Арьс хуурайшиж цахлайтсаныг яаж эмчлэх вэ?

Twitter Print
2018 оны 05-р сар 17-нд 14:25 цагт
Мэдээний зураг,

Цахлайтсан арьсанд хамгийн тохиромжгүй зүйл савантай ус. Нүүр арчлах энгийн аргыг заая. Өглөө оройд нүүр цэвэрлэгч зориулалтын сүүн шингэнээр нүүрээ арчиж цэвэрлэнэ. Түүний дараа болж өгвөл байгалийн гаралтай тос, ариутгасан загасан тос, гахайн өөхөөр бэлтгэсэн ланолин суурьтай тос түрхэх сайн.

Эсвэл хуурай арьсанд зориулсан тэжээлийн тос түрхэнэ. Шилжилтийн насны охидууд тосыг буруу хэрэглэснээс болж батга гарч болзошгүй. Учир нь тосны булчирхай идэвхтэй ажилладаг, ялангуяа унтахын өмнө тосны үлдэгдлийг зөөлөн хөвөн самбайгаар арчиж авна.

Өдөр тос түрхээд шууд гарч болохгүй, тосон дээр шороо тоос наалдана. Дотроосоо сүү цагаан идээ хэрэглэх нь сайн. Заавал эм хэрэглэх албагүй.

Цахлайтсан арьсанд хуурай пудр түрхэж болохгүй.

Сүүн шингэн, өндөгний шар, өргөст хэмхээр арчих сайн.

Дээрх зөвөлгөөг 3-4 хоног сахихад таны нүүрний арьс зөөлөрч эхэлнэ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.