Ялалтын билэг тэмдэг Гэгээн Георгиевын тууз

Twitter Print
2023 оны 05-р сар 09-нд 09:20 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр аугаа их ялалтын баярын өдөр, Улаан талбайд баяр ёслолын жагсаалд оролцож байгаа хүн болгон Георгиевийн тууз энгэртээ зүүсэн байгаа нь лавтай. Улбар шар, хар өнгө хөсөлсөн туузан энэ тэмдэг өнөөдөр Оросын, бүх орос хүний эх оронч үзэл санааны билэгдэл болж хувирчээ.

Харин уг тууз энэ цагт Оросын эх орнчдын билэг тэмдэг болсон нь сонин. Энэ туузыг анх 2005 онд ялалтын 60 жилийн ойн баяр ёслолын өмнө Москвагийн залуучуудын “Оюутны нийгэмлэг” олон нийтийн байгууллага, Риа Новости агентлагаас санаачлан “Георгиевийн тууз” аян өрнүүлснээр бүх Орос орон даяар аугаа их эх орны дайнд Гитлерийн фашизмыг дарсан, улмаар Оросын төлөө гэсэн эх оронч үзлийн билэг тэмдэг болж хувирсан байна. Гэтэл уг туузан тэмдэгт өмнө нь Гэгээн Георгийн одонд зориулсан тууз байсан билээ.

Орден Святого Георгия

Энэ тэмдэгтийг Гвардийн тууз ч гэдэг. Аугаа их эх орны дайны дараа ЗСБНХУ-ын төр засгаас «Германыг дарсан ялалтын төлөө» гэсэн нэрийн дор алдарын одон бий болгож, энэ одонг илтгэх тууз нь харин одоогийн Георгиевийн тууз болсон байдаг.

Харин үүнээс өмнө хоёр өнгийн тууз дагуулсан гэгээн Георгийн одонгоор хамгийн анх 1812 онд Напалеоны армийг бут ниргэж байсан Оросын цэргийн гарамгай удирдагч М.И.Кутузов хүртэж байсан түүхтэй.

Георгиевийн туузыг сүүлд хаант оросын гвардын экипажийн усан цэргүүд саравчгүй дамар малгай дээрээ ч зүүдэг байжээ. Энэ цаг үеэс буюу 1917 оноос хойш гэгээн Георгийн одон, Георгийн загалмай тэмдэгтийг хуучин ЗХУ-ын үед хэрэглээгүй бөгөөд 1992 онд л эргэн сэргээсэн гэж үздэг. Гэтэл энэ тууз болоод Георгиевийн одон цагаан армийн үед ч, Зөвлөлтийн «Германыг дарсан ялалтын төлөө» одон, медалийг төлөөлж байв.

Зөвлөлтийн үед алдар суутай байсан зураач Е.М.Романов, И.К.Андрианов нарын зургаар бүтээсэн Гвардийн одонгоор 1941-1945 онд дайны фронтод тулалдаж байсан, аугаа их ялалтын төлөө гавьяа байгуулсан Улаан армийн дайчид, Улсыг аюулаас хамгаалах хорооны ажилтнууд, Тэнгисийн цэргийн бүх дайчид шагнагдаж байжээ.

Харин ЗСБНХУ-ын Дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн 05.07.1945-нд гаргасан тогтоолоор «1941—1945 оны Эх орны дайнаар Германыг дарсаны төлөө» медалиар ЗСБНХУ-ын төрийн аюулгүй байдлын Комиссариат болон Дотоод явдлын Ардын Комиссариатын бие бүрэлдэхүүн шагнагдаж байсан аж.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.