх хугацаанд тусгай зөвшөөрлийг нь цуцал гэсэн дүгнэлт хүргүүлнэ. Өөрөөр хэлбэл зарим хэвлэл мэдээллийн сайт харилцаа холбооны зохицуулах хорооноос зөвшөөрөл авдаг бол бид ХХЗХ-нд үйл ажиллагааг нь зогсоо гэдэг дүгнэлтээ хүргүүлнэ. Ингээд тус байгууллага манай байгууллагын дүгнэлтийг үндэслээд үйл ажиллагааг нь зогсооно” гэв.

Тус хуулийг зөрчсөн мэдээ мэдээллийн талаарх гомдол, мэдээллийг 1800-1284 утсаар, нотлох баримт зэргийн хамт хэрэглэгчдээс хүлээн авч шийдвэрлэх аж.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.